Бичлэгийн тоо 5,522
Од харвах болгонд орчлонгоос би “чамайг авмаар байна” гэж шивнэдэг
Оройтсон учралын төөрч будилсан сэтгэлээ намайг зовоолоо гэж зэмлэдэг
Мянга мянган оддын чиний тухай зуу зуун бодол хөвөрдөг
Мөнгөн сар цаснаа туяарах цагаан шөнөөр ч зүүднээсээ хүртэл би чамайг хайдаг
Сарны гэрэлд би чамайгаа ганцаар хүлээнэ
Сар жил болсонч чи минь үл мартагдана
Нулимстай нүд чамайг нэхэж гансарна
Нуурын шувууд хосоор нисэхэд би атаархана
Бодлыг минь тэр өнгийх вий гэж би айна
Бүтэлгүй “хайр”-тай учирлаа даа гэж зүрх минь харамсана
Жаргал авчрах анхны минь хайр хөрөхүй гэж би эмээнэ
Жолоогүй тэнүүчлэх сэтгэлээ татаж авахыг би хичээнэ
Хувь заяаны эрхэнд бид учирсан нь гамшиг
Хонгор зүрх минь чамайг нэхэж уйлах нь аймшиг
Ухаанаа алдсан сэтгэл чамруу тэмүүлэх нь хэцүү
Учирсан хайр минь бүтэлгүйтэх хорвоо надад хатуу