Зиндаа хувь хүний амьдралд яаж нөлөөлөх бол? Хүмүүс иймэрхүү асуултан ихэвчлэн Монголчууд бид хэнийгээ элит гэхэв, хэлмэгдүүлэлтийн үед сэхээтнүүдээ, тайж ноёдоо устгасан шүү дээ бид гэж хариулсан харагддаг юм. Гэхдээ би Ренчин гуайг хүү Дэнзэнг, Баабар тэдний адил олон олон монгол оюуны өргөн цартай сэхээтэнг нийгмийн тэргүүлэгчид гэнэ. Бүх хүн нэг зиндааных байна гэдэг тамын тогоо дотор буцалж буй нөхдүүд, гэгээрэлд хүрсэн даянчид, диваажинд очих эрх авсан буянтнууд юм боловуу. Ингээд бичээд харахад тамыхан, даянчид, буянтнууд хүртэл ялгагдаж харагдаад байна уу? lol
Социализмын үед сурч байхад манай нэгдүгээр сургуулийхан ихэнх сургуулиас дээгүүр үнэлэгдэж нэгдүгээр сургууль төгссөн гэдэгээрээ анх ажилд орох ярилцлагад өрсөлдөгчдөөс илүү оноо авсан санагдана. Одоо ч 10-н жилийн анд нөхдийн дэмжлэгтэй ажил бүтээх тохиолдол цөөнгүй. Ихэнх нь амжилттай ажиллаж буй бөгөөд хөдөөний сургууль төгссөн үеийн нэгнээс давуу талтай болчихож байгаа юм. Тэгэхээр хүүхдээ сайн сургуульд оруулна гэдэг боловсролд хөрөнгө оруулалт хийж сургаж байгаагаас илүү ирээдүйн хүрээлэлд, зиндааг тодорхойлоход хувь нэмэр оруулж байгаа боловуу?
Биеээ засаад гэрээ зас гэдэгчлэн тэр зиндаа гэр бүлийн амьдралд яаж бууж ирэх бол? Үлгэрт гардаг цагаан морьтой ханхүү ядуу охинтой гэрлэлээ гэхэд дараа нь гол нь яах бол... Боловсролтой, ном уншдаг, уншсанаа эрэгцүүлдэг, мөнгөнөөр дутдаггүй, мөнгийг ихэд чухалчилж үздэггүй, өөртэйгээ адил найз нартай залуу дурлан гэр бүл зохиолоо. Нөгөө залуугийн гэр бүл хэцүү амьдралтай, хэрүүл хийгээд л, орилж хашгарахаа түрий болгосон, өгч биш авч сурсан хамаатан олонтой. Амьдралын явцад ариун цэврийн энгийн ойлголтоос эхлэн иддэг хоолны сонголтоос эхлээд асар их ялгаа амьдралд харагдахад хэн нь өөрчлөгдөж, хэр удаан хамт амьдрах бол? Хэн хэнийхээ хүрээлэлд ороход яриа таарахгүй тул хоюул өөр хүрээлэлд яаж харьцахаа, юу ярьвал цагаан хэрээ шиг харагдахгүй байхыг сурч чадах боловуу. Миний бодол бол цэвэр дурлал хайраар ингэж суух нь асар их рискийг дагуулах бөгөөд энэ шалгаралд торойн үлдэж чадвал баатарлаг хэрэг. Баатар болох чадвартай, эрсдлээс айхгүй, явцын дунд бууж өгч зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад хэвтэхгүй мундаг хүний оролдох ажил. Заавал тэгж өөрийгөө зовоох хэрэг байх боловуу? Нэг мэдэхэд үхэн хатан хамгаалан тулалдаж байсан хайр итгэл хаашаа ч юм алга болчих магадлалтай. Их тулалдахаар ядраад бууж өгмөөр санагдвал яахуу?
Миний бие Vogue /Oct/ эргүүлж байтал хорь гаруй жил амьдарч буй нийгмийн хоёр өөр давхаргаас гаралтай хосын нийтлэлийг уншиж энэ талаар бичих санаа төрсөн юм. Эрэгтэй нь харваас ажилчин байрын индиан царайтай юм. Эмэгтэй нь туранхай жижигхэн нүдний шилтэй нөхрөөсөө огт өөр стилээр хувцасласан ба хоюул аз жаргалтай тэврэлдэн авахуулжээ. Нөхөр Seven, Polynesian /номхон далайд байдаг арлын улс/ маш ядуу гэр бүлээс гаралтай цагаач ба жишээлбэл анхны гуталаа 10 настай байхдаа авчээ. Завь засах, үйлдвэрт манаач, гэрээр худалдаа хийгч /тоос сорогч/, төмрийн дархан зэрэг ажил хийж байсан. Эхнэр Christina Thompson, Ph.D, Harvard Review-д редактор ба сэхээтэн удамтай Англи хүүхэн. Тэд гурван хүүтэй ба Christina өөрийн гэрлэлтийн туршлагаа хуваалцсаны гол санаа нь:
- Энэ гэрлэлт хүүхдүүдийг нь амьдралыг илүү томоор харах боломж олгосон. Эцэг эхийн түүний хамаатнууд нийгмийн хоёр өөр бүлэгт харьяалагддагаас хүүхдүүд дээрэлхүү бус, бусдад хүлээцтэй ханддаг болдог.
- Christina амьдралын туршлагаасаа харахад соёл, үндэстэний ялгаанаас илүү зиндаа, ангийн ялгаа ширүүн байдаг байна. Хоёр өөр зиндааны хүмүүсийн аливаа зүйлийг хийх арга өөр, үнэлэмж өөр, эзэмшсэн мэдлэгийн ялгаа мөн ертөнцийг үзэх үзэл өөр. Энэ нь амар арилах, засагдах зүйл биш бөгөөд амьдралын аль ч шатанд мэдрэгдэнэ.
- Танилцсан өдөрөөсөө хамт байгаа энэ хосыг нэгтгэдэг гурван хүү, хориод жилийн амьдралаас гадна хамгийн гол нь өөрсдийн эрсдлээс айдаггүй зан гэнэ