хамаг монгол орондоо хайртай
хайрлаад зогсохгvй цаг vргэлж дурладаг
хараагvй сайхнаа харах тусам
хvслийн гал дvрэлзэн улам ихээр татагддаг.

чи зєрж єнгєрєх сайхан бvсгvйн нvд адил
чин сэтгэлийг гоо сайхнаараа илбэдэн уяраадаг.

ялдам бvсгvйн намирах vс мэт бороо нь
ялгуун сарны дор намайг хєлрєєдєг

урин бvсгvйн уруул мэт зєєлєн салхи нь
vймрэх бодлыг аваад явчих шиг болдогт нь
хэрсvv сууж, тєрж єссєн эх орондоо
хатуу дарсанд донтох мэт би тэмvvлдэг

хєрс шороонд чинь би хєл тавиад
хамгаалах, ємгєєлєх эхийн євєр гэж би мэдэрсэн
хаврын ааш адил ширvvн эх орон
хашир суулган ухаан нэмдэгт нь

сэтгэлийн жолоо алдан би бээр
сайхан эх орондоо улам дурладаг

чамаас сайхан уулстай
цэнгэг тунгалаг устай
цэвэр ариун агаартай
цэцэг нь олон єнгийн газруудыг би мэднэ ээ...

vгvй ээ эх орон гэж чи
vгvй хэмээн тунирхах бvсгvйгээс vнэтэй
vйлийн vргvй залхуу надаас цэнэтэй
vvрэггvй хэдэн намуудаас єнгєтэй

танаас би єршєєл эрье
танхил намайг хайрладаг хайраар
таныг би дутааж байгаадаа
тvмэнтээ хvлцэл єчье эх орон минь

<SCRIPT type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/show_ads.js" type=text/javascript> </SCRIPT> <SCRIPT src="http://googleads.g.doubleclick.net/pagead/test_domain.js"></SCRIPT> <SCRIPT src="http://pagead2.googlesyndication.com/pagead/render_ads.js"></SCRIPT> <SCRIPT>window.google_render_ad();</SCRIPT> <IFRAME name=google_ads_frame marginWidth=0 marginHeight=0 src="http://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-7399907955619763&dt=1233665652015&lmt=1233665644&output=html&slotname=1619716670&correlator=1233665652015&url=http%3A%2F%2Fwww.mglclub.com%2Fforum14%2F860630%2Fpage%2F19&eid=30143019&ea=0&ref=http%3A%2F%2Fwww.mglclub.com%2Fforum14%2Fpage%2F19&frm=0&ga_vid=784914313884653800.1229432515&ga_sid=1233664186&ga_hid=1657993409&ga_fc=true&flash=10.0.12.36&u_h=864&u_w=1152&u_ah=755&u_aw=1152&u_cd=32&u_tz=540&u_his=24&u_java=true&dtd=63" frameBorder=0 width=468 scrolling=no height=60 allowTransparency></IFRAME>