Зүүд

Яах аргагүй л согтуу унтсан юм

Эв эрүүл зүүд зүүдэллээ ээжээ энэ юуных вэ

Аль эрт явсан аавыгаа

Надтай юм яриад инээж байна гэж зүүдэллээ

Яг л хэвээрээ залуухнаараа

Ямар ч адилхан юм надтай  яг л би

Хөмсөгөө зангидаж харж байх юм хүү рүүгээ

Учир нь тодорхой...

Уучлаарай ааваа хүүгээ

Нэг л болж өгөхгүй юм энэ амьдрал

Гэхдээ яагаад инээв та

Гэнэхэн байна даа миний хүү

Хорвоог чи өөрийнхөөрөө төсөөлөөд үз

Хязгаар нь харагдаж байна уу?

Үгүй ааваа

За миний хүү сонсож бай

Амархаан зааж өгье чамд

Амьдралыг тоо гэж бод ..1-100 хүртэл

Аавын хүү арав ч хүрэхгүй

Хоёрын тоон дээр бүдэрч байна

Ингэе хоёулаа ерөөсөө

Эхлээд ээжийгээ хэзээ ч  битгий гомдоо

Миний өгч амжиж  чадаагүй жаргалыг

Ээждээ харамгүй зориулаарай

Аав нь хүүгээ тоонд муу гэж хэлэхгүй ээ

Сурах л байлгүй..