Мєрєєдєл шиг ариухан дурлалыг л vзэх гэж
Хавар эрт яаран байж нахиалсан
Мєнгєн сартай цуг зуны шєнє хєлчvvрэн
Хайрын дарсыг гунигтай нь цуг залгилсан
Хааяа тэнгэр хуйсганаж шороогоор тургидаг болохоор
Бороо шиврэхэд дагаж уйлдаг
Хараад л баймаар бvсгvй сvvдэрт минь сэрvvцээд явах зуур
Бодолдоон шvлэг хэлж уянгалдаг
Амьдрал хэмээх модны алаг навч билээ би
Мєчрєєсєє зvvгдэх намрын навч шиг
Цаг хугацаанаас хэсэг чаргууцалдаад
Мєдхєн салхилахад нь нисэн оддог шиг
Он жилvvдийг бас орхиод л явчих
Хавраас намар хvртэл уйлж нэг дуулж нэг ургаад
Хатан цэцгийн дэлбээн дээр нулимсаа нэг унагаад
Мєнх бусын орчлон надад хаалгаа цэлийтэл нээхэд
Мєчир дээр vлдсэн шархнаас минь ахиад навч нахиална
Амьдрал хэмээх модны алаг навч билээ би