Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хамгийн ойрын жишээ гэвэл өөрөөсөө л эхлээд бодож байна. Ер нь ямар эрчүүд надад илүү таалагддаг байсан, таалагддаг юм бэ гэдгийг бодож үзлээ.

Өнөөдөр, өөрийнхөө үзэж туулсан амьдралаас эргээд харахад тэр охин үеийн сэтгэлдээ төсөөлдөг, мөрөөддөг залуу бол жинхэнэ үлгэр. Тэр бол зүгээр охин насны томоос том тэнэглэлүүдийн нэг. Нээх би тийм ч нөхөртэй болно, надаа тийм ч залуу таалагддаг гээд л худлаа ярьж л байдаг. Би ч бас яг тийм л байсан. Баахан шалгуур үзүүлэлтүүд тогтоочихсон, санаагаараа энэ хорвоо дээр бараг байхгүй сайн сайхны туйл болсон нэг эр хүнийг бий болгоод төсөөлчихсөн. Одоо бодохоор ёстой инээдтэй санагдаж байна.

Дунд сургуульд байхад тухайн үед мода болж байсан “чанамал” жинсэн хослол өмссөн, эсвэл тас хар рокер стилээр хувцасласан, хөгжим бүжиг хөөцөлдсөн этгээд маягийн хөвгүүд их таалагддаг байлаа. Дараа нь дээд сургуулийн оюутан болчихсон байхад цэвэрхэн царайтай, классик стилээр аятайхан хувцасласан, нүдний шил зүүсэн номын царайтай залуус дажгүй харагддаг болчихсон байсан.

За тэгээд миний амьдралд хэд хэдэн залуу байсан гээд нуулгүй хэлчихье. Өө тэгээд жирийн сайхан найз залуучууд ч бас зөндөө л байгаа. Тэр дундаас л надад ямар эр хүн илүү таалагддагийг би олж мэдсэн. Яг яс юман дээрээ бүсгүйчүүд аавтайгаа, ахтайгаа, эрэгтэй дүүтэйгээ ижил төстэй зан характертай залууд илүү татагддаг юм байна гэж би дүгнэсэн. Би л лав тийм юм байна лээ. Нэг залуутай танилцаад л том ахтайгаа адилхан зантай залууд дуртайгаа мэдсэн. Манай ахтай их адилхан зантай залуу байсан. Яагаад гэвэл охидууд ухаан орох цагаасаа аав, ах, эрэгтэй дүү гэдэг эр хүмүүстэй амьдраад, энэ хүмүүсийн ааш занд зохицоод амьдраад сурчихдаг болохоор тэгдэг юм болов уу гэж бодлоо. Тийм болохоор аав, ах, дүүтэйгээ ижил төстэй зантай залуутай ойлголцоход илүү амар байдаг байх. Эрчүүдийн хувьд ч ялгаагүй ээж, эгч охин дүүтэйгээ адилхан зантай бүсгүйтэй илүү нийцтэй байж магадгүй юм гэж бодож байна.

Манай аав бол хайр нь гаднаа, хал нь ч гаднаа гэхдээ хагас хал нь дотроо хүн байсан. Аав бол зөрүүд, бүхнийг өөрийнхөөрөө шийддэг. Ах бол хайр нь дотроо хал нь гаднаа хүн байсан. Аав эрхлүүлнэ, ах хялалзана, загнана. Надаас бараг 10 ах. Бараг л алхам бүрийг минь шүүмжилнэ, ядаргаатай залуу байсан. Багадаа ахдаа аймаар уур хүрдэг байж билээ. Эмэгтэй хүүхэд байж гэрт чанга чанга гишгэж явлаа, хаалга үүдээ зөөлхөн хаа, шкафны хаалга битгий тачигнуулаад бай, крантаа гүйцэд хааж сураач, гараа угаачихаад хоолоо идээч, хажууд битгий бохь зажлаад байгаач гээд л загнахгүй сэдэв ер нь байхгүй. Харсан хүн болгондоо донжий нь тааруулаад хоч өгчихнө. Үнэн ядаргаатай санагддаг байсан. Аавыг гэрт байхад бол олон юм ярихгүй тэгээд номоо уншаад л хэвтэж байдаг. Аав ээж эзгүйд бол хариуцлагаа сайн ухамсарладаг юм шиг байгаан, зайлуул. Гэрт байхад тэгээч, ингээч гэж үйл хөдлөл бүрийг минь заана, гадаа гарахаар цонхоор байн байн хараад хяналт тавьчихна. Ёстой жинхэнэ ядаргаатай санагддаг байлаа. Байрны хөвгүүд дээрэлхвэл гарч ирээд өмөөрөөд, нөгөө хэдийг будаа болгоно, гэрт оронгуутаа хүүхдэд дээрэлхүүлээд, арчаагүй гэж загнана. Манай байрны бүх хөвгүүд ахаас үхтлээ айдаг байсан. Цаадах чинь цагтаа бас л хүнд гаруудын нэг байлаа. Хүнд гар ахтай болохоор би эрэгтэй хүүхдүүдэд их дээрэлхүү, бас онгироо байсан. Одоо ч тэр зангийн үлдэгдэл байдаг шүү.

Гэхдээ манай том ах бас сахилгагүй, муухай ааштай ч гэсэн сайн л хүүхэд байсан юм шиг байгаан. Бага ах бол тийм хөдөлгөөнтэй сахилгагүй бишээ. Том ах гэр цэвэрлэх ажилд аягүй сайн, бага ах хоол хийхдээ аягүй сайн. Бага байхад тэр 2-ын хөдөлмөрийн хуваарь тийм байлаашд. Нэг нь гэрээ цэвэрлээд, нөгөөх нь хоолоо хийчихнэ. 3 охин дүүгээ загнадаг ч гэсэн бас халамжтай. Манай эгч бид 2-ыг бол сайн загнана, харин манай дүүг хамгийн бага болохоор нь юмуу огт загнадаггүй байсан юм байна. Аав ээжийг эзгүйд аашлаад байхаар нь толгой өвдлөө гээд баашлаад эхлэнэшд. Тэгэхээр яанаа, одоо яахуу, ямар эм уух уу, толгой дээр нь хүйтэн жин тавиад өгье гээд л урдуур бөндөгнөөд, аргадаад гүйчихдэг байсан. Тэгж байж ахынхаа хандыг дарж байгаа юм чинь. Наанаа аашлаж загнаж байдаг зэвүүн зантай ч гэсэн яг цагаа тулахаар бас уяхан, их зөөлөн. Охин дүүтэй залуучууд ер нь ийм байдаг байх.

За тэгтэл найз залуутай болсон чинь…. Хэсэг найзалж байгаад л уйдчихна. Надад дандаа даруухан, миний аясыг харсан залуучууд л таараад байдаг. Намайг нэг юм хэлэхээр миний амыг дагуулаад л, тэгсэн мөртлөө зарим нь уурлахаар аргадаж мэдэхгүй. Ер нь бол миний учирч байсан залуучууд дандаа даруухан, зөөлөн хүмүүс байсан юм шиг байнаа. Тийм зантай залуучууд надаа ёстой таалагддаггүй юм байна лээ. Уг нь бол их л сайн залуучууд л баймаар. Эсрэгээр би муу бүсгүй байх өө.

Тэгэхээр би ямар зан ааштай залууд дуртай вэ гэхээр, нэг тийм зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг, эмэгтэй хүний ам хардаггүй, ямар ч асуудлыг өөрөө мэдээд шийдчихдэг, бас их цэвэрч, ааш муутай, хоол сайн хийдэг, гэр орноо цэвэрлэчихдэг, мөнгө төгрөгөө их зөв зохицуулдаг, харамч биш бас үрэлгэн биш, ямар нэгэн зүйл сэтгэлд нь нийцэхгүй бол шулуухан хэлээд загначихдаг залууд дуртай юм байна. Намайг шүүмжлэхээсээ айдаггүй. Бас араас байнга утасддаг, нэг үгээр хэлбэл хартай. Хартай залууд би нээрээ дуртай. Хардалтыг бол би хүндээр хүлээж авахгүй. Надад итгэхгүй байна гэж огт бодохгүй, харин надад санаа нь зовсондоо, миний төлөө санаа тавьж байгаадаа л тэгж байна гэж бодно. Яагаад гэхээр би багаасаа алхам бүрдээ хяналт тавиулаад сурчихсан болохоор тийм болчихсон юм байлгүй. Ер нь бол би хүмүүсийн “муу залуу” гэж тодорхойлох залууд л илүү татагддагаа мэдээд байна.

Үүнийг мэдсэн хойноо би найз залуугаа сонгохдоо юун дээр анхаарах ёстойгоо дараахь байдлаар тодорхойлсон:

1. Мэдээж эхлээд намайг гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэлгүй бол хичнээн ч сайн, сайхан залуу байгаад яахав дээ.

2. Дараа нь гадаад төрхийг нь харна. Бас хэр зэрэг цэвэрхэн, биеэ зөв авч явдаг нь чухал. Таалагдвал…

3. Охин дүүтэй эсэхийг нь мэдэхийг хүсдэг байсан. Энэ бол миний хувьд их чухал. Би нэг айлын бага эрхийн тэнэг залуутай үерхдэг байсан. Ядаргаатай, ёстой таарахгүй, өдрийн 3 хэрэлдэнэшд.

4. Охин дүүтэй бол тэр дүү нь над шиг даварчихсан зөрүүд, бас ядаргаатай ааштай эсэхийг мэдэх хүсэл төрдөг байсан. Охин дүү нь надтай ойролцоо зантай бол намайг илүү ойлгоно гэж бодоод л тэр…

5. Багадаа ямар орчинд өссөн нь бас чухал. Гэр хороололд өссөн бол бүтэхгүй. Бас бүүр хөдөөнийх бол… Амьдралын хэвшил таарахгүй. Хотынх ч бай, хөдөөнийх ч бай орон сууцанд л өссөн байх хэрэгтэй.

6. Дараа нь боловсрол, мэргэжил, ажил. Энэ тал дээр надаас илүү байх ёстой гэж боддог. Эр хүн учраас.

7. Орлого нь бас их чухал. Бас эд хөрөнгө нь сонин. Ядаж л машингүй бол амьдралдаа арчаагүй юм шиг санагдаад байдаг. Одоо миний үеийн залуучуудын хувьд шүү. Мөнгө төгрөгөө хэрхэн зөв зохицуулдаг нь эндээс л харагдана. Амьдралаа авч явж чадахгүй арчаагүй бол ямар ч эд хөрөнгөгүй хоосон байна л гэсэн үг.

8. Хамгийн сүүлд нь намайг уурласан үед ааш зан нь номхон хүлцэнгүй болчихдог байх. Намайг уурлаж, тунирхахаар аргадаж чаддаг байх хэрэгтэй. Би чинь өдрийн хэд ч уурлаж, аашилж мэдэх хүн учраас.

Бусад зүйлд бол нэг их ач холбогдол өгөхгүй. Муухай ааштай байж болно, хааяа найзуудтайгаа нийлээд шоудаад, согтууруулах ундааг хэтрүүлдэг байж болно, намайг хардаад зогсоо зайгүй араас утасддаг байж болно, би дургүйг нь хүргээд байвал шулуухан хэлээд загнадаг байж болно.

Энэ бүхнээс дүгнэхэд бүсгүйчүүд нь аав, ах, эрэгтэй дүү шигээ ойролцоо зантай залуутай, залуус нь ээж, эгч охин дүүтэйгээ ойролцоо зантай бүсгүйтэй илүү нийцтэй байх юм байна. Гэвч 100% адилхан хүн хаанаас ч олдохов дээ.

Энэхүү таамаглалаа батлахын тулд ойр дотны найзуудынхаа амьдралыг бодоод үзлээ.

Жишээ 1. Манай нэг найз 2 эрэгтэй дүүтэй айлын том охин. Хар багаасаа 2 дүүгээ захиргаадсаар байгаад сурчихсан. Тэгсэн бас 2 эрэгтэй дүүтэй залуутай гэрлэсэн юм л даа. Тэгсэн тэр 2 үргэлж муудалцдаг байсан. Шалтгаан нь гэвэл 2-лаа хүн загнаад, захиргаадаад сурчихсан. Хүнээс үг сонсох дургүй, зүгээр л хүнд заах дуртай. Бие биендээ заагаад л, чи миний үгэнд орсонгүй гээд л муудалцаад байдаг байж билээ. Энэ байдлаасаа болоод охиноо өнчрүүлээд 2 тийшээ болсон юм.

Жишээ 2. Манай бас нэг найз бас л айлын том охин. 1 эмэгтэй, 3 эрэгтэй дүүтэй. Их ажилсаг, бас дүү нартаа халамжтай охин байсан. Нөхөр нь дээрээ ахтай, эгчтэй айлын дундах хүү. Нөхөртэйгөө 10 жилд байхаасаа л үерхсэн. Одоо ч хамт амьдарч байгаа. Эхнэр нь халамжтай, нөхөр нь үгийг нь сайн сонсдог болохоор энэ 2-т асуудал бага гардаг байх.

За жишээг орхиё. Энэ 2 жишээ хангалттай байх. Тэгэхээр эцсийн дүгнэлт нь:

Хүн болгон адилгүйтэй адил хүн болгонд таалагддаг хүмүүс өөр. Яг тийм эр хүн бүсгүйчүүдэд таалагдана гэсэн тогтсон стандарт байхгүй. Байх ч боломжгүй.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1259861/21b/trackback

profile

ELGEMSUU

2009.02.09 13:16:54
*.124.124.37

Medeej haiirtai halamjtai ooriig ni unen setgeleesee bishirdeg baih l hamgiin chuhal.tuunees tsaraigaar ni tsai suleh bish.emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
2451 huuhdee ywuulsan eejuudees asuuya [6] xuls 2009-02-10 1274
2450 busguidee zuvluurei [1] manuka 2009-02-10 922
2449 zulbuuldag em [7] hooloo id 2009-02-10 6103
2448 www.huuhed.bblog.mn bolor2 2009-02-10 1030
2447 nadad zowolgoo ogson bvh bvsgvichvvld [28] pik 2009-02-10 3099
2446 Eejuudees [2] bujinhen08 2009-02-10 858
2445 Гэгээн Валентины өдөр буюу Дурлалт хосуудын баяр 사랑이 뭔지 2009-02-10 6367
2444 Гэр бүл хийгээд нууц амраг [2] 사랑이 뭔지 2009-02-10 4315
2443 Эрчүүд сексийн үед хамгийн ихээр дургүйлхдэг [2] 사랑이 뭔지 2009-02-10 1338
2442 eejuud huuhnuudee helj ogch tuslaach. [3] dooz 2009-02-10 924
2441 bvsgvichvvdee hariulj tus bolooch [17] pik 2009-02-10 1672
2440 Бүх төрлийн орчуулга хийнэ [1] njiokm 2009-02-10 722
2439 tus bolnuu [1] rie 2009-02-10 1012
2438 xurdxan xelj tus boloochi xvmvvsee [3] dream5454 2009-02-09 945
2437 hi bvsgvichvvdee asuuh yum baina [6] vvske 2009-02-09 849
2436 Мөнгөний гэрлэлт мөнхийн аз жаргал авчирдаггүй [2] 사랑이 뭔지 2009-02-09 2060
2435 asuult baina. [1] madch 2009-02-09 903
2434 EBS deer yag odoo [3] 20070321 2009-02-09 897
2433 Ганц бие хүн жаргадаг уу? [4] 사랑이 뭔지 2009-02-09 2114
2432 sain btsgaana uu.gar shalbaraad [1] keruru 2009-02-09 621
2431 mgl _s hun oruulj irne. OGNOO 2009-02-09 652
2430 GOO UZESGELEN............. ELGEMSUU 2009-02-09 1035
2429 HUUHNUUDEE HELJ TUSLAACH [3] bovka 2009-02-09 861
2428 eejuud huuhnuudees asuuh yum ba [4] dooz 2009-02-09 932
2427 asuux zvil baina xelj tus boloochi [2] dream5454 2009-02-09 729
2426 tuslaarai mash yaraltai hvmvvsee [2] jangum 2009-02-09 749
2425 eejvvdees asuuy [3] dior_875 2009-02-09 740
2424 eejuudee xelj uguuch [3] dunherm 2009-02-09 615
2423 ELGEMSU- egchee hariulj uguuch... [1] mongoljingo 2009-02-09 764
2422 Бүх төрлийн орчуулга хийнэ njiokm 2009-02-09 525
2421 hi eejvvdees asuuh zvil bna. [6] turka0921 2009-02-09 1252
2420 zaluu 20-25 nasnii tsarailag oxiduudad massagestiin ajil bna [3] coup 2009-02-09 591
2419 Тачаангуй амраг байхын тулд [2] 사랑이 뭔지 2009-02-09 1040
» Бүсгүйчүүд ямар эр хүнд илүү татагддаг вэ? [1] 사랑이 뭔지 2009-02-09 966
2417 yaraltai heleed ug l duu [1] Cash 2009-02-09 832
2416 hatgaa gedgiig [3] Cash 2009-02-09 527
2415 eleg [3] lereg 2009-02-09 722
2414 ELGEMSUUD [3] tanoshi 2009-02-08 736
2413 elgemsv egchees asuuh ym bna [8] 백지영 2009-02-08 1137
2412 xvvxdee awchirsan eejvvdee tuslaarai [1] sisii 2009-02-08 624
2411 20070321t [5] chalchii 2009-02-08 1255
2410 huuhdiin kash file [1] ***Энxзaяa*** 2009-02-08 785
2409 us unaad urgahgui ym . [1] urnaaa 2009-02-08 778
2408 ZUWHUN CHAMD ZORIULAW [2] Dalan hudalch 2009-02-08 573
2407 huuhnuudee helj uguuch [1] smoot 2009-02-08 742
배너신청
자생병원

배너신청