Дурсамж дүүрэн үдэх орь залуу насны минь
Дурлал болон шатсан тэр нэгэн үерхэл
Хол ч гэсэн бөхөөгүй миний анхны хайр
Хоног хугацааны уртад сэтгэлд минь үүрд үлджээ

Бодол бөгөөд санаа хурдан болоод уяхан
Богино боловч гайхамшигт тэрхэн үе саяхан
Зүүдэнд хааяахан ирэхдээ тэрхэн агшин гоёхон
Зүсрэх бороонд хоёул зогсож байсан саяхан

Хорвоод ганцхан үлдэх миний анхны хайрын
Хоёр үл амьдрах энэхэн насны минь чимэг
Намайг ариун хайраараа ундаалж эр хүн болгосон
Нандин хайрын минь охин тэнгэр чамайг санагалзана