Эхэлж байна, дуусаж байна гэсээр
Эгэл єдрvvдийг тоолсоор, бас vргэлжилсээр
Элээсэн гэх єдрvvд минь нэмэгдсээр би насаар баяжна
Эдэлсэн гэх жаргал, зовлон хураагдсаар би дурсамжаар баяжна

Амьдралд мєнх цаг хугацаа надад vл хоргодно
Амьдрал минь мєнх бус цаг хугацаанд би vл саатна

Эхлэсээр л, дууссаар л байх болно эгэл єдрvvд
Ээлжлэх гаригсаар хэмжигдэн тоологдсоор, бас vргэлжсээр
Элээх єдєр, туулах амьдрал минь багасаар ч би зvтгэлээр vл ядуурна
Эдлэх ёстой жаргал, зовлон минь хорогдох ч би сэтгэлээр vл ядуурна

Амьдралд мєнх цаг хугацаа надад vл хоргодно
Амьдрал минь мєнх бус цаг хугацаанд би vл саатна