Жаргалтай өсчээ, би Жам тохиол хоёрын алийг нь ч ялгадаггүй насандаа Жавартай, нартайд хөгшдийнхөө нурууг хотойтол үүрүүлж Замын хол, газрын хатууг мэдэлгүй Жаргалтай өслөө, би Тавилан гэдэг ээжийн минь зассан өлгий биш байжээ Тааваараа алхах амьдралын зураг надад ирсэнгүй Сар жилүүд гэнэн бүхнийг минь авч одохдоо Сэрүүн ахуйдаа эмээ євєєгийн минь хэлснийг мартуулж чадсангүй Уйлмаар гунигтай амьдын орчлонд Уй зовлонгийн ачааг дааж барамгүй ч өдрүүд байх юм Тогоотой сүү дэврэх удмын халуун гэрт минь Тооно өргөж зогсох эр хүний зай ханхайсаар . . . Үйл бүдэрч бүтдэг гэдэг хөгшдийн хууч шиг хорвоод Үүл бараантавч тэнгэр цэлмэдэг нэгэн амьдрахуйд Тэгэхэд би санаа алддаггүй явж дээ гэж бодохоор Тэрлэгнийхээ энгэрт багтартлаа уйлах юм Зовж яваа хүний дэргэд жаргаж яваа ч гэлээ Замыг яаж туулна даа гэж бодогдоод байх юм ээжийн оронд ээж болж ябсан аабий оронд аав болж явсан эгч ах 2 доо баярлалаа та 2 доо хайртай Жаргалтай өсчээ, дvv нь