ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй)
Уншсан 9021 vote 0 2009.02.05 12:34:22Дорнод аймагт "хvний наймаа" хэмээх гэмт явдал биеллээ олсныг "Орон нутгийн санаачилга" тєрийн бус байгууллагын нэгэн судалгаа нотолжээ.
![]() |
сурталчилгаа » |
Эрдэнэт хvн хэдэн зуугаараа ор сураггvй алга болчихоод байхад Монгол Улсын тєр vvнд огтхон ч анхаарал хандуулахгvй, тэмцэхгvй байгаа нь гэмт хэргийг улам цэцэглэн хєгжих боломжийг олгосоор. Хойд, урд хоёр хєрштэй хил залгадаг Дорнод аймгийн Чойбалсан хотод 2007 онд "траншейний" гэх тодотголтой, тэнэмэл гэж бvртгэгдсэн 270 гаруй хvvхэд байсан нь єнєєдєр бvгд хаашаа ч юм алга болсон байна. Харж, хандах эцэг эхгvй тэднийг єнєєдєр хэн ч vгvйлэхгvй, хаашаа алга болчихсоныг албан ёсоор судлахгvй байгаа нь хачирхалтай. Гэхдээ л тэнэмэл амьдрал нь тэднийг хvний наймаа, эд эрхтэний наймааны золиос болгочихсон байж болзошгvйг хэн ч vгvйсгэхгvй.
Бэлгийн мєлжлєгт ядуу амьдралтай охид эмэгтэйчvvдийг хууран мэхэлж уруу татах замаар оруулахад "зохион байгуулагч", "хатгагч", "хамжигч", зуучлагчийн "ажлыг" хийдэг этгээдvvд Чойбалсан хотод бvлэг бvлгээрээ байр хєлслєн хамтран ажилладгийг аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн тєдийгvй жирийн иргэд ч мэддэг аж. Тэдний ихэнх нь Хятад, Євєрмонгол иргэдтэй хамтран амьдардаг монголчууд, хамтран ажилладаг бизнесийн бvлэглэлvvд байдаг байна. Ер нь Дорнод аймаг Хятад улсын муж гэж андуурагдахаар болжээ. Монгол ажилчид ур чадвар муутай гэдэг шалтгаанаар томоохон компаниудынх нь ажилчдын 70-80 хувийг хятад ажилчин эзэлж байна. Мєн Дорнодод 23-26 насны 100 гаруй эмэгтэй Хятад иргэнтэй гэр бvл болсон тоо ч байна. Хvний наймааны талаар ямар ч мэдлэггvй, хоногийн хоолны тєлєє єдєр хоногийг єнгєрєєдєг охид, бvсгvйчvvд хvн худалдаалах гэмт хэргийн золиос болж хууртаж, хохирсоор байгаа аж. Байдал нэгэнт ил, тод болчихоод байхад єдийг хvртэл Дорнод аймагт хvний наймааны гэмт хэрэгт нэг ч хvнийг буруутгаж, шийтгээгvй байгаа нь гэмт хэрэгтнvvдийг єєгшvvлсээр. Ядуу амьдрал нь ийм гэмт хэрэгтнvvдэд "єгєєш" болсон М.Алтаннаран гэдэг охинд тохиолдсон явдлыг єгvvлье.
Тvvний ярьснаар "Манайх их ядуу айл. Миний таньдаг нэг охин ємнєхєєсєє илvv хєєрхєн, бас ганган болчихоод надтай уулзсан. Миний хувьд гоё, сайхан хувцаслах нь битгий хэл хоногийн хоолоо л арай гэж залгуулдаг. Тvvнээс яаж "тийм" болсныг нь асуухад "Цалин сайтай биед амар ажил хийж байгаа. Чамайг оруулж єгч болно шvv" гэсэн. Би ч тэр охиныг хараад ийм болох юмсан гэсэн атаархал єєрийн эрхгvй тєрж, "Тэр ажилд чинь оръё" гэж шууд л хэлсэн. Мєнгєтэй болъё гэж л бодсоноос ямар ажил хийхийг нь огт сонирхоогvй, тийм аймшигтай байдалд орно гэж тєсєєлєє ч vгvй" гэсэн байдаг. Алтаннаранг Хятад руу гарган хvчээр биеийг нь vнэлvvлэх "ажил"-д авч, Цолмон гэдэг єєр нэрээр хил гарган худалджээ. Улсын хилтэй ойрхон байдаг аймгуудын иргэд "Цагаан хуудас" нэртэй хавсралтаар 30 хоногийн зєвшєєрєл авч хилээр гардаг. Тvvнийг манай хил, гаалийнхан сайн хянадаггvйгээс хуурамч нэрээр хил гарах боломжийг бvрдvvлдэг юм байна. Энэ аргаар хил гаргасан охид, эмэгтэйчvvдийг Хятадын Алтан эмээл гэх мэт хотуудад "хоолон гэр" нэрийн дор нуусан янхны газарт аваачаад бэлгийн мєлжлєгт ашигладаг аж. Тэднийг гэр буудал, хоол хvнс, гоо сайхны хэрэглэл, торгуулийн мєнгє зэргээр "єр"-тvvлэн барьцаалж, улмаар хилийн чанадад байх зєвшєєрлийн хугацааг нь хэтрvvлэх зэргээр хэн ч биш болгон "амьд бараа" болгосныхоо дараа хэрхдэг нь аймшиг тєрvvлж байна.
Иймэрхvv замаар гарсан охидоос эх орондоо эргэж ирсэн нь гарын арван хуруунд багтахаар цєєхєн байна. "Хvний наймаа" хэмээх нэр томъёоноос нь эхлээд сонсоход жихvvдэс тєрvvлэм гэмт хэргийг тєр засгийн хэмжээнд анхаарахгvй байна. Чадлаараа анхаарч байгаа нь гадаадын болон дотоодын хvний эрхийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг зарим тєрийн бус байгууллага. Тэд энэ талаар тєсєл хєтєлбєр хэрэгжvvлэн ядуу тарчиг, мэдлэг мэдээлэл муутай манай улсын зарим иргэнд бага боловч мэдээлэл єгч байгаад нь баярламаар. Монгол Улсын Эрvvгийн хуульд энэ гэмт хэргийн хэрэгтнийг зєвхєн худалдан авагч, худалдаж ашиг олсон байдлаар тогтоохоор заасан байгаа нь бусад оролцогчид ял завших нєхцлийг бvрдvvлжээ. Гэтэл олон улоын гэрээ, конвенц, тунхаглалд бусдыг мєлжих зорилгоор элсvvлэх, тээвэрлэх, дамжуулах, нуух буюу хvлээн авах vйлдлийн аль нэгийг нь л хийсэн бол хvн худалдах гэмт хэрэг "тєгс" vйлдсэнд тооцохоор заасан байдаг. Тэгэхээр манай улсын Эрvvгийн хуулийн энэ "цоорхой"-той заалт нь бусад улсын гэмт хэрэгтнvvд Монгол Улсыг гэмт хэргийн vvр уурхай болгон ашиглах, дамжин єнгєрvvлэх "бааз" болгон ашиглах нєхцлийг нь бvрдvvлээд байгааг vгvйсгэх аргагvй нь.
.gif)