Тээр жил юм даг
Тэмээгээр боодог хийгээд
Тэр хавийн айлуудад
Тэнцүүхэн хувааж өгөөд
Халагдаж харьж явсан
Хагас зуун цэрэгийг
Хагартал нь хооллоход үлдээд
Барагдахгүй их махтай
Бахархамаар амьтан юм билээ
   За энэ ч багахан хэрэг
Самсвол хайрга буулгаж
Салхитай өдөр түүдэг асааж
Машинаар нэг түлээгээр
Манартал нь халааж улайсгаад
Ширээ бөхтэй ат нэгийг
Шилж сонгож төхөөрөөд

Сайхан гэгч нь тулмалж
Сар хөөртөл хөөрөлдөж
Таар шуудайгаар дүүрэн давс
Тал поошиг архи хийж
Найман ширхэг паяалнакаар
Наймуулаа зэрэг хуйхлахад
Гар сарвайж цуцаад
Гайхалтай аварга амьтан шүү гэж,
        хэ хэ