Moderator: mgl_300
2009оны "Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан гэрээр нь очиж заах сургалт"-нд бүртгэх тухай
Уншсан 895 vote 0 2009.01.22 17:54:562009оны 1-р улиралын “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан
гэрт нь очиж заах сургалт”-нд бүртгэх талаар танилцуулах нь
Олон үндэстний гэр бүлийнхнийг Солонгосын нийгэмд дасан зохицон, гэр бүлийн аюулгүй тайван орчинг бүрдүүлэхэд нь туслах үүднээс 2009онд “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан гэрт нь очиж заах сургалт”-нд хамрагдах хүсэлтэй айл өрхийг 2009оны 1сарын 29ныг хүртэл бүртгэж байна.
Ансан хотын ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН ДАРГА
Бүртгэх хүмүүсийн тоо: 68хүн
1. “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан солонгос хэлний сургалт : 32хүн
2. “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх талаарх сургалт : 36хүн
Бүртгэх хугацаа : 2009.1.21 (лхагва)~ 1.29(Пүрэв)
Хэн хамрагдах :Ансан хотод оршин сууж буй тус хотод харъяалалтай
солонгос хүнтэй гэр бүл бологч.
Гэрээр очиж заах сургалтын хугацаа : 5сар (2009оны 2сар~ 6сар)
Гэрээр очиж заах сургалтын агуулга :
1. “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан солонгос хэлний сургалт
- Солонгос хэлний багш гэрт нь очин, тухайн суралцагчийн хэлний түвшинд тохируулан солонгос хэл заана. Мөн гэр бүлийн талаарх зөвлөгөө өгнө.
2. “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх талаарх сургалт”
- 1 наснаас ~ 12хүртэлх насны хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй солонгос хүнтэй гэр бүл бологчдод хүүхэд хүмүүжүүлэх талаарх сургалт, зөвлөгөө өгнө.
Сонгон шалгаруулалт :
1. “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан солонгос хэлний сургалт”
- Хэлний бэрхшээл тулгарч буйн зэрэгцээ сургалтанд хамрагдах боломжгүй гэр бүл.
- Тус улсад орж ирээд 3-аас доош жил амьдарч солонгос хүнтэй гэр бүл бологчийн ар гэрийнхэн хамгийн түрүүнд хамрагдана.
2. “Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх талаарх сургалт”
- Солонгос хэл, соёлын ялгаа зэргээс үүдэн хүүхэд хүмүүжүүлэхэд хүндрэлтэй асуудал тулгарч буй, 1наснаас ~ 12хүртэлх насны хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй гэр бүл.