Сэтгэл судлаачид турах хvсэлтэй бол тvvнийг толгойноосоо эхлэх хэрэгтэй хэмээн зєвлєж байна. Тодруулбал бодол санаагаа удирдах.
Та харин оюун бодлоо хянахын тулд эхлээд яагаад, ямар зорилгоор турах гэж буй, хэдэн кг жин хасах хvсэлтэй байгаа, гуалиг бие галбиртай болоход хэдэн кг жинтэй байхад тохирох гэхчилэн асуултыг єєртєє тавьж, сайтар эрэгцvvлэн бод. Эдгээр асуултад чин сэтгэлээсээ, нухацтай хариулахыг хичээ. Ингэхдээ цаас авч бичвэл тун сайн. Жин хасах хоолны дэглэм сахих нь ямар нэг байдлаар бие организмыг хямраадаг тул байнгын арчилгаа, эерэг бодол санаагаар бие сэтгэлээ удирдах нь илvv vр дvнтэй байдаг юм. Японы нэртэй зохиолч Харуки Мураками "Дагуул" хэмээх номондоо, "Бие бол оюун санааны дагуул. Бие сэтгэл хоёр олон жил зэрэгцэн амьдардаг ч нэг нэгнийгээ ихэд хожуу ойлгодог " хэмээн бичсэн байдаг. Єєрєєр хэлбэл, таныг ямар нэг зvйл шаналган сэтгэлийг чинь тавгvйрvvлээд байвал бие чинь ч тєгс сайхан байж чадахгvй гэсэн утга юм.
Фэн-шуйгийн сургаальд бидний оюун ухаан, материаллаг чанартай хэмээн сургасан байдаг юм. Иймээс хоолны дэглэм сахихаар шийдсэн бол єєрийн бие организмыг таньж мэдэж сурах хэрэгтэй. Єєрийнхєє биетэй ярихыг хичээ. Тухайлбал, єглєє яах ийхийн завдалгvй орноосоо босон харайхын хэрэггvй. Сэрээд хэсэг зуур хэвтээд єєнрийхєє биеийг чагна, тvvнтэйгээ "ярилц". Таны ходоод хоол хvсч буй эсэхийг нь асуу. Орой ямар ваннд суух эсэхийг нь ч лавла. Таны арьс ямар тос тvрхvvлмээр байгааг нь сонирх. Энэ бvхний дараа єєрийнхєє хамгийн дуртайхєгжимд бvжиглэ. Амттай єглєєний унд бэлтгэ. Тэгээд шинэ єдрийн ємнє нvvр дvvрэн инээмсэглэ. Таалагдсан хувцсаа ємсєн толины ємнє зогсоод єєрийгєє сайтар ажиглаарай. Тарган эсвэл нvvрнийхээ батга еэвхийг хараад битгий эмзэглэ.
Єєрийгєє ямар бие галбиртай болгохыг хvсч буй тэр байдлаар нь тєсєєл. Эсвэл ямар нэг сэтгvvлийн зургийг нvдэндээ тусах газар байрлуулж, хоол идэх дуршил асах vед тvvнийг очиж хараарай. Хэрвээ таны гар єєрийн эрхгvй амттан шvvрч авах гэвэл тvvний оронд дэвтэр vзэг аван тухайн хоромд таны хоол идэх дуршлыг єдєєж буй бодлуудыг гээлгvй бич. Энэхvv тэмдэглэгээнийхээ тусламжтайгаар та идэх хvсэл тєрдєг vеvдийг мэдэх боломжтой болно. Бичсэн тэмдэглэлээ нягталж vзэснээр ганцаардал, єлсєлт, залхуурал, нєхцєл байдлыг єєрчлєх хvслийн аль нь таныг хєргєгч рvv хєтлєєд буйг ялгаж салгах болно. Бас хоол шиг таныг баярлуулдаг єєр ямар нэг зvйлийг хайж ол. Энэ нь бvжиг, эсвэл аль нэг0 спорт байвал бvр ч сайн. Мєн турах, хийж буй зvйлээс таашаал авахыг хослуулах хэрэгтэй. Учир нь сэтгэл єєдрєг байх тусам жин буурдаг гэдэгт итгэх хэрэгтэй юм шvv.
ГЭР БYЛИЙН СОНИН
|