Зам дээр гээгдсэн цэцэг гэж би чамайг бодоогүй
Зайдуу ургасан хүсэл гэж би чамайг хүндэлдэг
Тэнгэрээс ургасэн хишиг гэж би чамайг хайрладаг
Тэнгэр уудмаас олно гэж би чамайг хүлээсэн
Хэлж болдоггүй
Үнэн үгээ ярьж болдоггүй
Мартаж болдоггүй
Сайхан үнэрээс нь салж болдоггүй
Сэтгэлд дотно сайхан дэлбээг нь тасдаж болдоггүй
Ариун хайрын бэлэгдэл миний улаан сарнай
Зөвхөн наддаа ирнэ гэж би чамдаа итгэсэн
Зөөлөн зангаар аргадна гэж би чамайг хүлээсэн
Зүрх зүрхэндээ шивнэсээр би чамтай учирсан
Намраар хагдрах цэцэг гэж би чамайг бодоогүй
Насны хайрын бэлэгдэл гэж би чамайг хүндэлдэг
АЛГАНД УРГАСАН ЖАРГАЛ ГЭЖ БИ ЧАМАЙГ ХАЙРЛАСАН
Амьдралд ганцхан минийх гэж би чамайг хүлээсэн