Бичлэгийн тоо 2,391
2008 оны санхүү, эдийн засгийн хямрал эхэлснээс хойш АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээрхи ажилгүйдэл 7,2 хувьд хүрсэн нь 1945 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2008 оны 12 сард л гэхэд 632,000 хүн нэмж ажилгүйчүүдийн эгнээнд бүртгэгджээ. 2007 оны 12 дугаар сараас хойш нийт 3,6 сая хүн ажилгүй болсон гэж АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос мэдээлжээ. Ажиллах хүчийг үндэстнээр нь авч үзвэл хар арьстай америкчууд /12 хувь/, мексик гаралтай ажилчид /9,4 хувь/-ын дунд ажилгүйдэл хамгийн өндөр байхад ази гаралтай америкчуудын дунд 5 хувь байгаа нь хамгийн бага үзүүлэлт болж байна.
Ажилгүйдлийг муж улс бүрээр авч үзвэл Wyoming, North Dakota, South Dakota, Nebraska, Utah, Iowa зэрэг хүн ам багатай, голцуу цагаан арьстай америкчууд амьдардаг, уламжлалт газар тариалан, уул уурхай хөгжсөн мужуудад 3,3-4,3 хувьтай байна.