Бичлэгийн тоо 4,494

Хонконгод болсон Азийн мотоциклийн холбооны ээлжит конгрессын үеэр энэ онд зохион байгуулах уралдааны хуваарийг хэлэлцэж ирэх зун Ази тивийн мотоцикльчид Улаанбаатар хотноо уралдахаар болсон байна.
Уралдааны хуваарь хэлэлцэх уг хурлаар долдугаар сард манай улсад мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээний IV гарааг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Азийн мотоциклийн холбооны энэхүү конгрессын үеэр Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны үйл ажиллагааг сайшааж дурсгалын цомоор шагнаж урамшуулсан байна. Мөн 2008 оны Ази тивийн аварга Э.Халиунболдод тусгайлан мэндчилгээ илгээжээ.
Дашрамд сонирхуулахад, мотоциклийн бартаат замын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний гараа ирэх гуравдугаар сарын 1-нд Филипинд болох юм. Тус тэмцээнд оролцох Ази тивийн аварга, ОУХМ Э.Халиунболд, ОУХМ Б.Ган-Од, залуу тамирчин Э.Энх-Эрдэнэ, Т.Нямдаваа, Д.Гэрэлтогтох нар энэ сарын 23-нд эх орноосоо мордоно.