
Бичлэгийн тоо 4,494
Монголын үндэсний бөхийн холбооноос сондгой сар бүрт зохион байгуулдаг хүндэтгэлийн барилдааныг энэ удаа улсын харцага цолтнуудад зориулах ажээ. Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 25-ны өдрийн 15.00 цагаас “Бөхийн өргөө”-нд болох юм. Улс, аймгийн цолтой хүчит 128 бөх зодоглох уг барилдааныг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ивээн тэтгэх бөгөөд тэрбээр бөхчүүдийн давааны байд мөнгөн шагналаас гадна “Жи-Мобайл”-ын гар утас бэлэглэх аж. Дашрамд сонирхуулахад, үндэсний бөхийн харцага цолыг улсын заан М.Баяржавхлан, харцага Э.Батбаатар нар анх хүртэж байсан бол өнгөрсөн хугацаанд нийт 27 бөх энэ цолны эзэн болжээ.
www.news.mn