Эргэж хараад би зvрх сэтгэлээсээ уйлсан
Эцэслэх ёстой дурлалын гашуунд нь болж уйлсан
Уйлж явахдаа би оддыг ширтэж мэлмэрсэн
Урдаас минь одод надад чиний царайг харуулсан

Харцаар даган урсах тэр жаахан тунгалаг нулимсанд
Хайрын жаргалтай тvvхvvд сэтгэлтэй цуг урсан одоход
Зvрхэн дотор асаж байсан тэр галын дєл минь
Зvvд зэрэглээ адил салхи татуулан одов

Тиймээ би гацхан чамайг хайрлахыг хvссэн
Тэнгэрийн тэр дагинас бурхад хvртэл хvссэн
Ийм их хайраа зєвхєн чамдаа л зориулсан болохоор
Итгэж чи минь наддаа эргээд ирээч