Бичлэгийн тоо 15,500
Мэргэжлийн сургалттай спортын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатараас шинэ сургуулийнх нь талаар тодрууллаа.

-Анх ийм сургууль байгуулахыг Ерөнхийлөгч тодорхой санал гаргаж, Засгийн газарт албан тоот явуулсан юм. Үүнийг Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж, БСШУ-ы сайдын тушаал гарч сургууль маань албан ёсоор нээлтээ хийж байгаад баяртай байна.

-Сургуульд ямар шалгуураар хүүхдүүдээ элсүүлсэн бэ?
-Энэ сургуульд спортын тодорхой төрлүүдэд онцгой гоц авьяастай хүүхдүүдийг тодорхой тест, нормативын дагуу шалгаруулж авч байна. ЕБС-ийн 6, 7, 8, 9-р ангийн хүүхдүүд элсүүлнэ. 12 жилийн боловсрол эзэмшээд дээрээс нь спортын мэргэжлийн төрлөөр дагнан хичээллэх юм. Бид энэ хүүхдүүдээ шинжлэх ухааны үндэслэлтэй спортын дагнасан төрлөөр дасгалжуулна. Ирээдүйн олимпийн аваргуудыг системтэйгээр бэлдэх тогтолцоонд орж байна.  Зүгээр нэг тодорхой авьяасгүй хүүхдийг элсүүлэхгүй.

-Хөдөө, орон нутгаас хүүхдүүд ирж байгаа юу?
-Бид спортын холбоодтой хамтарч ажиллаж байна. Спортын гимнастик, сагсан бөмбөг, волейболын холбоо, бокс, хөл бөмбөг гээд 15 төрлөөр сургана. Хүүхдүүдийг өндөр зэрэглэлтэй тамирчин болгохоос гадна зөв хүн болгох өв тэгш хүмүүжлийг олгох нь бидний эрхэм зорилго.

-Багшлах боловсон хүчин хэр хангагдсан бэ?
-Багш нар хангалттай. Манай ахмад тамирчид, мэргэжлийн дасгалжуулагчид спортын тодорхой төрлөөр хичээлээ заана. Ерөнхий эрдмийн багш нарын хувьд хүүхдэд сэтгэлтэй, элэгтэй, мэдлэг чадвартай багш нарыг шалгаруулж авч байна.

-Одоогоор хичнээн анги хичээллэх вэ?

-Зургаа, долоо, найм, есдүгээр ангийн нэг нэг бүлэг гээд нийт 20 гаруй авьяаслаг хүүхэд суралцана. Намар дахин элсэлт авна.

-Материаллаг бааз, сургалтын орчин хэр хангагдав?
-Спортын төв ордны заал танхим,  шигшээ багийн хичээллэдэг заал анги танхимд хуваарийн дагуу суралцаад явна. Тоног төхөөрөмж, орчин сайн бүрдсэн. Улсаас бүхий л талын санхүүжилт, дэмжлэгийг үзүүлсэн. Багш нарын цалин хөлс, сургуулийн хувьсах зардлыг яамнаас өгч байгаа.

-Ямар нэгэн төлбөр авах уу?
-Ямар ч төлбөр мөнгө авахгүй. Зөвхөн спортын онцгой авьяастай л бол хүүхдээ манай сургуульд авч ирж шалгуулаарай гэж хэлье дээ.

Мөн энэ үеэр тэргүүний биеийн тамирын багш,  нийтийн биеийн тамирын ажлаар тэргүүний их сургууль, коллежийг шалгаруулсанаа шагнаж урамшуулав. МУИС, Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллеж шалгарч өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. Эдгээр сургуулиуд өнгөрсөн хугацаанд сургууль дээрээ спортын заал, танхимаа тохижуулан заримыг нь шинээр барьж, спортын тоног төхөөрөмжөөр ханган оюутанд үйлчлэх биеийн тамир, спортын үйлчилгээг сайжруулж, нийтийн биеийн тамирын чиглэлээр олныг хамарсан олон ажил зохион байгуулан санаачлагатай ажилласан байна.

Тэргүүний багшаар Нийслэлийн тавдугаар сургуулийн биеийн тамирын багш Ч.Оюунчимэг тодорлоо. Тэрээр 10 настайгаасаа эхлэн спортын гимнастикаар хичээллэсэн, спортын мастер төдийгүй биеийн тамирын багшаар 20 гаруй жил ажиллажээ. Аэробик, спортын гимнастикийн төрлөөр сурагчдаа дасгалжуулж дотоод, гадаадын уралдаан тэмцээнүүдэд байнга амжилттай оролцуулсан аж. Тэргүүний багш Оюунчимэг 10 гаруй спортын дэд мастер, 20 гаруй спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчдыг төрүүлжээ. Отгон шавь нар нь саяхан болсон  улсын аварга шалгаруулах өсвөр үеийн спортын гимнастикчдын тэмцээнээс хүрэл, ОХУ-д болдог спорт, аэробикийн тэмцээнээс багаараа алт, мөнгөн медаль хүртсэн байна. 
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1253583/21e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
3050 UNEN ZOV HARIULT OGOOCH [1] bandaashhan 2009-02-12 794
3049 ajil ajil bas dahin ajil medicine 2009-02-12 495
3048 hi tsetseghen 2009-02-11 409
3047 TEST OF PROFINCENCY in KOREAN 한국어능력시험 실시 2.2-2.16 첩수 [1] Levi`s 2009-02-11 1071
3046 6 Saraar surah helnii coursed hymd zuuchilna.Yaraltai holboo bariarai mgl_888 2009-02-11 805
3045 2 er gereenii ajil baina mgIcIub 2009-02-10 569
3044 hi samhan 2009-02-10 411
3043 ORCHUULAAD UGUUREI NAIZUUDAA [1] mgIcIub 2009-02-10 862
3042 huuliin talaar buh tuslamj uzuulne gansak 2009-02-10 1140
3041 yaraltai zar anhaar gansak 2009-02-10 566
3040 tengeriin hishig atgalaa l gesen vg [2] huruu 2009-02-10 727
3039 tand l gej helehed,,, medicine 2009-02-10 540
3038 2 oroo bair zarna [1] freezono 2009-02-09 835
3037 student ink kangwondo 2009-02-09 567
3036 99159915 solongos ulsad suraltsuulna... newlink 2009-02-09 633
3035 BVRTGVVLJ UGUUCH [2] tsetseghen 2009-02-09 858
3034 Бүх төрлийн орчуулга хийнэ njiokm 2009-02-09 488
» Мэргэжлийн сургалттай спортын дунд сургууль Manaach01 2009-02-08 12639
3032 Мэргэжлийн сургалттай спортын дунд сургууль Manaach01 2009-02-08 12869
3031 wonkwang university d surdag mongol hun bn engineer 2009-02-07 548
3030 ajil haij bna bayajih 2009-02-07 522
3029 7 хоног 15 хоног 1 сараар орж ирсэн хүмүүсийн визийг 2 сар хүртэл хугацаагаар сунгаж өгнө. mgIcIub 2009-02-06 421
3028 tand zaalshgui heregtei medeelel orood l uz,, medicine 2009-02-06 621
3027 BUSGUI TANII GOO SAIHAND... nuskin_ 2009-02-06 1148
3026 Setguulcheer mastert surahad tetgeleg awah bolomjtoi yu? [1] Boloruushkaa 2009-02-06 680
3025 inchond Bair bn 01086920924 holgo 2009-02-05 525
3024 australia-d ayaluulj, suraltsuulna KimDaree 2009-02-05 1041
3023 HAMGIIN HYMD HELNII BELTGEL [3] sormuusmaa 2009-02-05 982
3022 zarlal boks 2009-02-05 449
3021 Bysalgal hiihiig husbel... vege 2009-02-05 531
배너신청
자생병원

배너신청