Монголчууд бид энэ онд төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчөө сонгох   нэн  хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байна. Хэдийгээр эрх мэдэл багатай, бэлгэдлийн чанартай гэдэг ч Ерөнхийлөгч бол монгол төрийн ¹1 албан тушаалтан болохоор нэн хариуцлагатай сонголт хийхээс   өөр арга байхгүй. УИХ намрын чуулганаа өндөрлөхөөс өмнөхөн  бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоож, зардлыг баталлаа.  Энэ  шийдвэр ёсоор  санал хураалт   тавдугаар сарын 24-нд  болох  нь. Зардал нь дөрвөн тэрбум төгрөг. Дээрх тогтоолыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс  мөрдөх бөгөөд үүнээс хойш 10 хоногийн дотор  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий субъектууд  нэр дэвшигчээ тодруулж, сонгогч олон түмэнд зарлах учиртай. Үндсэн хуульд зааснаар парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ үүднээс үзвэл одоо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй   дөрвөн нам бий. УИХ-д  45 суудалтай МАХН,  27 суудалтай  АН, тус бүр нэг суудалтай ИЗН, иргэний эвсэл. Хуульд зааснаар дээрх намууд дангаараа, эсвэл эвсч нэр дэвшүүлж болно. Парламентад авсан суудлын тоо, нийгэмд эзэлж буй байр суурь, гишүүд болон дэмжигчдийн итгэл хүлээх чадвараараа харьцангуй давуутай МАХН, АН хоёр  бие дааж нэр дэвшүүлэх нь тодорхой. Харин УИХ-д ганцхан суудалтай, Ерөнхийлөгчид  нэр дэвшүүлэх өөрийн гэсэн найдлагатай кандидатгүй нөгөө хоёр намын хувьд дээрх  том намуудтай эвсч сонгуульд оролцох магадлал нэлээд өндөр юм. Тэгэхээр энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд дор хаяж хоёр, цаашилбал дөрвөн нэр дэвшигч хүч үзэх бололцоотой болж байна. 

Намууд  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө тодруулсан байх хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, хэн  хэн хаанаас нэр дэвшсэн нь энэ өдөр гэхэд нэгэнт тодорхой болно гэсэн үг. Тэгвэл энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшүүлэх  эрхтэй намуудаас  хэн хэн нэр дэвших боломжтой вэ.  Сонгогчдын хувьд хамгийн чухал нь энэ л байна. Учир гэвэл, тэр Монгол  Улсын ¹1 албан тушаалыг хаших цорын ганц хүн. Хэдийгээр нэр дэвшүүлэх хугацаа хараахан болоогүй ч энэ намаас энэ, тэр намаас тэр дэвшинэ, түүнийг л нэр дэвшүүлээсэй, энэ л Ерөнхийлөгч байх болзол шалгуурыг хангасан хүн  гэх таамаг, яриа хаа сайгүй л байна.  Монголчуудынхаа итгэл найдварыг хүлээсэн,  ард түмнээ гэх  эгэлгүй сайхан сэтгэлтэй,  жинхэнэ төрийн хар хүний ухаан, намба төрхтэй,   Ерөнхийлөгчийн өндөр албыг хашсан шиг хашчих чадвартай аавын хүү Монголд цөөнгүй бий. Чухам тэднээс л олж дэвшүүлж, онож сонгох учиртай.

санал асуулгад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй дөрвөн намын 12 хүнийг оролцуулж байна.Үүнд МАХН-аас  Н.Энхбаяр, Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, С.Баяр, Д.Лүндээжанцан, АН-аас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Л.Гүндалай, Р.Гончигдорж, ИЗН-аас С.Оюун, иргэний эвслээс  Д.Энхбат нарыг багтаав. Эдний хэнд нь  ямар боломж байна вэ.

САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН:
. 2001 онд  тэднийх эрдэмтэн Л.Дашнямыг  нэр дэвшүүлж байсан юм.  Хэрвээ С.Оюун өөрөө нэр  дэвшвэл Монголын түүхэнд эмэгтэй хүн Ерөнхийлөгчид  нэр дэвшсэн анхны тохиолдол болох юм. Бас Монголын сонгогчдын олонхи нь эмэгтэйчүүд байдгийг  бодолцох нь зүй.  Сайн боловсрол, сайхан хүмүүжилтэй элит маягийн гэр бүлд төрж өссөн. Европт нэр хүндтэй   Карлын   их сургууль дүүргэж, эмэгтэй хүн төдий л сонирхдоггүй геологич мэргэжил эзэмшсэн. Хэдийгээр хотын том сэхээтний гэр бүлд төрсөн цагаан гартан боловч нэлээд эршүүд, энгийн  зантай. Чухам энэ зан чанар нь түүнийг  хээрээр гэр, хэцээр дэр хийдэг мэргэжил рүү түлхэж, монгол эмэгтэйн оролдох нь байтугай мэддэггүй шахам бие хамгаалах спортоор   хичээллэхэд хүргэсэн байх.   10 жил тасралтгүй УИХ-д суусан,  өнөөгийн парламент дахь гуравхан эмэгтэйн нэг. Гадаад хэргийн сайдын албыг тун дажгүй хашсан гэх./Шударга шүүх засаглалыг ХУ, АН-н нэр дэвшигчидээс хүлээх хэрэггүй биз дээ. Монгол шүүх засаглалыг С.Оюун сонговол ч зүгээр дээ/