

• Өдөрт хийх ёстой зүйлсээ жагсаан бичиж, тус бүрд нь хэдий хэр хугацаа зарцуулахаа тэмдэглэ. Магадгүй та “Би цаас эргүүлж цагт баригдсан байхыг хүсэхгүй байна” гэж дотроо бодож байж болох юм. Бидний яг энэ бодол стресст хялбар орохгүй байх арга замаас холдуулдаг байна.
Жишээ нь: та е-майлаа шалгаж, хариу бичих зэрэгт 30 минутыг өглөөн цагаар зарцуул. Хэрэв та илүү олон е-майл шалгаж хариулах шаардлагатай бизнэс эрхлэгч бол үүнийгээ өдөрт 3 удаа 20, 20 минутын хугацаатайгаар хувиарлаж болно.
• Жагсаалтын эхэнд тэр өдөрт хийж гүйцээх ёстой чухал хойшлуулашгүй ажлаа хувиарлаарай. /Та бизнес эрхлэгч, төрийн байгууллагын ажилтан эсвэл оюутан байх зэргээс чинь хамаарч хувь хүний төлөвлөгөө бүр өөр байх нь мэдээж/ Үүний дараа жижиг сажиг зүйлсүүдийг багтааж болно жишээ нь гэртээ цэвэрлэгээ хийх, хүүхэд дүүгийнхээ хичээлийг давтуулах гэх мэт.
• Завгүй ажил, хичээлдээ гүйх завсарт өөртөө амрах тавхан минутыг зарцуулаарай. Гадаа гарч уужим амьсгаа ав, биеээ бололцотой байдлаар хөдөлгөж суниа. Энэ нь таны толгойг сэргээж, биеийг тань хөнгөхөн болгоход тусална. Ингээд эргээд ажил хичээлдээ ороход бүтээмж тань нэмгдэх болно.
• Гэнэтийн төлөвлөгөөнөөс гадуурх зүйл гарч ирвэл амжуулах байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь: Төлөвлөгөөнд тусгагдаагүй гээд дүүгээ цэцэрлэгээс нь авахгүй удааж болохгүй шүү дээ!