Баяртай хайр минь







Олон жилийн дараа чамтайгаа би уулзана
Охин хонгор насаа үүрд гээчихсэн байна
Айлгүйхэн торомгор нүдэнд минь намба суучихсан байна
Амьдралын эрхийг дагаад хүний хүн болчихсон байна

Он жилүүдийн цаана чамтайгаа би уулзана
Онгон согоо шиг гуалиг сайхан бүсгүй болчихсон байна
Алаг үрсээн дагуулаад бидэн хоёр уулзана, гэхдээ
Алагхан зүрхэндээ харин хайртай хэвээрээ байцгаана