Удахгүй дурлалт хосуудын баяр - Гэгээн Валентины өдөр болох гэж байна. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ "Валентинаас" гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.
Гэгээн Валентины өдөр мөрдөх хоёр зүйл байсаар иржээ.
Хайрын үг, зурвас
Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас үүдэлтэй байна. Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лүү алхахаас хэдхэн цагийн өмнө хайртай бүсгүйдээ бичсэн зурвас нь дэлхийн хүн төрөлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шүтээний өдөр болно гэж тухайн үедээ хөөрхий Валентин төсөөлөөгүй байх л даа. Энэ өдөр дурлалт хосууд өөрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан үг, хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хүндээ бичдэг. Дэлхий дахинаа зөвхөн Валентины өдөрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдаг. Одоо бол Валентины баярт зориулсан үгтэй цахилгаан шуудан, гоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шүү дээ. Хайртай хүндээ сайхан үг хэлж захиа бичих гэж өөрөө оролдоод чадахгүй нь эдгээрээс ашигласан ч болно. Энгийн нэг өдөр зүрхэлж хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ хэлж, хайраа илчилж, хайртай хүнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хүсэмжилж чадах зориг хайрладаг ийм өдрийг бий болгосны нь төлөө дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.
Nтгэл-муск (хосуудад) үзэх
зураг орохгүй байхын....
Бэлэг
Валентины өдөр ихэнхдээ захианд цэцгийн баглаа дагуулж өгдөг байна. Гэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл, өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг болжээ. Энэ өдрийн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.
--------------------------------------------------------------------------
Та хоёр хэр тохирсон хос болох эсэхээ мэдэхийг хүсч байна уу?
--------------------------------------------------------------------------
Та ханьдаа хэр тохирсон, сэтгэл зүйн хувьд хэр нийцтэй байдаг, та хоёрын амьдрал жаргалтай байх ямар нөхцөл байдаа вэ? гэх мэтийн асуулт нь таны мэдэж байх ёстой гол зүйл юм. Дараах асуултанд хоёулаа “тийм”,”үгүй ” гэсэн хариултыг өгөөрэй.
1. Та хоёр ивээл жил, суудалтай юу?
2. Та найз нөхөдтэйгөө үргэлж идэвхтэй ярьж хөөрч чаддаг уу?
З. Хичнээн ч жил ханилсан ч гэсэн эхнэр нөхөр хоёр ээлжийнхээ амралтыг хамт өнгөрөөх ёстой гэж та үздэг үү?
4. Гэр бүлтэй хүмүүс эсрэг хүйсийн найз нөхөдтэй байж болно гэдэгтэй та санал нэгтэй байдаг уу?
5. Таны эцэг эх хоорондоо хэр эвтэй байдаг вэ?
6. Та аавтайгаа үзэл бодол нийлдэг үү? / эмэгтэй нь хариулна/
7. Та ээжтэйгээ үзэл бодол нийлдэг үү? / эрэгтэй нь хариулна/
8. Гэр бүлийн амьдралын хамгийн чухал нь юу вэ?
а. Хүүхэд төрүүлж өсгөх
б. Эд хөрөнгөтэй болж боломжийн сайхан амьдрах
в. Харилцан бие биеэ ойлгож, хайрлан халамжилж, сэтгэл тайван амьдрах
Одоо оноогоо нэгтгэе
1-6 дугаар асуултанд “тийм” гэсэн хариулт бүрт 5 оноо, үгүй гэсэн нь 0 оноо. 7 дугаар асуултын хариулт эхнэрийнхтэй /нөхрийнх / чинь тохирч байвал 5 оноо нэмнэ. Тус бүр оноогоо тооцоод зөрүүг нь гаргана.
Хэрэв зөрүү нь 5-10 байвал
Танай гэр бүл аз жаргал дүүрэн, нийцтэй юм. Өөр өөрийн хүсэл зорилгыг бүрэн хангаж итгэлтэй амьдарч чадна.Үр хүүхэд чинь хайр халамжин дунд зөв цэх өсөж хүмүүжнэ.
15-25 байвал
Эрэлт хэрэгцээ, хүсэл сэтгэлээ харилцан биелүүлэхэд чинь энэ зөрөө бэрхшээл төвөг учруулах гол шалтгаан болдог юм байна. Сэтгэл дундуур байх, улмаар бие биеэсээ сэтгэл хөндийрөх байдалд хүрнэ. Гэхдээ чин сэтгэлээсээ харилцан ярилцаж чадвал энэ бэрхшээлээс хамтын чармайлтаар гарч болно.
25-аас дээш бол
Та хоёрын зан ааш их ондоо юм байна. Зөвхөн сэтгэлийн тэнхээнд л танай гэр бүлийн амьдрал тулгуурлана. Үүний тулд өөртэйгөө маш их ажиллах хэрэгтэй. Ханьдаа хандах хандлагаа боломжоороо өөрчилж дээд зэргийн халамж анхаарал тавих нь чухал. Та хоёрын сэтгэлийн тэнхээ, зүтгэл итгэл өөдрөг байх болтугай.