Хичнээн хичээгээд хvсэлд минь
Єєр бvсгvй багтахгvй
Гэвч би хvvхэд мэт
Yнэнч дурлаж чадахгvй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зvрхээ захирч чадахгvй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хvн шиг насгvй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн тєдий хэврэг,
Yлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Yнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгvй л байна...