Бичлэгийн тоо 2,391

Баабараас АН-ын Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн захидал

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарт-

Монгол орон дэлхийг хамарсан их хямралын эргүүлэгт орж ирлээ. Яахав, Монгол Улс мөнгөтэй байж үзлээ, дураараа үрж ч үзлээ. Одоо тэр үе өнгөрлөө. Хүнд сорилтын өмнө тулгарлаа. Хуримтлал үүсгэж, болзошгүй бэрхшээлд бэлдэж, бололцоо байгаа дээр үйлдвэр завод барихын оронд цацаж баярхаж, хий үрж, авлига гааруулахад Ардчилсан нам ч чамгүй үүрэг гүйцэтгэсэн. “Зуурсан жонхуугаа өөрөө ид” гэж үг бий. Иймээс хүндрэл тохиолдсон өнөө үед хариуцлага хүлээх нь ард түмний өмнө хүлээсэн үүрэг мөн.
Сонгуульд манай нам ялагдсан. Булхайтай болсон зэрэг тайлбар тусдаа асуудал, юутай ч цөөнх болсон. Хамтарсан Засгийн газарт орсон нь эх оронд тулгараад байгаа бэрхшээлийг хамтарч давах цорын ганц зорилготой гэж ойлгодог, тиймээс ч хэрээрээ дэмжиж байна.
Гэтэл өдөр ирэх бүр лавширч буй эдийн засгийн хямралыг тайван амгалан хараад, юу болоод байгааг нь ойлгохгүй, эсвэл ойлгохыг ч хүсэхгүй чимээгүй суух боллоо. Авсан олсон албан тушаалдаа нэг л их цадсан хүмүүс харагдах юм.
Сүүлийн хэдхэн жилд түүхий эдийн үнийн өсөлтийн буянаар манай зах зээлд эргэлдэх хөрөнгө мөнгөний хэмжээ бараг дөрөв дахин нэмэгдсэн бол сүүлийн хэдхэн сард эргэж агшаад урьд ядуу байсан хэмжээндээ очлоо. Дутуу барилгууд, үлэмж нэмэгдсэн цалин тэтгэвэр, шинээр буй болсон нийгмийн халамж дутагдсан мөнгөө нэхэж байхад хэд дахин багассан мөнгөний урсгал эдийн засгаа эргүүлж чадахаа болилоо. Зах зээл мөнгөний хомсдолд орсноос болж эдийн засгийн эргэлт эрс удаашран улмаар зогсож болох аюулын харанга дэлдэж байна. Дагаад ажилгүйдэл, дифляци, банкны мөнгөгүйдэл, ханшны уналт, үйлдвэр үйлчилгээний зогсолт гээд олон аюул нөмрөх болно. Хэрэв та бүхэн ингээд л гайхаад хараад суугаад байх юм бол дэлхийг хамарч буй энэ шуурганы манайд тусах ширвээ улам чангарч удахгүй цалингаа тавьж чадахаа болих нь. Сонгуулийн халуурал эхэлж нийгмээрээ өвчтэй болдог улирал ойртож байгаа энэ үе нэмж нэрмээд эмх замбараагүй байдал, гэмт хэрэг, хуулийн гадуурхи хавтгай үзэгдэл, шамшигдуулал, хулгай луйвар хүчрэгдэхээ больж ч болно.
Яах гэж сонгууль болсон юм бэ? Ард түмэн өмнөөсөө шийдвэр гаргагчдаа тодруулах гэсэн хэрэг. Та бүхэн ямар ч хоч нэр зүүсэн бай энэ ард түмний өмнөөс шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхнийг шүүмжлэх эрх хэнд ч бий боловч, аль ч шүүмжлэгчид шийдвэр гаргах эрх байхгүй, тэр хэрээрээ тэд хариуцлага хүлээхгүй. Ийм учраас та бүхний эс үйлдэл хүртэл хариуцлага хүлээх зүйл, ийм хүнд үед бол бүр гэмт хэрэг.
Хямралыг хэрхэн гэтлэн давах талаар Ардчилсан намын бодлогыг боловсруулах комиссыг С.Баярцогт сайдаар толгойлуулан байгуулсанд миний нэр оржээ. Харин хэлэлцэх болоод цуглахаар шийдвэр гаргах эрхтэй сайд дарга, гишүүдээс нэг нь ч оролцсонгүй, марк цуглуулагчдын холбооныхны хэмжээний эрхтэй, дуртай хэдэн нөхөд хий л дэмий ярьцгаалаа. УИХ завсарлаад гишүүд нь сонгогчтойгоо уулзана гээд цагаалахаар мордсон бололтой. Одоо ард түмэнтэйгээ уулзан Зовлон жаргал сонсож суудаг цаг биш, эрсдэлтэй ч байсан шийдвэр гаргаж, биелүүлж, хэрэгжүүлж, алддаг юм гэхэд эртхэн алдаж, алдаагаа засах цаг ардаа гаргадаг үе шүү дээ. Ингээд миний бие өөрийн саналыг илгээж байна.

Монголын хямралын шалтгаан

Мэдээж дэлхийн хямралын тусгал болох нь ойлгомжтой. Гэхдээ бид юугаараа, яаж хямарчихаад байгаагаа эхэлж зөв ойлгож, тодорхойлох хэрэгтэй байна. Ганцхан үгээр илэрхийлэхэд мөнгөний дутагдал. Дөрвөн тэрбум шахам доллар эргэлдэж байсан зах зээл өнөөдөр гурав дахин бага мөнгөтэй болчихоод байна. Зөвхөн өнгөрсөн нэгдүгээр сард төсвийн орлого 130 тэрбум байх ёстой атал 50 тэрбум нь сох дутав. Арга хэмжээ авахгүй бол cap болгонд энэ тоо улам өснө. ДНБ-ий хэмжээ ганцхан тэрбум доллар байсан үе рүүгээ бид эргэж орох бололцоогүй болсон.
Чингэвэл бид эдийн засгаа бүрэн нурааж орхино, чухам энд л хамаг аюул байна. Иймээс өнөөдөр яаралтайгаар энэхүү дутагдаад байгаа 2-3 тэрбум долларыг ямар ч үнээр хамаагүй олж, дундарсан савыг дүүргэх хэрэгтэй байна.
Хэмнэлт гаргах, хүүхдийн мөнгийг болиулах гээд олон арга хэмжээ яригдаж байна. Гэтэл энэ болгоны нийлбэр дүн дутагдсан мөнгөний өчүүхэн хэмжээ, нөгөөтэйгүүр энэ нь нэг хармаанаасаа авч нөгөө рүүгээ хийж буй хэрэг болохоос зах зээлд шинээр мөнгө оруулж буй хэрэг биш. Ингэхээр гол зорилго-зах зээлд шинээр мөнгө буй болгох.
ОУВС-гаас 120 сая долларын төсвийн дэмжлэг амлаж байна. Энэ бол цалин тавих мөнгө болохоос хямралаас гаргаж чадахгүй. Бидэнд үүнээс дор хаяхад 15 дахин их мөнгө хэрэгтэй. Ийм хэмжээ ОУВС болон бусад олон улсын байгууллага, хандивлагчдын зүгээс бололцоогүй тоо юм. Иймээс өөрснөө л энэ мөнгийг босгохоос өөр аргагүй.

Мөнгө олох арга

1. Гаднаас мөнгө олох арга байна. Орон болгон мөнгөний хомсдолд орсон одоогийн нөхцөлд энэ нь тун хязгаарлагдмал боломж юм. Тэр дундаа нэн хөнгөлөлттэй зээл олдох арга бараг байхгүй. Иймээс эрдэс баялаг, орд газраа барьцаалан арилжааны зээл хөөцөлдөж болох. Ийм зээл маш эрсдэлтэй, өнөөдөр авч буй доллар тутамдаа бид хожим дийлдэхгүй өр төлөх болно. Сайн санааны зээл олдож болох авч улс төрийн шахалт хожмын нэхэл дагуул нь эрхгүй болгоомж төрүүлнэ. Гэвч зээлийг үгүйсгэж буй хэрэг биш, тун бодолтой барьцтай байх нь зүйтэй болов уу.

2. Бэлэн болсон орд газруудаа яаралтай ашиглах арга байна. Энэ нь Оюутолгой, Тавантолгой, ураны ордууд юм. Мэдээж уурхай барьж ашиглалтад оруулаад ашгаа авах хүртэл хэдэн жилийн зай бий, тэгэхээр тэр ашгийн тухай энд яриагүй байна.
Хэрвээ хэлэлцээг яаралтай бөгөөд амжилттай хийж чадвал эдгээр ордууд дээр энэ жилдээ 2-2.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх бололцоо бий. Чингэж чадсан тохиолдолд зах зээлд дутагдаад байгаа мөнгө буй болж хямралыг хохирол багатай давж болно. Энэ нь эрсдэл багатай арга.
Гэрээ хийгч хөрөнгө оруулагчдаас шагналын мөнгө нэхэж байна. Аваад аваад энэ нь цалин тавих хэртэй юм болох учир үүнд хэтэрхий их ач холбогдол өгөх нь утгаар бага юм. Тэдний оруулах хөрөнгийн хэмжээ, ялангуяа эхний ээлжинд энэ жилдээ багтааж оруулах тоо хамгийн гол үзүүлэлт юм.

3. Иргэдийг дайчилж мөнгөний шинэ эх үүсвэр буй болгох. Манай иргэд саяхан болтол жилд 200 орчим сая долларын бэлэн мөнгө гаднаас нийлүүлдэг байлаа. Үүнээс гадна иргэдийн чөлөөт худалдаа асар их мөнгөний эх үүсвэр буй болгож байв. Энэ үүсвэрийг дахин буй болгох арга байна.

A. Тодорхой хугацаагаар гаалийн хөнгөлөлт буй болгох. Тэглэх шийдвэр муу хувилбар. Учир нь огт байхгүй болчихоор бүх бүртгэл болон эмх цэгц алга болж хожим сэргээхэд бэрх болно. Иймээс “1 долларын татвар”, “0,1 хувийн татвар” гэх мэтийн юм бодож олж ялангуяа экспортыг онц тэтгэмээр байна. Одоо бид 43 сая малтай болсон боловч “үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх” лоозонгоор чөлөөт худалдааг боомилж байгаа билээ. Шанд нь хонины бүтэн нэхий ердөө 30-40 центийн үнэтэй болжээ.
Улс гааль дээр архи, тамхи, шатахуун гэсэн хэдхэн бараанд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Гаалийг бараг нойллосноос болоод төсвийн орлого байхгүй болно гэх хүн гарах байх, гэхдээ худалдаа зогссон одоо үед тэртээ тэргүй орлогогүй шахам болчихоод байгаа шүү дээ. 1996 онд Энхсайханы Засгийн газрын авч хэрэгжүүлсэн гаалийн татварыг тэглэх хувилбарыг хэчнээн муу хэлсэн ч тухайн үедээ асар том эргэлт буй болгож, эдийн засгийг идэвхжүүлсэн юм шүү.

B. Тос даасан жилүүдэд буй болгосон халамжийн арга хэмжээ дооз нь хэтрээд тэнэглэл болж хувирсан нь үнэн. Гэхдээ үүнийг одоо зогсоовол давхар алдаа болох гээд байна. Муу ч, сайн ч энэ 150 орчим тэрбум төгрөг зах зээлд эргэлт буй болгож байгаа мөнгө. Үүнээс гадна нэн ядуу хэсгийн амьдралыг авч яваа. Бололцоотойг нь халамжаас татгалзуулах гэж оролдвол бүртгэл байхгүй манай орны хувьд өртөг нь дийлдэхгүй юм болно.
Иймээс халамжийн мөнгийг хэвээр үлдээх мөртөө төгөлдөршүүлэх санал байна. Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжихийн тулд чухам дотоодын бараа үйлчилгээнд зориулж талоны системд шилжүүлмээр байна. Талоныг архи, спиртээс бусад дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд чөлөөтэй хөрвөдгөөр бодож үйлдвэл ямар?

С. Ирэх зун намар жуулчдын тоог олшруулж, орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлмээр байна. Манайд ирэх жуулчдын ихэнхийг эзэлдэг Япон, Солонгос, Европын холбоонд визгүй зорчих нэг талын давуу эрхийг яаралтай олгомоор байна. Мөн МИАТ-ийг яаралтай хувьчилж, жуулчдыг боогдуулдаг хамгийн том саадыг арилгах хэрэгтэй. Гадаадын агаарын компаниудад онц хөнгөлөлт үзүүлбэл өрсөлдөөн үүсэж, үнэ тариф хямдарч, жуулчдын тоо нэмэгдэх бололцоо үүснэ.

D. Дотоод үйлдвэрлэлд татварын хөнгөлөлт урамшуулал үзүүлмээр байна. Одоо бидэнд татвар цуглуулахаасаа илүү чухал зүйл нь эдийн засгийн амьд эргэлт. Мөн хэт олдож улсыг сорж суух болсон захиргааны олон орон тоог цөөлж, тэндээс хувийн үйлдвэрлэлд шилжиж буй иргэдийг урамшуулмаар байна.

Е.Үйлчилгээний салбар бол хамгийн амархан хүн нэвтэрч болдог, ажлын байр нэмэгдүүлдэг салбар. Энэ талын бизнесийг бүх талаар дэмжмээр байна. Үгүй наад зах нь ядахнаа зэрэглэл дээгүүртэй гуанз рестораны ажиллагааг цагаар хавчихаа больж, пиво зэрэг бага градустай ундааг онцгой татвараас чөлөөлмөөр байна. Стандарт бус хатуу архи, пиво хоёрын үнэ тэнцсэнээс болоод архидалт согтуурал улам гаарч байгааг пивоны онцгой татваргүй үетэй харьцуулан харж болно.

F. Нийгмийн салбарын хувьчлалыг хямралыг тохиолдуулан өргөн хэмжээгээр далайцтай явуулмаар байна. Сургууль эмнэлгийн менежментийн хувьчлалыг 10 жилийн өмнө бид туршаад үзчихсэн. Менежментийн хувьчлалаар үйлчилгээний салбарт асар их боломж нээгдэхээс гадна хэмнэлт их гарах болно. Цалин тэтгэврийн асуудал ч Засгийн газрын проблем биш болно.

С. Хяналт шалгалт нэрийн дор бизнест төрийн зүгээс учруулдаг даралт шахалтаа эрс багасгамаар байна. Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, гэмт хэргийн шинжтэй зүйлсээс бусдаар бизнест дарамт учруулахыг хэсэгтээ хоригломоор байна.

Н. Одоогийн хямрал нь ердийн үеийн эдийн засгийн тогтсон дүрэм журамтай таарахгүй. Үүнд зөвхөн мэдрэмж л хэрэгтэй. Ялангуяа социализмын үеийн эдийн засагчдын үгийг сонсох юм бол морио эмээллэчихэж буй нь тэр. Макро эдийн засагч гэж мэргэжил байхгүй, энэ бол сэтгэлгээний асуудал гэдгийг тэдэнд ядахнаа ойлгуулж ч чадах арга байхгүй. Иймээс гаднаас менежментийн зөвлөх баг урьж, үнэ мөнгийг нь төлж ажиллуулмаар байна.
Ийм үйлчилгээ үзүүлдэг компани бишгүй бий. Харин олон улсын байгууллагын шугамаар ирэх мэргэжилтэн гэгдэх нөхөд ямар ч хариуцлага хүлээдэггүй учир зүгээр л хоолны сав. Мөн гадаад орнуудад Монголын бодлогыг дэмжих мэргэжлийн лобби групп үнэ мөнгөөр нь ажиллуулмаар байна. Ийм үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага олон бий.

Захиргаа, төрийн байгуулалтын зохицуулалт

1. Хямрал бол онц байдал. Иймээс авах арга хэмжээ ч онцгой нөхцөл шаардана. Хүнд үед Засгийн газраа огцруулна энэ тэр гэж арай тэнэгтэхгүй юм байгаа биз. Бидний сүүлийн 20 жилийн хамгийн том зовлон шийдвэр гаргагч олддоггүй, хэн нэгнийг ямар нэг юм хийх гэхээр хувийн өчүүхэн эрх ашигтаа хавчигдсан нөгөөдүүл нь юу ч биш болгож зогсоодог.
Ялангуяа одоо Ерөнхийлөгчийн сонгууль ойртож хийрхэл солиорол хоолой дээр ирчихээд байгаа цаг. Гэтэл одоо огт шийдвэр гаргахгүй байх нь алдаатай шийдвэр гаргахаас хохиролтой, бүр аюултай ч байж магад байдалд бид байна шүү дээ. Иймээс голлон шийдвэр гаргагчаа яаралтай тогтоон хулээн зөвшөөрөөд бусад нь дэмжиж ажиллахаас өөр үггүй. УИХ бол хууль тогтоогч, гүйцэтгэлд нь зөвхөн хуулийн хүрээнд байгаа эсэхийг нь хянах үүрэгтэй болохоос хамтран гүйцэтгэгч биш. Иймээс хамаг хариуцлага Засгийн газарт ноогдоно, Үндсэн хуулийн санаа ч энэ юм. Засгийн газрын шуурхай ажиллагааг хангахын тулд УИХ-аас түр хугацаагаар зарим асуудлыг бие даан шийдэх онцгой эрх олгомоор байна.

2. Ерөнхийлөгчийн сонгуулийг солиорол багатай явуулмаар байна. Үүнд парламентад суудалтай улс төрийн намууд голлох үүрэгтэй. Ард түмний өмнө хүлээсэн хариуцлагыг дур хүслээсээ ялгамаар юм.

3. Шүүн таслах байгууллагад ч мөн онцгой хариуцлага хэрэгтэй.

4. Тулгараад байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга, Засгийн газраас авч буй болон авах гэж буй арга хэмжээгээ тогтмол тодорхой ард түмэнд мэдээлж нийтийн зөвшил буй болгоход анхаарлаа хандуулмаар байна. Тайлбар, нийтийн зөвшилдөөн дутагдваас хий хардлага үүсч, иргэдийн төрд итгэх итгэл бөхөн, илт эсэргүүцдэггүй юм гэхэд үл оролцох, үл тоомсорлох байдлаар нэмэлт бэрхшээл буй болгоно.
Төр ард түмний илэн далангүй зөвшилцөл ярилцлага л олон нийтийн нэр барьсан рэкетчин, хорлон сүйтгэгч, луйварчин авлигачдын тулгалт хорлолоос хамгаалах болно. Засгийн газар мэдээллийн хэрэгслүүдтэй цэвэр итгэлцлийн үүднээс хамтарч ажиллаж болно.

5. Монгол банкинд гадаадын мэргэжилтэн өндөр урамшууллаар авчирч тавь… Өөрснийхөө чадамж, мэдлэг, ур чадварыг бодитойгоор үнэлмээр байна. Ичих юу байгаа юм, хөгжиж байгаа олон орон ингэдэг. Нөөцийнхөө тэн хагасыг асар богино хугацаанд тавиад туучихсан ийм нөхцөлд орлого, эсвэл хэмнэлтээс нь хувь өгч урамшуулах дэнчинтэйгээр мэргэжилтэй, мэдрэмжтэй багаар менежментээ хийлгэхгүй бол нутаг нугын мафи царайлсан наад нөхөд чинь ханшны зөрүүгээр тоглож хувьдаа юм л цохихоо бодно. Хийе ч гээд чадахгүй.
Хатуу валютын урсгалд хяналт тавьж чадаагүйн улмаас ганц компани нэг өдөрт 60 сая доллар гадагш нь шилжүүлсэн тохиолдол ч гарсан шүү дээ. Төлбөрийн хэрэгслийг үндэснийхэд нь биш, аль найдвартайд нь итгэж хүндэтгэлтэй ханддаг нь ерөөсөө хүний мөн чанар шүү дээ. Хүний мөн чанарын эсрэг тэнэгдүү суртал нэвтрүүлэг, уриа лоозон чинь улам итгэл алдагдуулж байна. Авсан зээлээ эргэж төлөхгүй гэх маягийн уриатай хөдөлгөөн үүсч байгааг төрийн зүгээс хэрхэвч өөгшүүлж болохгүй. Ингээд цаашилбал эдийн засагт төдийгүй нийгэм улс төрд асар хохирол учруулах байдалд очно шүү.

6.Засгийн газраас үнийн хяналт тогтоох гэж улайран хөөцөлддөг эрүүл биш санаархлаа зогсоомоор байна. Нэгд энэ нь үнийг захиргааны аргаар барьснаас болоод гэнэт алдагдахаараа огцом өсдөгийг шатахуун, гурил зэрэг бараан дээр нүдээр харсан байх. Нөгөө талаар зах зээлийн явцыг эрүүлээр хөтөлдөг үнийн үүргмйг байхгүй болгох, саад учруулах нь эдийн засгийн эргэлтэд хор учруулна.
Засгийн газраас зөвхөн шатахууны үнийг онцгой татвараар дамжуулан хянаж болно, тэгэх нь ч зүйтэй байх. Эрчим хүч зэргийн үнэд түгээлтийг яаралтай хувьчлах мэтийн аргаар нөлөөлж болно. Үнийг шууд барихаар нүүрсний үйлдвэрлэл, тээвэр гэх мэтээр цаашлан бусад үйлдвэрлэл, эдийн засгийн эргэлтэнд хортой тусна.
Энэ олон мал байхад ямар ч муу тохиолдолд тураад үхнэ гэж байхгүй. Тиймээс мах бэлтгэнэ гэх шиг сонин сонин үүрэг Засгийн газар өөртөө авах хэрэг юун. Хүмүүст чөлөөт худалдаа хийх эрхийг нь олговол хэдэн арван Засгийн газрын ажлыг хүмүүс өөрснөө хийчихнэ. Хүмүүсийн чөлөөтэй хөдлөх эрхийг нь боомилчихоод араас нь эцгийн халамж үзүүлэх гэж гүйдэг төр шиг тэнэглэл байдаггүй юм шүү дээ.
Баялгийг төрийн анхаарал халамж биш чөлөөт хүмүүс л бүтээдэг юм. Хямралыг бүтээгч нь төр, харин хямралыг чөлөөт иргэд л арилгаж чадна.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1282142/f13/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
591 КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1] tska 2009-02-22 1482
590 hi orchulj ugch tuslaach [1] uujuu 2009-02-21 899
589 сайн санааны үзүүрт тос [1] borgil_sak 2009-02-21 1543
588 Цагаан сар 1-26 [1] 나이키 2009-02-21 1423
587 Апачи омгийнхон удирдагчийнхаа гавлын ясыг шаарджээ Munkh-munkh 2009-02-21 1398
586 АНХДУГААР ХУРЛЫН ТОВ ЗАРЛАХ НЬ [3] Munkh-munkh 2009-02-21 2063
585 Tengeriin hishig atgalaa l gesen vg $$$ ^^ [1] huruu 2009-02-21 1593
584 Солонгост байгаа монголчууддаа хэрэгтэй мэдээллийг нь [1] bolor2 2009-02-21 1174
583 Хүүхэдтэй хүн бүр байнга орж байгаарай bolor2 2009-02-21 1392
582 Бизнес санаа байна уу? [4] finepix 2009-02-19 4810
581 Irland-Mongol Munkh-munkh 2009-02-19 1225
580 US /Colorado/-Mongol Munkh-munkh 2009-02-19 1113
579 Британийн Монголчуудын Холбоо, Munkh-munkh 2009-02-19 984
578 Canad-Mongol Munkh-munkh 2009-02-19 1029
577 Франц улсад оршин суугаа Монгол Munkh-munkh 2009-02-19 997
576 Japan- Mongol Munkh-munkh 2009-02-19 997
575 Mongolian Community in Australia [1] Munkh-munkh 2009-02-19 1024
574 Belgi-Mongol Munkh-munkh 2009-02-19 1077
573 Chekh- Mongol Munkh-munkh 2009-02-19 1299
572 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Munkh-munkh 2009-02-19 1347
571 Миний үзэл бодол /Хусейныг дарж Хусейныг сонгосон/ [16] Munkh-munkh 2009-02-19 2817
570 mglclub. com khamtrakh bolov uu? Munkh-munkh 2009-02-19 3583
569 Cолонгос хэлний үнэгүй сургалт [3] BATNEGDEL 2009-02-19 1082
568 25р суваг тв ээ үзээрэй. [1] baagii111 2009-02-19 1250
567 barivchilgaa!!!!!!!!!!!!!ㅁㅁ [1] enhrii08 2009-02-18 1364
566 Songyylid sanal ogox erxee edleye [2] aaznag 2009-02-18 1169
565 Амжилт хэнд ирдэг вэ? [1] finepix 2009-02-18 1278
564 zaawal vzeerei ene hangvg gedeg yag l neg iimerhvv..... [3] luxury 2009-02-17 1512
563 Та хүүхэдтэй юу? тэгвэл ийшээ ороод үзээрэй. [1] bolor2 2009-02-17 1022
562 Баян болох арга замууд [6] finepix 2009-02-16 5305
561 Оюутолгойг ашиглах гэрээний төсөлтэй танилцжээ [2] finepix 2009-02-16 1090
560 С.Баяр “мэргэн буудагч” болж, Ц.Элбэгдорж “галзуурсан нь” [4] daruuhan01 2009-02-16 1569
559 Та Солонгост амьдардаг бол танд хэрэгтэй мэдээлэл энд байгаа. bolor2 2009-02-15 1147
558 Хөөрхөн үр нь эрүүл өсөг. [1] bolor2 2009-02-14 1013
557 Мөлжүүртэй үгс [2] finepix 2009-02-13 1179
556 Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн ялгаа [1] nikes 2009-02-13 2226
555 MGLchuud aa gej!!!!!!! [1] Munkh-munkh 2009-02-13 1403
554 Эрчүүдэд юу бэлэглэх хэрэгтэй юм бол? зөвлөлгөө [1] baagii111 2009-02-13 6480
553 Бүсгүй хүнд юу бэлэглэх зохимжгүй вэ? зөвлөлгөө [1] baagii111 2009-02-13 2332
» Баабараас АН-ын Гүйцэтгэх зөвлөлд илгээсэн захидал Munkh-munkh 2009-02-13 1364
551 Афоризм Munkh-munkh 2009-02-13 2311
550 С.Зоригийн аллагын хэргийн ганц амьд гэрч хаана явна вэ? Munkh-munkh 2009-02-13 2098
549 Япон бүсгүйн амийг бүрэлгэсэн сэжигтнийг илрүүлжээ [3] Manaach01 2009-02-13 9120
548 Гаалиар 30 кг ачаа татваргүй гаргах бололтой [2] Manaach01 2009-02-13 9156
547 Чанар хамгийн зөв хэмнэлт [2] finepix 2009-02-12 1455
배너신청
자생병원

배너신청