Бичлэгийн тоо 2,391
Япон улсын иргэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн япон хэлний багш Сузуки Чиег энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай явдал гарсан. Түүний амь насыг хохироосон сэжигтэнг Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох ажилтнууд илрүүлсэн байна. Сэжигтэнд хохирогчийн хэрэглэж явсан уруулын будаг зэрэг эд зүйлс гарч ирсэн аж. Өчигдөр 22.00 цагийн орчимд сэжигтэнг илрүүлсэн талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын ХМА-наас мэдээлсэн юм. Тэдний мэдээлж буйгаар сэжигтэн хохирогчийг дээрмийн сэдлээр амь насыг нь хөнөөснийг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж. Сэжигтэн 29 настай “Г” нь 2004 онд Хэнтий аймгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн, одоогоор эрхэлсэн ажилгүй, хаягийн бүртгэлгүй нэгэн юм байна. Тэрбээр шил, хог түүж амьдардаг тухайгаа өөрөө ярьжээ. Хохирогчийг амь насаа алдах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Ямартай ч Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр талийгаач Сузуки Чиег бусдын гарт амь насаа алдсан болохыг тогтоожээ. Гэмт хэрэг одоо мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс албаны хүмүүс татгалзаж байлаа. ЦЕГ-ийн мэдээллийн үеэр Япон улсын хэд хэдэн ТББ, хэвлэлийн төлөөлөгчид ирсэн байсан.
BITGII L HUN HELMEGDUULEESEI MANAIHAN INGEJ NER TUR OLJ AWAHIIN TULD AINGEJ AJIL HDEG SHU GOL IN BARIMTTAI UM YRIJ BAI L DA URUULIIN BUDAG GENE SHU HENCH TIIM UM HARMAALAAD YWJ BOLNO SHU DE SHIL TUUDEG UM BOL YAJ TER YPON HUUHEND OIRTSON BAIHAW DE UURIIGUU HAMGAALAH CHADWARGUI BOLHOOR IN INGEJ L BGA ABAIH DA ENE TSAGDAA NAR TSUUHUN SHU DE BID CHIN BIY BIY NEE HAIRALAHGUI UM DA, NOWSHD GEJ