Бичлэгийн тоо 2,391
< "Ээж ээ би мөнгөтэй болоод ирнэ” гээд гарсан аавын хүү, ээжийн охидын цуваа харь орныг зорьсоор 20-иод жил боллоо. Тэдний гишгэсэн мөр таван тивийн хаана ч очсон тамгалаастай байгаа. Юутай бахтай вэ. Даяаршсан энэ цаг үед дэлхийн аль ч өнцөгт очсон цөс ихт Монголын үр сад угтах вий. Ямар сайндаа л гадаадынхан биднийг “монгол 2,6 сая хүн амтай гэдэг рудлаа байх” гэдэг юм гэсэн. Амьдралын төлөө мятрашгүй тэмцсэн охид хөвгүүдээрээ бид бахархахгүй байхын аргагүй. Ингэхэд хүн төрөлхтний хөгжлийн хамгийн зөв зам гээд байгаа зах зээлийн нийгэмд шилжихэд бид юутай байлаа даа. Хаагдсан үйлдвэр, хоосорсон лангуутай л байсан. Тэгвэл өнөөдөр Монгол хүнд эдлээгүй, хэрэглээгүй зүйл гэж бий юу, байхгүй. Баян нь баян, ядарсан нь ядруухан амьдарч байгаа ч өнөөдөр дэлхийн аль ч орны эдэлж хэрэглэдгийг амсч үзээгүй Монгол хүн байхгүй. Энэ хэний гавьяа вэ? Цуцалтгүй ажиллаж, хэдэн тивийг хэрэн тэнэж яваа элэг нэгтнүүдийн маань хөдөлмөрийн үр шим гэхэд хилсдэхгүй биз ээ. Чухамдаа өнгөрсөн он жилүүдэд Монгол улсын эдийн засаг ядуу байсан ч монгол хүн амьдралын өмнө өвдөг сөхөрч гуйлга гуйлгүй ирсний нэлээд хүнд ачааг нуруундаа үүрч байгаа хүмүүс гэвэл хатуухан хэлэхэд төрд дансгүй болох шахсан гадаадад хөдөлмөрлөж байгаа хүмүүс гэхэд болохгүй нь юу байх вэ. Өнөөдөр тэд хүний эрхийн наад захын хэм хэмжээ болох сонгуульд оролцох эрхээ хасуулж байгаа ч гэлээ эх орон, элгэн саднаа гэсээр суугаа. Өнөөдөр хүүгээ, охиноо амьдралын хүнд хэцүү замд үдэж мордуулчихаад иргэж ирэхийг нь хүлээн хөхөөрөө даллан суугаа ээжүүд бараг өрх бүрт бий. Тэр байтугай үрээсээ хайртай ач нараа ч хүний нутаг руу үдэж дөрөөнд нь сүү өргөхдөө “Сайн яваарай хүү минь. Эргэж иртэл чинь эмээ нь хүүгээ хүлээнэ” гээд хоцорсон ээжийн ээж нарыг тоолбол хэд болохсон билээ. Мянга мянган эх, эцэг, халамжит ханийнхаа итгэлийг алсад авч одсон монгол охид, хөвгүүд тавьсан зорилгоо мартаагүй юм, Тэд ажил хөдөлмөр эрхэлж өөрөөсөө илүүтэй ар гэрийнхээ ахуй амьдралыг ар нуруундаа үүрч явна. Хүний нутаг, гүрний газар амьдран сууна гэдэг амаргүй. “Хадмын хаяанд эмээл тавих зай олддоггүй” гэдэг Монгол хүн хаа хамаагүй харь газар толгой хоргодон өөрийгөө тэжээгээд зогсохгүй нэг бус нэлээд хэдэн хүнийг тэжээнэ гэдэг амар юм гэж үү. Хэл мэдэхгүй хар элэгтний өмнө бөхөлзөн байж олсон хэдэн төгрөгөөрөө ар гэрээ тэжээн суух тэдэнд амар байгаа гэж үү. Өнөөдөр Монгол улсын төсвийн нэлээд нь халамжид зориулагдаж байна гэж гадаадынхан үздэг гэсэн. Тэр ч үнэний ортой л байх. Тэгвэл харьд суугаад ар гэрийнхэндээ үзүүлсэн Монголчуудын тэтгэлэг түүнээс дутаа гэж үү. Харамсалтай нь цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн бололтой. Дэлхийн эдийн засгийн хямрал улс болгонд нөлөөлж сүүлийн хэдхэн сарын дотор гадаадаас ирэх тэтгэлэг маань эрс татарлаа. Энд ганцхан баримтыг дурдахад БНСУ-д өнөөдөр 32.2 мянган Монгол иргэн оршин суудаг ажээ. Тэдний 27 мянга нь Монголд ар гэрээ тэтгэхээр мөнгө илгээдэг байна. 2008 онд Монголчуудын мөнгөө гуйвуулдаг “Корсо экс-ченж” банкны судалгаагаар Монгол руу илгээх мөнгөн гуйвуулга 40 хувиар багасч ердөө л 20.7 сая ам доллар илгээсэн нь өмнөх онуудтай харьцуулахад ганцхан сарын мөнгөтэй тэнцэж байна гэсэн тооцоо гаргасан байна. Эндээс үзэхэд монголчууд хэдий хэмжээний мөнгө эх орондоо гуйвуулж ар гэрээ тэтгэдэг байсан нь тодорхой харагдаж байна. “Барьсан мод баримаараа хугардаггүй” гэсэн үг бий. Хэдийгээр эдийн засгийн хямралаас болж БНСУ-д ажлын байр хорогдож монгол ажилчдын цалин дуиджаар 900 ам.доллар байснаа 650 ам.долларт хүрчихээд байгаа ч гэлээ ажилсаг, тэсвэртэй монгол хүн Солонгос улсад хөдөлмөрлөсөөр эхнутаг руугаа мөнгөө илүүчилсээр сууна. Энэ бүхэн юуны үр дүн бэ гэвэл монгол хүний ажилч чанар, хэний хүү хэн гуайтай ч ам хэлээ ололцоод явдгийн ач буян юм. Харамсалтай нь сүүлийн үед гадаадад ажиллаж байгаа залуус маань эдийн засгийн хямралаас болоод сульдаж эхлэв бололтой. Өнгөрсөн оны зургаан сараас хойшхи хугацаанд 220 гаруй монгол хүн нутагтаа буцсан тооцоо бана. Одоо яая гэхэв. Тэд амьдралын хойноос чадах ядахаараа тэмцсэн. Нэгэнт цаашид ажиллах боломжгүй болсон тул харина гэж яарахаас яахав дээ. Ганцхүү нутагтаа суугаа бидтэднийгээ ирэхэд нь амар амгалах угтах юмсан. Ажилч, хөдөлмөрч тэднийгээ ажлын байртай угтах юмсан. Энэ асуудал дээр Засгийн газар эрхбиш нэгийг бодож суугаа гэж итгэж байна. Хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг Засгийн газар УИХ-д өргөн барилаа. Тэр төлөвлөгөөнд ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдээ орон сууцжуулах гэсэн хөтөлбөр бий гэсэн. Тэр төлөвлөгөөндөө харьд хөдөлмөр эрхлэнгээ эх нутаг руугаа сэтгэлээрээ тэмүүлж олон айлын ачааг үүрэлцсэн залуустаа зориулсан тусгай хөтөлбөрийг тусгана гэдэгт итгэж байна. Үгүй дээ л 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэж бий. Амьдрал дээр гадаадад хөдөлмөр эрхлэгчид байраа заран байж амьдралаа бөөцийлөхийн зэрэгцээ эргэж ирээд байр авна гэсэн тооцоотой гарцгаасан. Тэгэхээр тэрхүү 100 мянган айлын сууцныхаа тодорхой хэсгийг гадаадад амьдарч эх нутгаа зорин ирж байгаа залууст зориулан барьж яагаад болохгүй гэж. Нэгэнт үйл ажиллагаа нь зогсчихоод хөрөнгө мөнгөгүй сууж байгаа барилгуудыг тодорхой хэмжээгэрэ үнэ хөлсийг нь бууруулж гадаадаас ирсэн залуусыг тав тухтай орон сууцанд суулгах бололцоог урьдчилан хангаж болохгүй нь юу байна. Ойрын үед олон эхийн сэтгэл хойд зүгт, Чех улсад ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийнхээ төлөө зовж байна. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад Чехэд амьдарч байгаа монголчуудын талаар мэдээлэл цацагдах болжээ. Эртний харилцаатай Чех улсад Монголын 13 мянган иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг. Мөн дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор нутаг нэгтнүүдийн миньзарим нь амьдралын амаргүй замыг туулж байгаа бололтой. Тэдний зарим нь ажлын байр төдийгүй толгой хоргодох газаргүй байгаа сурагтай. Өнгөрсөн зун гэхэд л хот хөдөөгүй Чехэд гарч ажиллаж чадвал тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг гэж ярих хүн олон байсан. Зөвхөн хотынхон төдийгүй хөдөөгийн залуус мал хуйгаа зараад Чехийг зорьсон нь бий. Тэдний хувьд үнэхээр урьдчилан тооцоолоогүй хүнд байдалтай тулгарсан нь тодорхой болоод байна. Сүүлийн үед гадаадынхныг нүд үзүүрлэх гээд байх болсон Чехүүд өөрсдөө ч ажилгүй болж эхэлжээ. Гэтэл манайхан болсон хойно зарим нэг нь ажил олдоно хэмээн зуучлах нэрийдлээр нэг хэсэг хүнийг хохироогоод авсан байх юм. Тэрдундаа Чехийн Пилзен хотод олон монгол хүн ажилгүйдэж зарим нь сүмийн хоол царайчлан сууна гэсэн мэдээлэл ч байна. Ийм сураг сонссон эх хүн яахан сэтгэл амар суух билээ. Гэхдээ хүн бүхэн тийм амаргүй байдалд орчихоогүй байх гэж найдна. Монгол хүнд хаана ч явсан амьдралын ая зүйг нь олоод явдаг нэгэн сайхан чанар бий. Тиймээс Чехэд амьдарч байгаа залуусын тухайд амьдрал ёстой эрээнтэй бараантай байгаа бололтой. Гадаадын хэвлэлд ярилцлага өгсөн нэгэн монгол залуу “Би гэртээ харьмааргүй байна. Ажил хиймээр байна” гээд хэлчихсэн нь аргагүй талтай байх. Учир нь монголчууд бид гадаадын виз олдсон тохиолдолд өр тавиад л явдаг шүү дээ. Тэгэхээр зарим хүнд өр тавьж зорьсон газраа оччихоод хоосон буцна гэдэг харамсалтай байлгүй яахав. Тийм ч учраас тэд аяндаа байдал сайжирна байгаа даа гэсэн горьдлого тээж суугаа ч байж болох талтай. Энэчилэн харь газар амьдралынэрэлд гарсан залуусын заримынх нь амьдрал сайнгүй байх шиг байна. Тиймээс юмыг яаж мэдэхвэ? Хэзээ мөдгүй эргээд ирж мэдэх тэднийгээ эх орондоо ирэхэд нь сэтгэл амар амьдрах ажлын байрыг бий болгох нь Засгийн газрын бодлогын салшгүй нэгэн хэсэг гэдгийг өнөөдөр мартаж болохгүй. Зөвхөн Монголд биш дэлхий нийтэд хямрал, ажилгүйдэл газаравч байгаа болохоор Монгол Улс хямралаас гарах төлөвлөгөөндөө гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуусынхаа асуудлыг тусгах л хэрэгтэй юм даа. Яахав болдолцоотой нэг нь ажил хөдөлмөрөө эрхэлж, харьд сууж, амьдралаа дээшлүүлнэ л биз. Ажлын байргүй, орох оронгүй хүний нутагт зовж зүдэрч байгаа элэг нэгтнээ гэрт нь авчрахад болохгүй нь юу байхав. “Сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг дээ. Тэднийг ирэхэд өмөлтзөл санагалзах нутаг минь байна.sonin.mn
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1271920/576/trackback

nice.ok

2009.02.11 18:22:33
*.32.44.102

zuw shuu. unen yum bichechee. sain sain.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24457
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27980
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115738
546 Кадима ганц саналын зөрүүтэй ялалт байгууллаа [2] Munkh-munkh 2009-02-12 1262
545 Yooh!!! [3] jaalhuu 2009-02-12 1285
544 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 15 [1] Munkh-munkh 2009-02-12 1170
543 Монгол хүүгийн аминд хүрсэн солонгос эмч хил даван “зугтжээ” [5] Munkh-munkh 2009-02-11 1989
542 Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ [5] Munkh-munkh 2009-02-11 2049
541 Барак Обама тангараг єргєх ёслол дээр хэлсэн vг [1] nikes 2009-02-11 1206
» Сиймхий ч гэсэн гэртээ ир хүү минь... [1] daruuhan01 2009-02-11 1052
539 Даварсан хужаа нар Нийслэлд хилийн баганаа зоочихлоо [1] daruuhan01 2009-02-11 1361
538 Баабар: Шашныг өмөөрөхүй III Levi`s 2009-02-11 2236
537 Газрын хөрс эмсийн хэвлийд нь хятад vр цацах замаар л Монголыг эзэлж болно [7] oron_zai 2009-02-10 1711
536 meddeg hun baival helj ogch tuslanuu [2] mas 2009-02-09 1193
535 Saihan setgeleer Yavdag Mongolchuud ta bvhend [2] Manaach01 2009-02-08 8356
534 Солонгосчууд Монголыг секс жуулчлалын томоохон тєв хэмээн vзэх болжээ [11] oron_zai 2009-02-08 2466
533 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13155
532 Хvvхэдтэй болгодог хєшєє !! Ta Enend Itgeh uu ? [2] Manaach01 2009-02-08 9160
531 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13210
530 Zaaval Unshih zuil shuu !!! Хүний наймаачны шүүх хурлыг хойшлууллаа [2] Manaach01 2009-02-08 11854
529 SOLONGOS HELNII UNEGUI SURGALT [2] BATNEGDEL 2009-02-07 1207
528 Монголоос зайлцгаах уу? [4] nikes 2009-02-07 1327
527 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал [1] finepix 2009-02-07 1065
526 Дэлхийн хамгийн том жижэг хүн [1] nikes 2009-02-07 1521
525 messenger mendchilgee [2] 95865101 2009-02-07 1119
524 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9792
523 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24229
522 Тоормос ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ? deanna 2009-02-07 8990
521 Үнэт эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ? [2] deanna 2009-02-07 8884
520 Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга [2] deanna 2009-02-07 8874
519 Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрөн сэлж ингэж амьдраарай. nikes 2009-02-06 1149
518 Medej avahad Ilvvdehgui zuil !!!!!(Shortcut товчийг ашиглах нь ) deanna 2009-02-06 8859
517 ӨР [2] Мичидмаа 2009-02-05 985
516 А.Свияш "Карма- Хорвоотой зохицон амьдрахуй" номоос [5] nikes 2009-02-05 2653
515 Хуурамч багаа хуулсан хужаагийн vнэн дvр [3] oron_zai 2009-02-05 1128
514 ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй) [4] deanna 2009-02-05 9019
513 Таалагдахгvй байна, баяртай (gej olon Hun Vrnej bn Ene buh yum dendej bn!!!!! [1] deanna 2009-02-05 8626
512 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17863
511 Хар тамхины наймаачин оросуудыг шүүлээ [1] deanna 2009-02-05 8807
510 Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй [1] deanna 2009-02-05 8865
509 Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ? (Ta Bvhend heregtei shvv!!) [1] deanna 2009-02-05 8816
508 Zaluu nas.................. [1] javkhlan_s 2009-02-04 1382
507 Hyamralaa gej......... [1] javkhlan_s 2009-02-04 922
506 Bi neg yum asuuh gesiimaa~ ad-uudaa hariulaach? [1] javkhlan_s 2009-02-04 927
505 Монголчуудын хангуг солиорол [5] luxury 2009-02-04 1914
504 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1483
503 ДОX-ийн халдвар тараагч ГОМО-нууд сөнөөсэй! [3] .Sarnai. 2009-02-03 2847
502 medeh hun baival helj ugch tus bolno uu. [1] 02020202 2009-02-03 932
배너신청
자생병원

배너신청