Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

75019735

Хамгийн таагүй гэрлэлтийн насны зөрүү “9″

Нас зөрөхөөс нүх зөрдөггүй гэж бүдүүлэг гэмээр хэлсэн үг байдаг ч бодит амьдралд үүнийг гагцхүү сексийн харилцаагаар хүлээж авч болохгүй ажээ. Хамт амьдарч буй хосуудын хувьд насны ялгаа ихээхэн хамаатай төдийгүй сайн муу амьдрахад ч нөлөөлдөг юмсанж.

Чацуутан хос

Тэдний хайр дурлал гэрлэлтэнд хүргэж эхэндээ хүчтэй халуун байх ба хэзээ ч хагацашгүй. Гэвч шаазан адил хагарч хоёр тийш болох нь элбэг. Ялангуяа их багадаа гэрлэсэн тохиолдолд биологийн хуулиар охидын сэтгэхүйн ба бие бялдрын хөгжил хөвгүүдийнхээс түрүүлж явагддаг тул “хань”-иа араасаа чирэх хэрэг гарна. Гэвч дандаа хэн нэгнийг тойголж үүрч явах нь ядаргаатай зүдэргээнд хүргэж мухардал бий болгодог. Хэрэв бүсгүй, чацуу нөхөртөө хайртай бол насан турш тэвчээр тэсвэр гаргаж байх шаардлагатай болно.

1-2 насны зөрүүтэй хос

Ийм хосуудын холбоо бат бөх үндэс суурьтай байдаг тул баярлахад буруудахгүй. Биенийхээ хүсэл мөрөөдөл болон өмнөө тохиолдсон бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулж улам ойртон дасна. Хамгийн гол нь хэн хэндээ итгэж, хайр сэтгэлээс гадна итгэлцлээ бэхжүүлэх нь чухал агаад тэгж чадсан тохиолдолд цэнгэлийн манлайд зовлонгүй хүрнэ.

3 насны зөрүүтэй хос

Хамгийн “тэнцвэргүй” хосууд гэхэд болно. Тэдний амьдралыг хатуу сорилт, яршигтай шалгуур хүлээж байдаг. Гэрлэлт нь тэмцэл хэрүүл, мөчөөрхөл, тулгалтаар дүүрч эцэстээ бие биеэ тэвчиж чадахгүйд хүрч гутрал цөхрөлд хүрэх нь олон. Хамгийн “гайтай” нь тэд өөрсдөө л өмнөө баахан төвөгтэй асуудлуудыг овоолчихдог “гэмтэй”.

4 насны зөрүүтэй хос

Хамгийн “төгс” учрал энд байдаг. Тэд бүхий л талаараа бие биеэ нөхөж, дутуугаа дүүргэж явдаг. Харилцан маш зохицсон, бусад хүн атаархмаар нийцтэй холбоо тэдний хооронд бий болдог. Ийм хосуудын амьдралд хичнээн хүнд шалгуур тохиосон ч хайр дурлал, итгэл найдвар, хамтын хүч, эв түнжингээр цаг үргэлжид бялхаж байдаг “аз жаргалын булаг” нь тэднийг аварч чаддаг.

5 насны зөрүүтэй хос

Заавал ч үгүй нэг нь тэргүүлэгч, нөгөө нь дагалдагч өөрөөр хэлбэл хаан-боол, ноён-зарц болох гээд байдаг”гэм” буй. Энэ “дажин”-тай харилцаанд нэг нь хэдий сэтгэл дундуур байвч байнга буулт хийсээр тэвчээр нь барагддаг боловч хичнээн “цус гартал зодолдовч” тос дустлаа тэврэлддэг. Тэд бол заяаны хосууд төдийгүй насны амрагууд. Дэндүү тэвчээр шаардсан ийм хосууд байнгын дарамттай явдаг юм.

6 насны зөрүүтэй хос

Зан төрхийн хувьд ойролцоо ч асуудалд өөр өөрөөр ханддагаас үл ойлголцол нь маргаан “зодоон”-д хүргэх нь олонтаа. Хэрэв хоёулаа харилцан ойлголцож чадахгүй бол иймэрхүү хосуудын гэрлэлт нь хэн хэнийхээ хувьд цаг алдсан явдал л болно. Азийнхан ялангуяа монголчуудын хувьд зургаан насны зөрүүтэй хосын гэрлэлтийг “Харш” хэмээн үздэг тул болгоомжилдог.

7 насны зөрүүтэй хос

Гэрлэхээсээ өмнө сайтар тунгаах нь чухал. Тэдэнд таарч тохирох зүйл ховор, бүх юм нь нууцлаг сонин тааварлашгүй байдаг. Ер нь тэдний гэрлэлтийг “аюултай холбоо” гэхэд буруудахгүй. Тэд ямагт бие биенээсээ аливаа юмаа нууж байдаг. Үнэнч журамтай хосуудын амьдрал тэдэнд байхгүй.

8 насны зөрүүтэй хос

Хол юм шиг санагдавч амьдрал дээр тэдний гэрлэлт ховорхон завшаанлаг хослолыг буй болгодог. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандана. Хов жив үүдэвч азаар хэрүүл уруул багатай, тайван гэр бүл. Дундуур нь гуравдагч хүн орохыг оролдовч амжилт олохгүй.

9 насны зөрүүтэй хос

Тун таагүй гэрлэлт. Тэдний хувьд хайр нь сонирхол ч байсан байж болзошгүй. Харилцан зохицох ба таарч тохирох зүйл маш цөөн. Хэрэлдэвч салаад явах нь бас гайгүй. Гэхдээ тэд хэн нэгнийхээ араар тавилтыг хүлээн зөвшөөрдөг мөртлөө байнга хэл амаар байлдах нь их.

10 насны зөрүүтэй хос

Хэрэв хосуудад бие биедээ үнэхээр чин хайртай л юм бол хамтын амьдралаа авч явахад тэднээс маш их чармайлт шаардана. Тав биш арван нас гэдэг яаж ч бодсон хол зөрүү биз дээ. Хүчилж амьдарна гэдэг хэцүү. Гэхдээ хүчилж зүтгэхгүй л юм бол амьдралын машин нь нэг л өдөр зогсчихно. Хэн нэгнийгээ хэтэрхий их харддаг. Хэрэв дундуур нь хүн орж ирвэл салах нь нүд ирмэхийн явдал. Иймд хэн “ах” нь тэвчиж, хүчилж машинаа жолоодох хэрэгтэй болдог.

11-12 насны зөрүүтэй хос

Насны ийм зөрүүтэй хосуудын гэрлэлт нулимс, цөхрөлөөр дүүрэн байдаг гэхэд бараг хилстэхгүй. Зуугаас ерэн хувь нь бүтэлгүйтлээр төгсөнө. Олон нийт тэднийг мөнгөний гэрлэлт гэж үзээд тийм ч таатай хүлээж авдаггүй. Анхны цочмог шохоорхлыг хайр дурлал хэмээн залуухан бүсгүйчүүд гэнэдэж алдах нь түгээмэл байдаг.

13 ба түүнээс дээш насны зөрүүтэй хос

Ийм хосуудыг хайр дурлал холбосон гэж ямар ч хүн итгэдэггүй. Үүнд үнэний хувь 99% байдаг нь ч бас бодит үнэн. Иймд аав шигээ эртэй, эх шигээ эмтэй нийлчих вий гэж эцэг эхчүүд түгшдэг.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1264118/bf2/trackback

profile

ELGEMSUU

2009.02.09 22:48:20
*.73.74.224

Medeej..zoosnii  nuheer gerlesen yum chin...So  saramiin gerlelt gemeer yumuu (hezee ch avahuulsan yum buu med zurag haraad songodog yum gesen)ene  nidvargui  angilald bagtana gej oilgoj baina.jinhene hair setgeleeree az jargaltai amidarnaa gedeg bol uunees tes oor oilgolt..amid yavsnii utga uchir az jargal ter l boloi.

quenstions

2009.02.10 00:31:59
*.255.246.21

Medmeer l yum bna Miniih taarchiinemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366844
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
2451 huuhdee ywuulsan eejuudees asuuya [6] xuls 2009-02-10 1274
2450 busguidee zuvluurei [1] manuka 2009-02-10 922
2449 zulbuuldag em [7] hooloo id 2009-02-10 6103
2448 www.huuhed.bblog.mn bolor2 2009-02-10 1030
2447 nadad zowolgoo ogson bvh bvsgvichvvld [28] pik 2009-02-10 3099
2446 Eejuudees [2] bujinhen08 2009-02-10 858
2445 Гэгээн Валентины өдөр буюу Дурлалт хосуудын баяр 사랑이 뭔지 2009-02-10 6367
2444 Гэр бүл хийгээд нууц амраг [2] 사랑이 뭔지 2009-02-10 4315
2443 Эрчүүд сексийн үед хамгийн ихээр дургүйлхдэг [2] 사랑이 뭔지 2009-02-10 1338
2442 eejuud huuhnuudee helj ogch tuslaach. [3] dooz 2009-02-10 924
2441 bvsgvichvvdee hariulj tus bolooch [17] pik 2009-02-10 1672
2440 Бүх төрлийн орчуулга хийнэ [1] njiokm 2009-02-10 722
2439 tus bolnuu [1] rie 2009-02-10 1012
2438 xurdxan xelj tus boloochi xvmvvsee [3] dream5454 2009-02-09 945
2437 hi bvsgvichvvdee asuuh yum baina [6] vvske 2009-02-09 849
» Мөнгөний гэрлэлт мөнхийн аз жаргал авчирдаггүй [2] 사랑이 뭔지 2009-02-09 2060
2435 asuult baina. [1] madch 2009-02-09 903
2434 EBS deer yag odoo [3] 20070321 2009-02-09 897
2433 Ганц бие хүн жаргадаг уу? [4] 사랑이 뭔지 2009-02-09 2114
2432 sain btsgaana uu.gar shalbaraad [1] keruru 2009-02-09 621
2431 mgl _s hun oruulj irne. OGNOO 2009-02-09 652
2430 GOO UZESGELEN............. ELGEMSUU 2009-02-09 1035
2429 HUUHNUUDEE HELJ TUSLAACH [3] bovka 2009-02-09 861
2428 eejuud huuhnuudees asuuh yum ba [4] dooz 2009-02-09 932
2427 asuux zvil baina xelj tus boloochi [2] dream5454 2009-02-09 729
2426 tuslaarai mash yaraltai hvmvvsee [2] jangum 2009-02-09 749
2425 eejvvdees asuuy [3] dior_875 2009-02-09 740
2424 eejuudee xelj uguuch [3] dunherm 2009-02-09 615
2423 ELGEMSU- egchee hariulj uguuch... [1] mongoljingo 2009-02-09 764
2422 Бүх төрлийн орчуулга хийнэ njiokm 2009-02-09 525
2421 hi eejvvdees asuuh zvil bna. [6] turka0921 2009-02-09 1252
2420 zaluu 20-25 nasnii tsarailag oxiduudad massagestiin ajil bna [3] coup 2009-02-09 591
2419 Тачаангуй амраг байхын тулд [2] 사랑이 뭔지 2009-02-09 1040
2418 Бүсгүйчүүд ямар эр хүнд илүү татагддаг вэ? [1] 사랑이 뭔지 2009-02-09 966
2417 yaraltai heleed ug l duu [1] Cash 2009-02-09 832
2416 hatgaa gedgiig [3] Cash 2009-02-09 527
2415 eleg [3] lereg 2009-02-09 722
2414 ELGEMSUUD [3] tanoshi 2009-02-08 736
2413 elgemsv egchees asuuh ym bna [8] 백지영 2009-02-08 1137
2412 xvvxdee awchirsan eejvvdee tuslaarai [1] sisii 2009-02-08 624
2411 20070321t [5] chalchii 2009-02-08 1255
2410 huuhdiin kash file [1] ***Энxзaяa*** 2009-02-08 785
2409 us unaad urgahgui ym . [1] urnaaa 2009-02-08 778
2408 ZUWHUN CHAMD ZORIULAW [2] Dalan hudalch 2009-02-08 573
2407 huuhnuudee helj uguuch [1] smoot 2009-02-08 742
배너신청
자생병원

배너신청