Залуу эцэг эхчvvдийн хувьд нялх хvvхдээ чухам юунаас болж уйлаад байгааг нь олж тогтооход хэцvv байдаг.
Ямар ч шалтгаангvйгээр хvvхэд уйлах нь тун ховор. Хvvхэд уйлна гэдэг нь єєрт тохиолдож буй ямар нэг таагvй зvйлийн тухай хэлж байна гэсэн vг. Хvvхэд янз бvрийн шалтгааны улмаас уйлдаг. Бусдаас онцгой, амархан уйлдаг уйламхай хvvхэд ч байдаг. Хvvхдээ сайтар ажиглаж чадвал уйлалтаар нь тvvний шалтгааныг мэдэж болно. Хvvхэд ихэвчлэн доорх шалтгаануудаас болж уйлдаг ажээ. Хvvхэд єлссєн юмуу цангаснаас, даавуу нь норсноос, хэт бариу єлгийдсєнєєс эсвэл бие нь євдсєнєєс, ядарснаас, унтаж чадаагvйгээс, ганцаардсаны улмаас, бусадтай хамт байхыг хvссэнээс, тоглохыг хvсэж мєрєєдсєнєєс, халууцсан эсвэл даарснаас. Мєн єєр ямар нэгэн шалтгаанаар бие нь эвгvйрснээс таны єєрийн чинь зан араншин сэтгэлийн таагvй байдлын нєлєєнєєс уйлж болно.
Ийм учраас дээрх шалтгаанууудыг бий болгохгvй байх vvднээс хvvхдэдээ амьдрах таатай нєхцлийг бvрдvvлж єгєєрэй. Тєрсний дараа дуу, мэдрэхvй, хувцас, єлгий, угаалга мэтээр олон тєрлийн шинэ орчин, ахуйд хvvхэд дасдаг. Тvvнтэй энхрийлэн ярих, аяархан дуулах, бvvвэйлэх, єргєх, тэвэрч явах зэргээр хvvхдээ тайвшруулах нь чухал. Хvvхдийг анхнаас нь чихэрлэг, амттай зvйлд дасгачихвал хожим тэр л амттанаа амсаж байж уйлахаа больдог. Элсэн чихэр ихээр хэрэглэвэл хvvхдийн шvдэнд муугаар нєлєєлнє. Та єєрєє хэтэрхий ядарсан юмуу эсвэл бие євчтэй байх vедээ хvvхэд чинь уйлвал хєрш, найз нєхєд, нєхрийнхєє хэн нэгийг гуйж дор хаяж нэг цаг ч гэсэн хvvхдээ авахуулж саатуулах хэрэгтэй. Хvvхэд юунд ч саатахгvй уйлаад байвал эмчид vзvvлвэл зохино. Тvргэн тусламж дуудаж ч болно шvv.
ХVVХДИЙНХЭЭ TAB ТУХЫГ ХАНГАЖ, СЭТГЭЛИЙГ НЬ ТАЙВШРУУЛ Хvvхдээ хооллож, даавууг нь сольж vзээд ч нэмэргvй байвал єєр арга хэмжээ авч болно. Уйлахыг зогсоож чадахгvй байж болох ч та хvvхдийнхээ тав тухыг хангаж, сэтгэлииг ньтаившруулж болно. Юун тvрvvнд гэдсийг нь зєєлєн илэх, хэрэв угж хэрэглэдэг бол тvvнийг нь єгч тайвшруулах, хvvхдээ цээжиндээ тэврэн алхах буюу буvвэйлж, зvрхнийхээ цохилтыг сонсгох, салхинд авч гарах, хvvхэдтэйгээ ярих буюу тvvнд дуу дуулж єгєх, хvvхдийг зєєлєн хєнжилд ороох, хvvхдээ жигд хэмнэлээр илж тайвшруулах хэрэгтэй.
ХVVХЭД УЙЛСААР БАЙВАЛ ЯАХ ВЭ? Та байж болох бvхий л арга хэмжээгээ аваад ч уйлсан хэвээр байвал хvvхдээ зєєлєн хєнжилд ороогоод орон дээр нь тавиарай. Тэгээд тэр єрєєнєєсєє гарах хэрэгтэй. Хэрэв та сэтгэлийн дарамтанд орсон байвал єєртєє тайвшрах боломж олго. Хvvхэд чинь уйлсаар байсан ч тvvнийг богино хугацаагаар орхиж єєрийг чинь дэмждэг найз юм уу хамаатны хvнтэйгээ утсаар ярьж єєрийгєє тайвшруулж, жаахан ч гэсэн амрах хэрэгтэй шvv. Хэн нэгэнд єєрийнхээ сэтгэл санааг илэрхийлэх нь чухал. Гэхдээ уйлж байгаа хvvхдээ 10-аас дээш минут эзэнгvй орхиж болохгvй. Хvvхдэд байнга хайр халамж шаардлагатай байдгийг ямар ч эцэг эх андахгvй байх. Хvvхдийнхээ уйлж байгаад нь санаа зовж байвал тусламж авч болно шvv дээ. Та энэ талаар хvvхдийн эмч нартай ярьж зєвлєгєє авч байгаарай.
|