Бичлэгийн тоо 2,391


СОЛОНГОСТ МОНГОЛЧУУДЫН НЭР ХVНД ИХ УНАЖ БАЙНА
Монголчуудын маань гадагшаах их урсгалын хагас хувь нь Солонгос оронд ногддог. Албан






ёсоор 33 мянга орчим монгол ажиллаж буй гэдэг ч энэ тоо бодит байдал дээр хоёр дахин их гэдгийг хэн ч vгvйсгэдэггvй. Яг гэрээгээр буюу хууль ёсоор 16 704 монгол ажиллаж байгаа гэсэн албан мэдээлэл бий. Солонгос оронд очсон монголчуудын бодит байдал ямар байгааг тодруулахаар Солонгост 8 жил гаран ажиллаж амьдарч байгаад ирсэн Л.Батсvрэнтэй уулзлаа. Тэрээр дєнгєж ирээд байсан юм.


Та Солонгосын ямар хотод байв? Манайхан олон уу?
Солонгосын Жижиг Гуанжоу гэдэг хотод байсан. Сєvлээс 50-иад км зайтай. Манайхан олон ч бєєгнєрсєн газрыг бодвол гайгvй.
Санхvvгийн хямралтай холбогдоод солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нєхцєл байдал хvндэрч байгаа тухай их ярих боллоо. Бодит байдал ямар байна вэ?
Ер нь євлийн цагт ажил багасчихдаг юм. Гэхдээ санхvvгийн хямрал илэрхий нєлєєлж байгаа. Ємнє нь сая воноор 1000 ногоон авдаг байсан одоо сайн л бол 750 орчимыг авч байна. Дээр нь хэдийгээр бараа таваарын vнэ хямдарч байгаа мєртлєє єргєн хэрэглээний барааны vнэ нэмэгдээд байгаа.

Хяналт шалгалт ч нэлээн чангарч байгаа гэсэн....?
Тэгсэн. Єнгєрсєн 2008 оны 12 сарын 31-ээс 2009 оны 12 сарын 31 хvртэл жилийн хугацаанд цагаачлалын газар, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалт явуулах болсон гэсэн мэдээлэл гарсан. Хууль бусаар байгаа нь энэ зарлалын дараа гэр гэртээ бvгэх болсон.
Саяхан Аньсан гэдэг хотын гадаадынхан олноороо байдаг дvvргийг бvсэлж байгаад том шалгалт хийж, хууль бус 160-аад ажилчдыг баривчилж ачсан. Манайхан єртсєн эсэхийг мэдэхгvй ээ. Энэ хотод цагаач иргэдтэй холбоотой гэмт хэрэг их гардаг. Тэр нь ч ийм арга хэмжээ авахад хvргэсэн байх. Ер нь гадаадынхан олноороо ордог дэлгvvр, метро, автобусыг ч их шалгадаг болсон. Бас урамшуулал єгдєг болсон учир иргэдийн мэдээллээр их шалгаж байна.
Манай монголчуудтай холбоотой хэрэг их гарч байна уу?
Манайхан ч бас хэцvv шvv дээ. Ялангуяа гэрээгээр сvvлийн vед очиж байгаа залуус хууль ёсоор байгаа гэдэгтээ тэгэж барддаг юм болов уу даа, архи уусан, бардамнасан нь их байх юм. Гудамжинд зvгээр яваа солонгосын машин єшигчинє. Автобус, метронд утсаар монгол гэдгээ мэдэгдэх буй мэт чанга, чанга хашгирч ярина. Солонгосууд илэрхий дургvй байна шvv дээ. Анхны хараар байсан хvмvvс их замбараатай байсан.
Ємнє нь зєвхєн эх нутгаас очсон хvний цvнхнээс гардаг байсан монголын єндєр градустай архи одоо хаа сайгvй зарагддаг болсон нь манайхны гэмт хэрэгт холбогдох vндсэн шалтгаан болж байна.

Монгол архи хаана голдуу зарагдах юм?
Бараг бvх монгол хоолны газруудаар зарагдаж байна. Гадаадынхан vйлчлvvлдэг дэлгvvрvvдээр ч бий. Ер нь архи замаа алдсан. Хятад спиртийн архи ч их бий.

Ямар шошготой архи голчлон байна?
Хар Чингис, Болор, Алтан тvрvv, Хараа зэрэг архинууд бий.

Архийг эндээс хуулийн дагуу экспортолж зардаг юм болов уу?
Тийм байх. Хэдэн жилийн ємнє Монголоос Солонгос руу архи борлуулах боллоо гэж байсан. Юутай ч АПУ-ын гэрээт борлуулагч Сєvлд байдаг. Ер нь хаа сайгvй байдаг болсон монгол хоолны газрууд, бас ачаа илгээмжийн каргонуудад архи зарж байна.
Хуучин манайхантай холбоотой гэмт хэрэг тийм ч айхтар байгаагvй, харин одоо бие биенээ алсан, зодоон цохион хийсэн гээд юм юм л сонсогдох боллоо. Манайхан архинаас болж мєнгєє, цагаа, ажлаа, эрvvл мэндээ, дээр нь эрх чєлєєгєє гээд их ч юм аа алдаж байна даа, хvний нутагт.

Солонгост ажил хийгээд мєнгє тєгрєг олдог vе єнгєрч байна гэж ярих юм?
Мєнгє олдог байсан алтан vе ер нь бол ард хоцорсон. Гэхдээ одоо ч сайн ажиллаж, боломжийн цалин хийж байгаа нь бий. Харин ганц бие банди нар сайхан тансаглаад л явж байх нь их таарах юм. Сайхан машин аваад унчихна, ажлаас нь єгсєн байр байхад тvvнээ голоод vнэтэй байр хєлсєлнє. Санаа зовох, бодох юм байхгvй мэт харагдана. Зvгээр л цагийг сайхан єнгєрєєсєн зорилгогvй хvмvvс их болж. 8 жил болчихоод 5000 хvрэхтэй vгvйтэй ногоонтой буцаж байгаа хvн зєндєє таардаг.

Ажлын нєхцєл хэр байна?
Гадаадын ажилчид солонгосуудын хийхгvй, шантардаг тийм ажлыг голдуу хийнэ. Хєнгєн ажлууд нь цалин бага, цаг урттай. Хvнд ажил нь цалин єндєртэй.

Эрvvл мэндийн хувьд..?
Гэрээгээр очсон хvмvvс эмнэлэгт vзvvлэх боломжтой. Харин хараар байгаа нь л хэцvv. Зарим vед гэрээнийхнийхээ бичиг баримтыг гуйгаад vзvvлдэг ч баригдвал хэн хэндээ халтай. Харласан хvн нэг бол сvмийн эмнэлэг бараадна. Яг мєнгийг нь тєлєєд чанартай эмнэлэгт vзvvлэх боломжтой ч, их єндєр vнэтэй. Vнэндээ солонгост ажиллаж байгаа хvмvvс эрvvл мэндээ зольж байж л хэдэн тєгрєг хураасан болдог.

Гэр бvл салалт, маргаан будлиан их гардаг уу?
Солонгост очиж буй хvмvvсийн хvйсийн харьцаа их алдагдсан. Эрчvvд бараг 90 хувь. Сvvлийн vед гэрээний ажилчдын захиалга бол дандаа эрчvvд гэсэн байна билээ. Нэг хэсэг гэр бvлээр нь гаргана гээд л байсан, худлаа байх л даа. Гэрээнийхэн жилдээ нэг удаа ирдэг, харласан нь нам гvрийхэас єєр арга байхгvй.

Эрчvvд маань солонгос эхнэр авах юм уу?
Солонгос хvvхэнтэй сууж байгаа ганц нэгхэн эрчvvд бий. Ер нь янхны газрууд олон байдаг. Залуус тийшээ орох нь орж харагддаг юм. Мєн хаа саагvй байдаг саун массажны газруудаар очиж байна. Монголоос ганц нэг бvсгvй хvн очиход монгол залуус бараг долоо хоногийн дотор шvvрээд л авдаг.

Монгол бvсгvйчvvд солонгос хvнтэй суухаар олноороо очдог гэсэн...?
Хэдэн зуугаараа очиж байна. Янз бvрийн жуучлалын газруудын шугмаар очиж байгаа хvvхнvvд бол ихэнхдээ солонгос хvнтэй амьдрахдаа биш, хил давах зорилгоор очдог. Нэг солонгос эртэй гэрлэж, харьяат нь болсныхоо дараа бултах, єєр арга зам хайсан хvмvvс байдаг.
Ер нь хэцvv шvv дээ, тэр манай хvvхнvvдтэй гэрлэж байгаа солонгос эрчvvдийн олонхи нь хєдєє тосгоны, бичиг vсэггvй шахуу, ядруухан, жаахан газартай, эсвэл vйлдвэр vйлдвэр дамжсан ганц бие хvмvvс байх юм. Харахад яаж ийм юмнуудтай ханилж, дэр нэгтгэдэг байна даа гэж сэжиглэмээр нь олон. Хєєрхий амьдрах аргаа олж ядсан охид бvсгvйчvvдээ хараад єрєвдєх, эмзэглэх юм.
Гэхдээ vнэхээр хайр сэтгэлээрээ ханилсан хvмvvс бас байдаг юм шvv. Тийм хvмvvсийн тухайд бол ярилтгvй. Дажгvй сайхан амьдарч байдаг нь харагддаг.

Мєнгє тєгрєгєє монголруугаа шилжvvлэхэд хvндрэл гардаг уу?
Албан ёсны таван банк vйл ажиллагаа явуулж байгаа. Нэг хэсэг мєнгийг хувиар шилжvvлдэгийг болиулна гээд бєєн юм болсон ч ил далд шилжvvлж л байна. Гэхдээ хувийн шилжvvлгvvд нь шуурхайгаараа банкны vйлчилгээнээс илvv. Манай банкныхан их зантай, монгол банкны салбарууд дээр очиход хэрvvл маргаан байнга л таардаг.

Монголчууд маань нутаг буцах шинж байна уу?
Санхvvгийн хямралаас ч тэр vv, хvмvvс их буцаж байна. Гэсэн ч монголдоо яаж, юу хийж амьдрах вэ гэдэгт ямар ч баттай хариулт байдаггvй нь хэцvv. Шударга хєдєлмєр хийгээд мєрєєрєє тайван сайхан амьдрахад vнэхээр хэцvv байгааг уулзсан бvхэн ярьж байна. Гудамж зам нь бєглєєтэй, хууль ёс нь хэрэгждэггvй, vйлчилгээний газрууд нь дээд зэргийн бvдvvлэг, хог новш ихтэй, утаа униар хэрээс хэтэрсэн, хvнс хоолны баталгаа байхгvй гэх мэт. Шударга ёс, хууль байдаггvй нь хамгийн хэцvv. Тэгэхээр яаж ийж байгаад л тэндээ хэдэн жил єнгєрєєхийг хичээх нь буруу биш шvv дээ.
Нэгэн vеэ бодвол Солонгост буй монголчуудын нєхцєл байдал дээр болсон. Монголын єдєр тутмын бараг бvх ТВ гарч vзэж байна. Утсаар чєлєєтэй харьцдаг болж.

Солонгос оронд нэлээд удчихлаа. Солонгосууд ямар чанартай хvмvvс байна вэ?
Ер нь ханилгаа муутай. Єнєєдєр би тvvнд хэрэгтэй л бол надад сайн хандана. Хэрвээ тvvнд би хэрэггvй болж, євдєх, хєдєлмєрийн чадвараа алдахад шууд нvvр буруулдаг нь ихэнх. Мєнгєжєн нийгэмдээ тохирсон сэтгэхvйтэй байдаг. Гэхдээ vнэхээр хvнлэг сайн солонгос байдаг л даа. Бvхэл бvтэн ард тvмэн юм хойно доо.
Солонгосуудад сайн тал олон бий. Хамгийн сайн нь тэд мундаг эх оронч хvмvvс. Солонгосынхоо барааг хэрэглэж, солонгосынхоо машиныг унацгааж байна. Ажлаа яс хийдэг. Их хєдєлмєрч.

Монголчуудын нэр хvнд єсєж байна уу, унаж байна уу?
Дээр хэлсэн архитай холбогдоод их унаж байна. Хуучны монголчууд тийм єндєр градустай архи бага уудаг байсан. Уусан ч маргааш нь яаж ийгээд ажилдаа гардаг байсан. Одоо бол архи уугаад л ажил тас.... Ємнє “Монгол хvн ажилд авна” гэсэн зарлал их байсан бол одоо бараг зугтаах шахуу болж байна. Хэлдэг vг нь монголчууд ажилд сайн, гэхдээ архи их уудаг. Хуучин монголчуудыг ажилд авдаг байсан газрууд Вьетнам, Бангланууд авдаг болсон байна билээ.

Солонгосын монголчуудад тулгараад буй хамгийн хурц асуудал юу байна вэ?
Миний бодлоор бол эрvvл мэнд. 30-аад мянган иргэн нь байгаа газар албан ёсны эмнэлэг байгуулчихаж болдоггvй юм байхдаа. Ядахдаа жилдээ эмгэлгийн нарийн vзлэгт нэг хамруулчихаж байх хэрэгтэй юм. За, эрчvvд нь тэгээд тэсэж даагаад болдог юм аа гэхэд энэ эмэгтэйчvvдийн бєєр, сав нь одоо юу ч болж байгааг бурхан ч хэлж мэдэхгvй болсон.
Ямар нэгэн vхэл зовлон боллоо гэхэд уламжлалт шашин, заншлын талаас нь янзлаад єгчихдєг хvн их дутагдалтай. Христийн сvмийн лам нар Монголчуудыг татахын тулд ирж жуучилж юмыг нь янзалж єгдєг. Чандарлахад их vнэтэй. Миний нэг танилыг солонгос маягаар оршуулсан. Гэтэл сарын дараа хvv нь нас барж, бас нэг охин нь гацдаг, унадаг болсон. Солонгосын vзмэрчид vзvvлсэн чинь “Чиний ах, аав хоёрын чинь баруун зvvн хоёр дээр нь суучихсан. Чамайг явах гээд байгаа юм байна. Чамд мєнгє байна. Би бvгдийг нь авахгvй, талыг нь авна” гээд машин авахаар авч явсан 5 саяын нь талыг авсан байгаа юм.

Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалдаг Монгол холбоод байдаг уу?
Нэг юм байж л байдаг юм. Ер нь унтарсан газар бий
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1211115/971/trackback

profile

Munkh-munkh

2009.01.31 12:18:03
*.179.18.151

Миний хувьд Өмнөд Корё  улсыг бараг тойрч ажиллаж амьдарсан даа. Хөдөөнөөс ирсэн гэрээний залуус соёлын шок гээгч юманд ордог байх гэж боддог юм. Илсан-д хэсэг залуус өвлийн хүйтэн гэлтгүй энгэр задгай, малгай, бээлий бол бүр ч ярих юм биш ээ. Том том алхаад  л явцгааж байна. Харваас Монголчууд. Тэднийг хараад муухай сэтгэгдэл төрөөгүй шүү. Харин өрөвдөж байсан юм. Энэ Сөүл чинь Улаанбатартай  л адилкханюм байна ш  дээ. гээд  л...
Тэгээд сүүлд тэднээс тодруулан асуусан чинь :гэрээгээр явах болоод  л мал дээрээс гэнэт ирсэн. хотод байж үзээгүй учир хамаатнийдаа байсан, тэгээд ч хэд хоногоос гадаад явах гэж байгаа тул хотынхон хэцүү бас  төөрнө  гээд гэрээс гаргаагүй юм байна. Тэгээд  л цонхоор  л хотыг хардаг байж. Миний бодлоор хорооллын урагшаа харсан цонхтой айлд байсан байх. Шөнө нил л гэрэл, машин гээд.
За тэгээд хүнсний дэлгүүрийн үүдэнд архи, шар айраг суугаад ууж болдог нь бас нэгэн ШОК. Монголд хийдгээсээ ч амархан юм шиг ажил хийгээд сая гаран төгрөг өөрийн гар  дээр авах ШОК.. Өөрийн гэсэн өрөөтэй, байртай муу ч гэсэн тусгаар тогтноод бас нэг ШОК. автобус, метро, такси, дэлгүүрийн үйлчилгээ, гудамж талбай  гээд...
Монгол минь ядуу ч гэсэн эх орон минь учир залуусын үерхэл, нөхөрлөл цаашлаад танилцах, дурлах, хайрлахад сонголт их байдаг бол Корё-д бол хүшэд хясана  гээч болно. Нугуу олон сайхан ШОКыг чины нэг муу ядарсан корё баагийд нам загнуулаад л сэтгэл санааны хямрал  даа. ууна. Зовлонгоо ууж байгаа нь.Жаргалаа ууж байгаа юм л  даа үнэн чанартаа. За даа тэгээд л эр эмгүй хүний хүслэн гээч болно. Миний мэдхээр бүгд л гэр бүлгүй гэдэг байснаа ,сүүлдээ ч цайгаад корё  дахь амьдрал гээд хамтран амьдарч эхлэнэ. Хүн болгон тийм биш ч тийм зүйлээс шууд татгалзах аавын хүү  бий гэдэгт би эргэлзэж байгаа шүү.
гадаад хүнийг шүтэх үзлээрээ л корё хүнтэй суудаг юм. Гайгүй юмтай суусан нь за даа гарын арван хуруунд багтах болов уу даа. Сайнтай суусан нь хайр  гээд л муутай  суусан нь амьдрал тарчиг ядуу учир ийм амьдрал сонголоо  гээд  л байж байдаг юм  даа. Гэхдээ корё  нар  өөрсдөө хуулиаа мэддэггүй юм шүү. Хуулиар бол бүсгүй та албан ёсоор л батлуулсан бол. Сал салахдаа хөрөнгийг нь хурааж аваад  л явна  шүү  дээ. хэхэхэ. Нэгэнт л та бүхэн зовоод л ядраад  л би бараг л мөнгөтэй болох болов уу гэж бодоод суусан чинь гэдэг учраас  энэ аргыг хэлж байгаа юм.
Корёгийнхуулиар банкнаас бусад газар мөнгөн шилжүүлэг хийхийг хорьдог. Тэр бүү хэл корё хүнээс мөнгө зээлээд хүү бодож өгч болохгүй шүү. Тэд ч хүү гэж нэхэх ёсгүй. Хууль бол хууль. Монгол каргог монголын хэдэх банк санамсаргүйгээр санаатай хамтран ажилдаг гэдэгт би итгэдэг. Тэгээд хууль бус зүйл хийсэн гэдгээр нөгөө хэдэх каргоны эзэд ээлжлэн баригдаад, суллагдаад л. Аль алинд нь ашигтай тул энэ бизнес оршин тогтносоор  л байгаа байх.
Хүний газар явж юм үзэжнүд тайлна гэдэг л энэ байх даа. Бүгд бэлэн биш хэцүү байх нь.
Монгол хүний нэр хүндийг  архи унагаад байгаа л байх, хамгийн гол нь эв нэгдэлгүй байдал  л их унагадаг. Эзэндээ нэгний муулан хэлдэг гадаад гэвэл монголчууд шүү дээ. өөрийн хэн нэгэн найз ,нөхдийг /амиа бодсон/ ажилд авхын тулд зүгээр л үзэл санаа болон, шашин шүтлэг, үзэмж, нэр нь таалагддагүй монголоо шахна. За даа зарим нь шууд бариад өгчихнө. Тэгээд цагаачлалын албанаас урамшуулал авах гээд явж байгаа хүний тухай надад  корё цагаачлалын ажилтан хэлж байсан.
Монголчуудын холбоо бий албанюмуу албан бус юмуу бүү мэд 4 холбоо бий. Монгол Улсын хуулиар бид байгуулах гээд болоогүй юм. Учир нь ийм нэртэй холбоо байгуулагдсан байна  гээд. За тэгээд ажил хийж эхэллээ. Баян биш улсын баян биш хүмүүс учраас мөнгөндөө баригдаад  л тус тусдаа юм хийдэг  л дээ. Энэ маань ч бидний нэр хүндийг унагаж  л байгаа юм. 2 корё нэгдэх юм ярьж байхад харин 30 000 монголчууд тус тусдаа байх нь дээр юм яриаад , корё хүмүүсийн мөнгийг, сэтгэлийг хуваагаад байдаг юм шүү. МГЛБҮЛЭГЛЭЛ...  ч бидний ажилд сэтгэл гарган тусалдаггүй,Учир нь тэд бас нэгэн хэсгийг төлөөлдөг юм шиг байна  л даа.
Наадмын үйл ажиллагаа хийхэд доод тал нь 10 сая Воно хэрэгтэй болно шүү  дээ. Ганц ч монгол хүн байгууллага 1 Воно гаргахгүйгээр хийдэг юмаа. Энэ наадмуудыг. Корё  нар л гаргадаг. Бид талцах дуртай. Бидний нэр хүнд ингэж унадаг. Архи бол биш, архи 10 %  л нөлөөлж байгаа.
Эх оронч сэтгэхүйг нь  л Корё  нараас авхыг бодоцгоо. Тэд нар биднээс илүү уудаг. Авилга өгдөг авдаг улс,
Монголд байнга байсан бусдадаа үлгэр жишээ үзүүлэхээр юм мэдэж, олж аваарай.
Монголын чинь улс төр 2 намаас хамааралтай, түүнтэйгээ холбоотой бизнестэй  л болчихоод байна шүү. Та бүхэн холоос ч гэсэн тэдэндээ нөлөөлөх боломжтой шүү. Гэртээ хариад ахин ШОК-онд орохгүйн тулд шүү дээ. Тэгэхгүй л болоод Монголдоо ирээд хэдэн сар болоод  л буцмаар, өөр тийшээ явмаар  л бодогдоно шүү

profile

ELGEMSUU

2009.01.31 19:13:04
*.101.198.230

DANDAA HUNII  GOLOGDOLUUD MATAR CH TOOHGUI OVGOCHUUL..NUDNII BULAINUUD..KK
profile

sarmisxan555

2009.02.01 12:23:36
*.158.116.234

munkh-munkh  chinii  commentuud  taalagddag  shuu...sonirholtoi  bdagiin.
profile

.Sarnai.

2009.03.24 20:01:36
*.153.107.231

chi ter sejigtnuudiin negtei suuchaagui bsiim uu ashgui dee.........kkkkkkk
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
501 asuuh zuil bna [1] uramshuulal 2009-02-03 1155
500 ТЭД ТАНЬТАЙ ГЭРЛЭСЭН ХОЙНОО ЖИНХЭНЭ ХЭРЦГИЙ ЗАНГАА ГАРГАНА [7] daruuhan01 2009-02-02 5200
499 сайн байцгаана уу иньчонд байрлалтай гадаадын төв нь МОНГОЛ хүмүүст [1] byel 2009-02-02 1020
498 Миний бодол. [1] ~eri~ 2009-02-02 1129
497 meddeg hun bval helj ogch tusalnuu!!! [2] javhaalag 2009-02-02 1047
496 чингис хааны акадeмийн акадeмич [1] chadna sh dee 2009-02-02 933
495 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов [2] id:mglclub 2009-02-02 9558
494 Валютын ханш савлаж эхэллээ !!!! [1] id:mglclub 2009-02-02 11112
493 ШОК [1] Munkh-munkh 2009-02-01 1178
492 Монголын боловсролын салбарын шинэчлэлд .... цуврал нийтлэл-2 Munkh-munkh 2009-02-01 1600
491 чингис хааны акадeмийн акадeмич [1] chadna sh dee 2009-02-01 895
490 Цагаан сар, хар нулимс [2] Munkh-munkh 2009-02-01 1524
489 Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-1 Munkh-munkh 2009-02-01 1378
488 АНУ дахь ажилгүйдлийн талаар Munkh-munkh 2009-02-01 1102
487 34000 ажилчидаа халах тухайгаа мэдээлэлсэн /USA/ [1] Munkh-munkh 2009-02-01 1082
486 bagsh nartaa [1] madahbadrah 2009-02-01 901
485 Хужаа хороолол баригдах гэж байна [3] nikes 2009-01-31 1172
484 Солонгост байгаа охиндоо хэлэх vг [7] bluest 2009-01-31 2076
483 Сайхан бүсгүйн аалинд уярч явсан ай сайхан залуу нас минь хаана ... Munkh-munkh 2009-01-31 992
» МАНАЙ ХVVХНVVДТЭЙ ГЭРЛЭЖ БАЙГАА СОЛОНГОСЧУУДЫГ ХАРАХААР СЭЖИГ ТЄРМЄЄР БАЙДАГ [4] ismiraldo 2009-01-31 1560
481 Засгийн газрын шийдвэр хүчингүй болов 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1100
480 Ор залгагчгүй огцорсон засаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 996
479 Од шүүрэх цаг 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 1081
478 ОУВС буруутав 1998 OH BAABAR Munkh-munkh 2009-01-31 979
477 1998 OH BAABAR.үргэлжлэл) Munkh-munkh 2009-01-31 905
476 Монгол Улсын Ерєнхийлєгчийн Бvрэн Эрхт Байдал Munkh-munkh 2009-01-31 966
475 Ерөнхийлөгч нөөц буудлаа сонголоо .KKK Munkh-munkh 2009-01-30 750
474 АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ЗОРИГ [1] Munkh-munkh 2009-01-30 1162
473 AD MIN aa ENIIG L ARILGAAD BAISAN YM.KKKKK Munkh-munkh 2009-01-30 1221
472 BUSGUI TANII GOO SAIHAND... [2] nuskin_ 2009-01-30 1518
471 Интернэт маркетинг дэлгүүрээр үйлчилүүлж цалин авцагаая HILIVING 2009-01-30 792
470 ADMI;ND: medeelliig buu yalga [2] Munkh-munkh 2009-01-30 899
469 incheonii gadaad ajilchidiig demjix tuvuus medeelj bna [2] httr 2009-01-29 978
468 cekc ba hair durlal [2] ismiraldo 2009-01-28 4976
467 Zaluu ger buld tohiolddog 7 aldaa ismiraldo 2009-01-28 921
466 цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3] nikes 2009-01-26 1460
465 Дэлхийн эдийн засгийн хямрал ба Орос, Хятад, Монгол гурав [1] oron_zai 2009-01-25 1752
464 mongol erchuudee sertsgee [1] oron_zai 2009-01-25 830
463 1 uliraliin chuluug herhen avah talaar medeele uguuch? [1] jdveuara 2009-01-24 763
462 ЭЕРЭГ ЭНЕРГИ [1] Мичидмаа 2009-01-24 1270
461 Энэ Пойнт, Зэргийн тухай тайлбарлаад өгөөч? [1] Naugg 2009-01-24 801
460 С. Эрдэнэ хөөрхий [1] baagii111 2009-01-23 950
459 Itegl haana hugarch setgel haana bohdog ve? [1] ismiraldo 2009-01-23 1000
458 Zindaa niigmiin yalgaa medregdeh n [7] ismiraldo 2009-01-23 1060
457 UUrtai hunii aris urchger haragddag genee [8] ismiraldo 2009-01-22 938
배너신청
자생병원

배너신청