Бичлэгийн тоо 2,391
Бичин жилийн идэр есийн жавар исгэрэн байсан тэр нэгэн євєл єглєєний жаврыг бvлээсгэн байж охин vр минь мэндэлсэн билээ.Халзан хурганыхаа арьсыг аав чинь элдэн зєєллєєд, халуун єлгий болгоод охин чамайгаа єлгийдєєд Оюун-Эрдэнэ нэрийг оноож чамд єгч билээ.

Аав ээж хоёр чинь алаг vр чамайгаа юу юунаас ч дутаалгvй 18 нас хvргээд холын холоос худ ирж бэр болгохоор гуйхад чинь хориг саад хийлгvй хурим найрыг чинь хийгээд хоёр хvvг чинь гартал хvргэн охин хоёрынхоо хишиг буяныг чинь хvртээд хєгшин бид хоёр жаргаж л суудаг байлаа. Гэтэл нэгэн єдєр Оюун-Эрдэнэ охин маань Солонгос явна гэж тодоос тод хэлэхэд цочирдсондоо болоод би золтой л даралт харвачихсангvй. Охин минь чи юу хэлнэ вэ, хоёр нялх vрээ яачихаад явдаг юм. Бvтэлгvй ажил байна шvv битгий тийм юм ярь гэхэд явахгvй бол болохгvй нь хэдэн тєгрєг олж орон сууцанд орно гэж хэнэг ч vгvй хариулав. Хадмын талаас бариад єгсєн таван ханатай гэр чинь байна, хоёр талаас ємчилж єгсєн таван хошуу мал чинь байна.

Энэ сайхан амьдрал чинь болж л байна шvv дээ охин минь гэхэд, "Болохгvй байна аа ээжээ аймгийн тєв рvv явж виз ээ хєєцєлдєж ирнээ" гээд аймгийн тєв явахад нь виз нь битгий бvтээсэй гээд єр зvрхнээсээ залбирч суутал ажил сайхан бvтлээ арван сард явна гээд их л баяртай ирэв ээ. Єлгийтэй бяцхан охиныг нь ой хvрсэн хvvгий нь ээлжлэн ээлжлэн харахад сувдан хэлхээ нулимс минь суухын аргагvй асгарахад шуудхан босоод гарав. Алаг vрээ єнчрvvлээд авааль ханиа орхиод харийн гvн рvv явдаг арчаагvй нэгэн охин надаас тєрсєн гэж vv... Ээ чааваас гэж бодохоос дотор минь муухайрч дороо жаахан суув. Тоотой єдєр удах биш товлосон едер ч болов. Хvргэн бид хоёр хэн хэнээ хараад хэлэх ч vг олдохгvй хоёр хvvгээ нэг нэг тэврээд хоёр хацрыг нь нэг нэг vнсээд хоцорч билээ бид дєрєв. Оюун-Эрдэнэ охин минь єлгийтэй охиноо аваад мээмээ єгєх зуураа ээж нь хол явж их мєнгє олоод олоон жил болоод ирнэ гээд огт тоосон шинжгvй єлгийтэй хvvгээ аавд нь єгєєд машинд суугаад явж билээ охин минь.

Гадаад яваад олон жил боллоо доо. Ємєлзтєл уруулаа хєхєєд vлдсэн охин чинь єнєєдєр зургаан нас хvрлээ дээ. Босго алхаад ороод ирсэн бэрийнхээ халамжийг гvйцэд хvртээгvй хадам аав, ээж хоёр чинь олон жил залуугийнхаа эзгvй гэрийг эргэсэн дээ эргэсэн. Нэг л єдєр гадаад явсан ганган хvvхэн миний муу залууд ямар л хань болохов гээд залуугаа дагуулаад нvvгээд явахад нь, муу бор банди минь номхон хээрээ унаад эмээ минь эмээ минь сайн сууж
байгаарай гээд эхэр татан уйлсаар эвий vр минь явж билээ. Арга ч vгvй шvv дээ. Ээжийн нь оронд элгээ дэвтээж байсан эмээ дvv хоёроосоо ингээд л салж байгаа юм чинь. Айлын нvvдэл яваад хойт гvвээг давахад ааваа дагасан охиноо аргадаж ядаад суухад минь ээжээ сайн сууж бай гээд хvргэн хvvгээ хэлэхэд нь хvч тамир орох шиг л болсон доо. Хоёр ойтой хоцорсон хонгор хєєрхєн бандийг чинь ноднин намрын сард нь ааваа дагаад айлын газар очсон доо.

Хэдий ээж нь охиндоо хайртай ч хvргэн хvvгийнхээ халуун єврийг айлын бэрээс харамлаж хамгаалан байлгаж чадсангvй дээ.Орчлон хорвоо дээр огт болдоггvй юм гэж байдгийг амьдрал дээр ээж нь харлаа. Хvний vр хvргэн хvvд минь буруу юм гэж юу байхав дээ олон ч жил чамайг хvлээсэн дээ. Хvйт даасан гэртээ олон ч жил болсон доо. Охиныг хаяад явсан ээжтэй нь олон ч жил зууралдсан даа. Эвий минь ангийнхаа нэгэн бvсгvйг ноднин намар авсан даа. Ээж нь байсаар байтал энгийн бvсгvйг дагаад элгээ дэвтээхээр явсан даа хvv чинь чиний єгvvлдэг хэдэн бор тєгрєгєєр яах ч юм бэ. Мєнгийг чинь аваад баярладаг хань ч гэж хаана байхав.Охиноосоо илvv мєнгєнд хайртай эжий ч гэж хаана байхав. Хэдэн жил чиний цуглуулсан хэдэн бор тєгрєгєєр авсан тэр орон сууцандаа аав vгvй хvvхэдтэй чи бид гурав л орж таараад байна шvv дээ. Хvний нутгийн хєх цэнхэр уулсын дунд харийн хvний євєрт хvvхэн бие сэтгэлээ битгий л єгєєрэй дээ охин минь.

Харийн нутгаас хайж олдог хэдэг бор тєгрєг чинь, тєрсєн нутгийн чинь гэрийн бууринаас хєглєрєн гардаг баян тансаг монгол нутагтаа ир дээ. Арц агь vнэртсэн сvргийн сайхан бэлчээрт анх танилцаад амьдарсан авааль сайхан ханиасаа анхны vр болж заяасан хонгор хєєрхєн бандиасаа Солонгос явснаасаа болж сал сан шvv дээ охин минь. Одоо болно оо. Оюун-Эрдэнэ ээ, энэрэл хайраараа єлгийдєж єсгєсєн эжий намайгаа энгэрийн цэцгэнд уусаагvй л байхад нь эргээд л ирж vзээрэй дээ охин минь. Ээж нь чамайгаа дуудъя. Монгол Алтайн нурууныхаа Торгон салхиар даллъя Мєрєн голын чинь усны Шуугих чимээгээр дуудъя Чагна даа охин минь чагна, хvний нутгийн хєх цэнхэр уулыг нутгийнхаа уулстай зvйрлэн нэг бод доо, сайн бод. Ганган чамин хийцтэй гадаадын гоёмсог эдлэлээр нvдээ гартал гоёлоо чиг, галын чинь хєвєєнд ємсдєг саалийн vнэртэй дээлийг чинь яаж л гvйцэхэв дээ охин минь.

Жаргал цэнгэлдээ умбаж, жангар жасийн ундааг амтлан амтлан суулаа чиг, хvvхэд наснаасаа идсэн хєх тарианы чинь гурилыг яаж л гvйцэхэв дээ охин минь. Єдєн цагаан хєнжилд єглєє vдэшгvй хєлбєрсєн ч, єесєн нутгийн чинь чулуу тvvнээс зєєлнийг санаарай. Хэдэн бор тєгрєгєєр яах ч юм билээ охин минь. Ижлээсээ тєєрсєн янзага шиг харийн тэр гvрэнд юугаа хийнэ вэ vр минь. Хаврын шувууд нисэн ирэх тэр цагаар хатан их Монгол орондоо vсэн буурал ижийдээ, vнэрлээд жаргах охиндоо тvргэн ир дээ охин минь тvргэн ир. Нутгийн чинь эрээн чулууг Шаглан шаглан бичлээ Нууцхан гарах нулимсаа Барин барин бичлээ Эрийн гурван наадамтай Монгол нутгаас бичлээ Энхрий vрээ гэсэн Эхийн сэтгэлээр бичлээ Хєх толбот Чингисийн Удам болох vр минь Хєхєєн дуу уянгалсан Монгол орондоо ир дээ.

Г.Хонгороо/Ховд аймгийн "Ховдын мэдээ"сонины идэвхтэн
сурвалжлагч, сэтгvvлч, яруу найрагч/

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1212433/a54/trackback

profile

ELGEMSUU

2009.01.31 19:14:28
*.101.198.230

ETSGIIN ERHT YOS NOYORHSON SO EMEGTEI HUND HATUU GAZAR SHUU.HUNIIG ER EMEER NI YALGAVARLASAN ARCHAAGUI BAAGIINUUD.
profile

sarmisxan555

2009.02.01 12:16:31
*.158.116.234

deeree  suudlaa  olohgui  bol  doodohi  ni  guidelee  olohgui...so-d  bgaa  emegtei  hun  bolgon  iim  bdag  yum  uu?gachin  yum  bichij  hunii  tarhi  ugaahaa  boli.
profile

Munkh-munkh

2009.02.01 14:14:14
*.179.18.41

үнэндээ  энэ Ховд гэхийг бодоход дүрвэд  л болж таараад байна. Хүн муутай улс шүү дээ. Би олон сайхан найзтай ч тэдэн дотор минь байдаг дүрвэд, буриад хоёр таардагүйг ажиглаж харсан шүү. Харин одоо корё улсаас миний хоёр найз хамт ирнэ дээ. Буриад, Дүрвэд хоёр.хэхэхэ. Корёд байгаа бүх эмэгтэйгийн тухай биш гадаадад байгаа ихэнх эмэгтэйчүүдийн тухай  юм байна. Корё ч гайгүй ээ. Америк  явсан эмэгтэйчүүд ч ёстой солиорсон юм шиг  л юм яриад байдаг. Амьдралгүй гэх юм уу даа. Корёд бол яах бэ? нийгмийн доодын дээд, дунд давхаргыхан л ирдэг  дээ.

profile

sarmisxan555

2009.02.02 13:39:06
*.131.230.130

neeree  dorvod  hun  hun  bish  gedeg  yosstoii  unen yum  bnalee....bas zavhaniihniig  hun  muutai  uls  gedeg  bas  unen  yum  bnalee.bi  hunees  ali nutag  ve  gej  asuugaad  dorvod  ,esvel  zavhaniinh  gevel  yostoi shuud  zugatdag  yum.heheheh
profile

center

2009.02.03 02:06:58
*.172.137.198

xvn gedeg saitai muutai baidag bolxoos bish xen xaana torsonooroo sain muug yalgaj boloxgvi ene xaach xuuli
profile

sarmisxan555

2009.02.05 19:42:06
*.131.230.130

baagii  chi  ali  nutag ve? gaigui  gazraas  irsen  bol  taniltsiiiii.
profile

center

2009.02.10 05:07:45
*.115.41.10

xexe xovdon aimgiin davsan sumiixaa naizn
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1941 Ireeduigees mendchilj bna....zaaval uz!!! [1] jaalhuu 2009-01-19 774
1940 Хямрал хэмээх үгийг амтай болгон нь ярьсаар [2] Munkh-munkh 2009-01-19 911
1939 S.OYUN YURNKHIILUGCH bolokh uu? [12] Munkh-munkh 2009-01-19 1276
1938 Admi.d [3] Tsergiinbodol 2009-01-19 926
1937 Гадаад явлаа, үүрд баяртай хань минь daruuhan01 2009-01-22 1129
1936 Amidraldaa mordoj yavaarai zaluusaa [2] ismiraldo 2009-01-22 754
1935 UUrtai hunii aris urchger haragddag genee [8] ismiraldo 2009-01-22 927
1934 Zindaa niigmiin yalgaa medregdeh n [7] ismiraldo 2009-01-23 1056
1933 Itegl haana hugarch setgel haana bohdog ve? [1] ismiraldo 2009-01-23 976
1932 С. Эрдэнэ хөөрхий [1] baagii111 2009-01-23 935
1931 Энэ Пойнт, Зэргийн тухай тайлбарлаад өгөөч? [1] Naugg 2009-01-24 785
1930 ЭЕРЭГ ЭНЕРГИ [1] Мичидмаа 2009-01-24 1263
1929 1 uliraliin chuluug herhen avah talaar medeele uguuch? [1] jdveuara 2009-01-24 751
1928 mongol erchuudee sertsgee [1] oron_zai 2009-01-25 811
1927 Дэлхийн эдийн засгийн хямрал ба Орос, Хятад, Монгол гурав [1] oron_zai 2009-01-25 1740
1926 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1452
1925 Zaluu ger buld tohiolddog 7 aldaa ismiraldo 2009-01-28 897
1924 cekc ba hair durlal [2] ismiraldo 2009-01-28 4954
1923 incheonii gadaad ajilchidiig demjix tuvuus medeelj bna [2] httr 2009-01-29 962
1922 ADMI;ND: medeelliig buu yalga [2] Munkh-munkh 2009-01-30 887
1921 Интернэт маркетинг дэлгүүрээр үйлчилүүлж цалин авцагаая HILIVING 2009-01-30 775
1920 BUSGUI TANII GOO SAIHAND... [2] nuskin_ 2009-01-30 1499
1919 AD MIN aa ENIIG L ARILGAAD BAISAN YM.KKKKK Munkh-munkh 2009-01-30 1196
1918 АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ЗОРИГ [1] Munkh-munkh 2009-01-30 1153
1917 Ерөнхийлөгч нөөц буудлаа сонголоо .KKK Munkh-munkh 2009-01-30 727
1916 Монгол Улсын Ерєнхийлєгчийн Бvрэн Эрхт Байдал Munkh-munkh 2009-01-31 951
1915 1998 OH BAABAR.үргэлжлэл) Munkh-munkh 2009-01-31 879
1914 ОУВС буруутав 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 954
1913 Од шүүрэх цаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1064
1912 Ор залгагчгүй огцорсон засаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 976
1911 Засгийн газрын шийдвэр хүчингүй болов 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1090
1910 МАНАЙ ХVVХНVVДТЭЙ ГЭРЛЭЖ БАЙГАА СОЛОНГОСЧУУДЫГ ХАРАХААР СЭЖИГ ТЄРМЄЄР БАЙДАГ [4] ismiraldo 2009-01-31 1554
1909 Сайхан бүсгүйн аалинд уярч явсан ай сайхан залуу нас минь хаана ... Munkh-munkh 2009-01-31 985
» Солонгост байгаа охиндоо хэлэх vг [7] bluest 2009-01-31 2068
1907 Хужаа хороолол баригдах гэж байна [3] nikes 2009-01-31 1161
1906 bagsh nartaa [1] madahbadrah 2009-02-01 891
1905 34000 ажилчидаа халах тухайгаа мэдээлэлсэн /USA/ [1] Munkh-munkh 2009-02-01 1072
1904 АНУ дахь ажилгүйдлийн талаар Munkh-munkh 2009-02-01 1090
1903 Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-1 Munkh-munkh 2009-02-01 1377
1902 Цагаан сар, хар нулимс [2] Munkh-munkh 2009-02-01 1512
1901 чингис хааны акадeмийн акадeмич [1] chadna sh dee 2009-02-01 882
1900 Монголын боловсролын салбарын шинэчлэлд .... цуврал нийтлэл-2 Munkh-munkh 2009-02-01 1596
1899 ШОК [1] Munkh-munkh 2009-02-01 1170
1898 Валютын ханш савлаж эхэллээ !!!! [1] id:mglclub 2009-02-02 11089
1897 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов [2] id:mglclub 2009-02-02 9543
배너신청
자생병원

배너신청