
Монголын Үндэсний Гэрэл Зурагчдын Нийгэмлэг, Гэрэл зураг, мэдээлэл, сурталчилгааны “Гамма” агентлаг, Canon брэндийн хамтран зохион байгуулсан Нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит “Шилдэг Гэрэл Зураг-2008” Уралдаанд нийт 200 орчим зурагчны 900 орчим зураг ирснээс шилдэг 300 зургаар өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдрүүдэд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын үзэсгэлэнгийн танхимд гурван хоногийн турш үзэсгэлэнгээ танилцууллаа.
Уралдаанд:
-Оны үйл явдал аж амьдрал сэдэвт - Ү.Одбаярын "Цаазын ял”,

-Спорт сэдэвт Ж.Батбаатарын "Цохилт”,

-Чөлөөт сэдэвт Б.Амарын "Эцсийн зогсоол”,

-Байгаль хүрээлэн буй орчин сэдэвт - Л.Мөнхөөгийн "Хоолондоо”,

-Хүмүүс хөрөг, гэр бүл сэдэвт - У.Ганбаярын "Танилын хөрөг”,

-Хамгаалал хүссэн хүүхэд сэдэвт - Э.Харцагын "Хүчирхийлэлд өртөж буй аврал эрсэн охин” зураг тус тус шилдгээр шалгарчээ.
Мөн Д.Сосорбарамын нэрэмжит Монгол Бахархал зургаар Ч.Батзоригийн “Говийн шөнө”, Шог зураач С.Цогтбаярын нэрэмжит зургаар М.Тэмүүжингийн “Баригдана даа баригдана”, Camera shop-ын нэрэмжит олны таашаалд нийцсэн зургаар Т.Бямба-Очирын “7-н сарын 1” гэсэн бүтээлүүд шалгарчээ.
Уралдааны шилдгийн шилдэг Гран При цомын эзнээр Т.Бямба-Очирын “7-р сарын сарын 1-н” зураг шалгарч Уралдааны Ерөнхий ивээн тэтгэгч Canon брэндийн нэрэмжит шагнал хүртсэн байна.
Ирэх жилийн уралдааныг Монголын Үндэсний Гэрэл Зурагчдын Нийгэмлэг, гэрэл зураг, мэдээлэл, сурталчилгааны “Гамма” агентлаг хамтран 2010.01.14-нд зохион байгуулах ажээ.