Хүнд туслах сайхан.
2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр. Бямба гараг. Гадаа нарлаг сайхан байна. Гадуур алхаж явтал хүнд тусална гэсэн хэсэг оюутан залуучуудтай дайралдлаа. Тэд ямар нэгэн реклам сурталчилгаа хийлгүйгээр зөвхөн амьдрахад гэж мэрийж, хичээж явдаг энгийн нэгэн даруу хүнд тусална гэж байх юм. "Цагаан утас" ажиллуулдаг хоёр гурван эмээ дээр очиж, "Танд туслах гэсэн юм. Гадаа өвөл болж байна. Та нэг ч гэсэн өдөр сайхан амар. Бид нар таньд гэр орон, ус, түлээг тань дөхүүлж, дулаахан гэрт тань нэг ч гэсэн удаа амраах гэсэн юм. Бид цуглуулсан мөнгөө таньд энэ өдрийн орлого болгоод өгье..." гэх мэтчилэн урамтай сайхан үг хэлж байна. Би ч энэ үгийг чихний хажуугаараа өнгөрөөж чадсангүй, тэднийг сонсч, юу хийх гэж байгааг нь хэсэг ажиглав. Үнэхээр хүнд туслах оюутан залуучууд байна шүү. Ингэж явдаг залуучууд байдгийг хараад сэтгэл их хөдөлснийг ч хэлэх үү. Би тэднээс шууд л "Цугтаа энэ сайн үйлсийн ажилд тань тусалъя" гэсэнд ихэд уриалгахан хүлээн авч намайг эгнээндээ элсүүллээ.
Амьдралын төлөө ингэж олон түмний хараанд өртөөд байдаггүй, энгийн
жирийн хүнийг сонгосон нь надад хамгаас их таалагдав. Бид бага зэргийн гурил, будаа, мах, чихэр боов, сүү, ундаа, наранцэцгийн тос зэрэг хүнс авлаа. Нээр ээ, гурил будаа авч байхдаа оюутнууд зураг байсан юм. Гэтэл хүмүүс "Гурил авахад зураг авлаа, нэртэйгээр нь будаа авахдаа бас зураг аваач" гэж ихэд гайхсан, ёжолсон байдалтай хэлж байсан ч тэд "Бид анх удаа гурил авч байгаа юм. Тэгээд зургийг дурсгалтай гэж бодоод авч байна" гэж хөнгөхөн хариуг барьчихав.
Бид эмээг "ажлаас нь эртхэн буулгаж", гэрийн зүг хөдлөв. Оюутнууд микронд суулгүй, өөрсдийнхөө "оюутны виза" картаар том оврын автобусанд сууж явна гэх юм. Автобусныхаа мөнгөө эмээд өгнө гэж. Бас л сайхан сэтгэл.
Хэдийнээ орой болж, харанхуй бүрэнхий орчлон хорвоог нөмөрчээ. Нар уулын цаагуур өөрийн илч гэрлээ нуун алга болжээ. Оюутнууд ч ажил дуусч, хүнийг баярлуулах зорьсон зорилгоо биелүүлж, харихаар болов. Эмээ "Хүүхдүүд минь дараа заавал ирээрэй. Энд ирэхдээ бидэн дээр заавал орж байгаарай." гээд л баярласан сэтгэлээ илэрхийлж ядна.
Оюутнууд ч эмээг баярлуулсандаа давхар баярлан харанхуйн дундуур орж алга болов...
Би эдгээр оюутнуудыг дагаснаас цаашгүй, ийм сайхан сэтгэлтэй оюутнууддаа баярлалаа
Эх сур:http://tsogbadrakh.blogspot.com/2008/11//ene niitleliig Zohiogchiin zuvshuurulgui tavysandaa uuchlal husye/ Ээжийн чанасан цай - дуу татах