Moderator: mgl_300
Мэдрэлийн системийн ачаалал ихэссэнээс vvддэг євчин. Нойргvйтэх гар чичрэх, зvрх євдєх бас хоолны шингэц муудах зэрэг нь мэдрэлийн ядаргаанд орсны анхны шинж тэмдэгvvд юм. Сэтгэлийн хямралд удаан хугацаанд автсанаас болж энэ євчнєєр євчилдєг байна. Булчингийн ядаргааг хоол унд, нойр, амралтаар эмчилж болдог. Тэгээд ч сэргэлт нь амархан байдаг байна. Харин мэдрэлийн эсийн vйл ажиллагааны хямрал нь амархан арилчихдаг зvйл огт биш гэнэ. Та гол нь ямарч асуудлыг сэтгэлийнхээ хvчээр даван туулдаг байх хэрэгтэй бєгєєд энэ нь эмчилгээний нэг арга хэлбэр юм. Юун тvрvvнд хvн тодорхой хугацаанд унтаж амрах нь мэдрэлийн ядаргаанаас сэрэмжлэх хамгийн гол зvйл нь болдог байна. Ер нь хvн єдєрт 5 цагаас багагvй цаг унтаж амрах ёстой. Уламжлалт анагаах ухаанд мэдрэлийн ядаргаа хий євчинд хамрагддаг байна. Дан хvйтэн ундаа, хоол, сэрvvн орчин, янз бvрийн салхи жаварт даарснаас хvний бие дэх хий дээшээгээ арвидаж мэдрэлийн ядаргаанд ордог байна. Огцом цочих нь хvнийг мэдрэлийн ядаргаанд оруулдаг. Цочрол авсан ч гэсэн єєрийнхєє сэтгэлийг тодорхой хэмжээнд тєвлєрvvлэх чадварыг эзэмшсэн байх ёстой юм. Нєгєєтэйгvvр мэдрэлийн ядаргаагаар євчлєх ихэссэн нь нийгмийн бухимдалтай асуудлуудтай байнга холбоотой байдаг гэнэ. |