
Их аварга Д.Дагвадоржийн нэртэй ресторан олны анхаарлыг татсаар байна
Уншсан 6516 vote 0 2009.02.10 06:42:46Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ оны анхны башёд түрүүлэн өнгөрсөн сарын 28-нд нутагтаа ирээд хоёр хоноод буцсан.
Эх орондоо ирээд хоёрхон хоноод явсан тэрбээр энэ сарын 1-нд Токио хотод өөрийн нэрээр нэрлэгдсэн рестораны нээлтэд оролцжээ. “World Chanko Asashoryu” хэмээх нэртэй ресторан сүмогийн ордны эгц урд нь нээгдсэн юм байна.
Энэхүү ресторан нь яваандаа сүлжээ болох юм байна. “World Chanko Asashoryu-2” –оо Лос Анжелест нээхээр төлөвлөж байгаа гэсэн.
Тус ресторан Монгол, Япон хоолоор үйлчилдэг юм байна. Хоолны амтнаас гадна нэрнүүд нь үйлчлүүлэгчдийн анхаарлыг их татаад байгаа гэсэн.
Тухайлбал “Дорж” нэртэй бялуу, “Луу” хэмээх салат зэрэг сонирхолтой нэртэй бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа аж.
Үнийн хувьд хоолнуудыг багцаар авбал 5800-6500 иений /50-60 ам.доллар/ үнэтэй юм байна.
Япончууд төдийгүй жуулчид тус ресторанаар үйлчлүүлэхдээ ихэд таатай байгаа гэсэн.
Мөн ресторанд Их Аваргын зургийг том хэмжээтэй байршуулсан нь олонд их таалагдаж байгаа аж.