Бичлэгийн тоо 5,522
Өнгөтэй бүгдийг мөнгөөр авдаг
Өөдгүй газрын үнэн төрхийг танисандаа
Нутгынхаа,намрын мөнгөн хяруугаар үсээ би гоёлоо
Өөр үндэстний гоонь эрсийн
Өдөж хоргоосон харцнаас дальдрахдаа
Настныхаа намбаны хөнгөн зураасаар зүсээ би чимлээ
Холд үлдсэн хонгор амраг минь хатуу үгээр мохоогоод байхаар нь
Хайрласан зүрхээ бас нуучихлаа
Хөөрхөн ааль, хүүхэд зан хүүхэн төрх намайг чимдэг бүхнээ
Өөрөө ч олохгүй газарлуу өдөр өдрөөр үдчихлээ
Сайхан явсаны минь дурсгал болсан гэрэл зураг
Цайлганаар инээсээр ширээн дээр үлдлээ
Үхсэн хойно минь ч орлоод л үлдэх
Үрээ гэсэн сэтгэл минь үүрд үлдлээ

Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.