Маргааш гэхэд мартаарай гэх юм чи
Магадгүй би чиний араас явах ч юм билүү
Хоромын энэ жаргал минь
Хожим хайр болон гийх ч юм билүү
Эгцэлж над руу хараад хэлээч
Ингээд баяртай гэжүү үнэхээр
Маргааш гэхэд мартья даа би тэгвэл
Магадгүй чи миний араас хайх ч юм билүү,,,


Миний Монголын Монголжингоо
Vрын эх халамжит хань
Ирээдvйн ээжvvд болох
Vзэсгэлэнт бvсгүйчvvд минь
Харийн оронд бие сэтгэл зvрхээрээ
Хатуужин ухааран шаналан байгаа
Хeeрхий тэд турьхан биендээ
Хэзээ ч баймгүй хvндыг туулан
Тeрсөн нутаг эх орноо санан байгаа
Танхил vр хайрт ханиа бас vгvйлэн байгаа
Тvр зуурийн энэ амьдралыг үзэн яддагч
Тэр сайн сайханы тeлee дэнчин тавин тэмцэж байгаа
Орой бvр нулимсаа нуун арчиж байгаа
Орон гэрээ мeрeeдeн байгаа,,,
Хvний нутгийн хатууг мэдэрч
Хар ажилд нухлагдан байгаа ч
Харц нь буугаагүй ээ
Халх Монголын гоо vзэсгэлэн хэвээрээ
Хэзээ ч Халх Монголын гоо vзэсгэлэн хэвээрээ!

Энэ амьдралыг бүү мэд
Эхлэл төгсгөл нь хэзээ ч юм
Уйтгар гунигаар дайрахгүй
Учирсан чамтайгаа л жаргахсан
Од болоод хаашаа ч юм
Орчлонгоос чамайгаа дагуулаад
Тэнгэрын тэр нэгэн эрхис рүү
Тэнэгхэн хүслээрээ одохсон
Алга болмоор байна
Атга шороо болоод
Агаар тэнгэрт уусаад
Амрагаа аваад уусмаар байна
Дахин дахин дурлмааргүй байна
Дурлаж гэмээнэ дундармааргүй байна
Дандаа чамайг хармаар байна
Дэндүү хайрандаа уярмаар байна
Үгүй болмоор байна
Үйл үйлээ дагаад
Үгүйлэхгүй болтол
Үртэс болон хийсмээр байна