Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Бүсгүйг буугаад явахад араас нь тэр ширтсээр хоцров. Нарийхан джинс турьхан биетэй, үсээ даруухан шуусан энэ жижигхэн цагаан охины юунд нь болж тэмүүлээд байгаагаа тэр ойлгохгүй л байлаа. Ойлгохыг ч үнэндээ хүссэнгүй. Уг нь Жака тэр 2 баян айлд хүргэн орж хурдхан шиг л хөл дээрээ босно гэж тоглоом шоглоомоор ярьдаг байсан. Гэтэл Итгэл ингээд нэг л өдөр дурлалдаа жолоо алдууран Хайлаастад амьдардаг жирийн нэг асрагч охинд хайртай болчих гэж. Түүнийг сая Алтаатай уулзах гээд бөөн баяр хөөртэй амьтан ажлаасаа гарахад Жака л ганцаараа дуу муутай их янзгүйхэн суусан билээ. Одоо цаашдаа ээж гэж нэг сөрөг хүчин гарч ирнэ. Яаж ч бодсон ээж нь хүүгээ сургууль соёл ч үгүй, амьдрал тарчигхан ийм асрагч охин дагуулаад очход баярлахгүй нь тодорхой.
--За хүү минь толгой хоосон их ганган эрвээхэй шиг юмтай суучихав даа. Тийм хүүхнүүд хүнд хань болдоггүй юм. За нэг их баян тарганаараа гайхуулсан айлын охин ч хэрэггүй. Эцэг эх нь нэртэй төртэй, хүнд илүүчилхээргүй, хүнээс ч гуйхааргүй, өөртэйгөө нэг зиндааны дундаж амьдралтай охин зүгээр шүү. Амьдрал их ядуу айлын хүүхэд бол ч бас л дэмий. Чи насаараа хадмынхыгаа чирч явах болно шүү гэж ээж нь ярьдаг билээ. үнэндээ ч аавыг нь 10 гаруй жилийн өмнө ээжээс нь салаад явчихад орон гэрээ толгойлон үлдэж, хүү охин 2-оо хүнээс дутаахгүй өсгөх гэж хамаг залуу насаа ганцаараа өнгөрөөж яваа ээж нь оргүй ч юм яриагүй нь мэдээж. Гэвч Итгэл одоо энэ бүсгүйгээс сэтгэлээ татаж авах хөг нь өнгөрсөн гэдгээ л тов тодорхой мэдэрч байлаа. Тэр машинаа асааж энэ бүх таагүй бодлоо үргээх гэсэн мэт нэг гүнзгийхэн санаа алдаад цонхоороо цухуйж Алтаа, маргааш болтол баяртай гэж хашгирлаа. Гэр хорооллын тоос шороотой гудамжаар торойтол алхаж явсан бүсгүй эргэж хараад гар даллав. Анхны уулзалт нь төлөвлснөөр нь болоогүй ч сэтгэл дүүрэн байв. Залуу өөрийн эрхгүй инээмсэглээд хөдөллөө. Намуун ч тоос манарган хөдөлж буй машины араас гар далласаар хоцров. Түүнд Итгэл үнэхээр таалагдаж байлаа. Анх тэр дискон дээр хараад бодсон шиг тийм танхил, эрх жаал биш байсан нь сайн хэрэг. Байгаа байдлаараа бол Итгэл Хасарыг бодвол жинхэнэ эр хүн байх нь. Гэтэл өөрөө түүнийг хуураад Алтаа асрагч, Хайлаастад амьдардаг энэ тэр гээд жүжиглэж байдаг. Цаг харвал долоо өнгөрчихөж ээ. Гэртээ харьж хийх юм их байлаа. Тэр Итгэлийн машиныг далд оронгуут утсаа гарган аавынхаа жолоочийг дуудах гэснээ болилоо. Шал балай юм. Хайлаастад юу хийж яваагаа Самбуу ахад тайлбарлах болно. Аягүй бол аавынх нь туслах Оргил яаж ийгээд нэг юм шиншилчихнэ. Больё. Тэгээд бүсгүй ирсэн замаараа гудамж уруудан явсаар такси барихаар шийдэв. Энд нээрээ амьдардаг байсан бол яанаа. Аймаар юм, ер нь энэ жүжгээ яаж дуусгах вэ? Гэхдээ бас сонирхолтой ч юмуу, боломжтой амьдралтай залуу, гэр хорооллын бүсгүй --Энэтхэг киноны дурлал шиг юм болох нь ээ. Ээж намайг энд ингэж явааг харах юм бол зугаатай юм болно доо гэж бодон такси хүлээж зогслоо. Түүний дэргэдхэн байх худгийг хэд ороосон урт оочир үүсч эндхийн оршин суугчид ус чандмань эрднийн төлөө алалцахаа дөхөн шуугилдана. Гэтэл такси баригддаггүй ээ. Гэр хороололд такси барина гэдэг худгаас ус оочэргүй авахтай адил ховрын ховор юмны нэг ажээ. Ашгуй ганц золбин шар ирэв. Хайлаастаас хотын төв рүү хоосон явах нь хэмээн гонсгор явсан хөгшин жолооч Намууныг хараад дугуйнаасаа гал гартал тоормослон зогслоо. Машинд суугаад л тэр гар утсаа гарган Жавхаа руу залгав. 2 найз өнөөдрийн уулзалтын тухай ярьж баахан хөхрөлдөв. Намуун эмээгийндээ хонох тул Жавхаа орж ирж яриагаа чөлөөтэй үргэжлүүлхээр болж 2 найз урт яриагаа дуусгасан юм. Түүнийг таксинаас бууж эмээгийнхээ чарлаа хонхыг дарж зогстол ээж нь залгав. Чи сүүлийн үед юу л хийгээд явнаа? Өнөөдөр бас гэртээ ирэхгүй юм биш биз дээ? гэхэд нь Жавхаагийн англи хэлний курсийн ажилд туслах гээд эмээгийнд хонох гэсэн юм гэж аргалаад хаалга онгойлгож өгсөн эмээгийнхээ хажуугаар зүтгэлээ. Тэгээд гутлаа сольж байхдаа өөрийнх нь тухай ямар нэг юм шиншилчихсэн шинжтэй байсан Сараа сувилагчийг гэнэт саналаа. Хэрвээ ээж нь нэг л сэжиг авчихвал учрыг нь олохоос нааш сална гэж байхгүй дээ. ажлаасаа гарчихъя гэхээр Итгэлд юу гэж хэлэх билээ гэдгийг бодох хэрэгтэй байдаг.
Ядаж ганц долоо хоног аргалчихмаар байлаа. Асрагч Алтаа ганцхан өдрийн дотор баян айлын охин Намуун болоод хувирчихна гэдэг дэндүү утгагүй явдал байлаа. Удалгүй Жавхаа инээд алдсаар орж ирэв. Нүд нь гэрэлтэж үснийх нь ширхэг бүр гялалзаад байгаа мэт баяр хөөрөө нууж ядсан Намуухан ч найзийгаа өрөөндөө оруулаад буйдан дээр зэрэгцэн сууж аваад оноодрийн болсон яүдалийг ёстой л өнгөтөөр ярьж гарлаа. Найзынх нь яриа Жавхаад эхлээд сонин байснаа гэнэт гуниг төрүүлчихэв. Яагаад? Уг нь түүний санаачилсан туршилт амжилттай болж шинэ үеийн үнсгэлжингийн дүрд хувирсан Намуун хан хүүгийнхээ зүрхийг булааж чадлаа. Уг нь энэ мөрөөдлийн залуу Жавхаагийнх байсан бол найзынхаа яриаг сонсож суухдаа сэтгэлд нь ийнхүү баяцхан атаархлын дөл манас хийхийг мэдэрч өөртөө бяцхан дургуйтсэв. Хэдэн сарын өмнө хэдэн сар ч гэж дээ яг 3-н сарын өмнө тэр хаягдахын гашууныг ойлгосон. Тэр 2-ын хайр жинхэнэ хайр байсан үгүйг бүү мэд. Тэгээд ер нь энэ бол асуудлын гол нь биш шүү дээ. Хамгийн гол нь хүнд хаягдана гэдэг эмэгтэй хүний хувьд хамгийн гашуун зовлон байдгийг тэр мэдсээн. Тэр хор шар нь буцлахдаа Ганаагаас мянга дахин илүү баян илүү царайлаг залуутай хөтлөлцөн алхаж хайрын мсж бичэлцэн нүд үсийг нь энхрийлэн үнсэж хамаг халуун сэтгэлээ харамгүй өгөхсөн. Тэгээд тэр 2-ын тэр гал халуун хайрын тухай Германд байгаа Ганаа заавал олж сонсоосой. Эсүэл тэр амралтаараа ирээд санаандгүй тааралдаасай гэж тэр ямар их мөрөөддөг байлаа. Гэтэл тэр сайхан хайр өөрт нь ч биш найзад нь ирчихээд сэтгэлийнх нь гүнд бяцхан бяцхан атаартал төрүүлээд байдаг . Үнэндээ хамгийн анх дискон дээр хараад л Итгэл өөрт нь таалагдсан, гэтэл тэр сайхан залуу Жавхааг биш Намууныг хайрласан нь харамсмаар.
--Цаадах чинь чамайг хайлаастад байдаг гээд нүүр буруурахгүй байгааг бодоход үнэхээр хайртай юм аа. За би ч явъя даа гээд Жавхаа хэлэхдээ хоолойных нь өнгөнд атаархал байгааг нуусангүй. Аль бага байхын л Жавхаад байхгүй юм бүхэн түнд л байдаг байсан. Өөрийн гэсэн өрөө, том том зөөлөн тоглом, чихэвчний хөгжим, гоё гоё хувцас гээд л бурхан яагаад дандаа Намуунд илүү юм заяадаг юм бол?

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1170335/dc7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211403
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239306
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366844
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365279
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524318
2136 baby aastam [4] ngn81 2009-01-23 1306
2135 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-23 731
2134 Hi eejuudee yaraltai hariulj ogch tusalaach.guij bna [5] my dong 2009-01-23 1032
2133 viz [7] azya 2009-01-22 756
2132 Та бяцхан үрээ өсгөхөд тань туслах гэж цаг заваа гаргав. bolor2 2009-01-22 740
2131 huuhdee haana surgah be [2] tjak 2009-01-22 842
2130 HEREG BOLVOL........... ELGEMSUU 2009-01-22 793
2129 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 12 [2] Wonderfull 2009-01-22 1244
2128 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 11 Wonderfull 2009-01-22 1283
2127 Батганы нүх агшаах маскийг ингэж бэлтгэж болно [3] ismiraldo 2009-01-22 6375
2126 Сэтгэл татам сайхан инээмсэглэл зовлон гунигийг мартуулдаг... [2] ismiraldo 2009-01-22 1099
2125 sarmisaa gej neg iimerhuu uilchilgeetei yum bna shuu ismiraldo 2009-01-22 797
2124 huuhdiin togloom? [2] [2] grl 2009-01-22 4807
2123 Amidraldaa mordoj yavaarai [1] ismiraldo 2009-01-22 853
2122 Ger buliin zorchiloo yaj zohitsuulah ve? [2] ismiraldo 2009-01-22 5235
2121 хэзээ жирэмсэн болох вэ [1] hankyk solongos 2009-01-22 4627
2120 Uhaalag emegtei hania zov songoh chadvartai ismiraldo 2009-01-22 2773
2119 erchuud yagaad suulerdeg ve? [1] ismiraldo 2009-01-22 1186
2118 2009оны "Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан гэрээр нь очиж заах сургалт"-нд бүртгэх тухай 이주&#48 2009-01-22 895
2117 asuuh yum bna helj ogooch eejuudee [2] hjhgjyhj 2009-01-22 740
2116 uuchlaarai [2] album 2009-01-22 1085
2115 baktsini tuxai asuuya [1] bnbn 2009-01-22 902
2114 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 10 Wonderfull 2009-01-22 1309
» Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 9 Wonderfull 2009-01-22 1056
2112 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-22 666
2111 torson eejvvdees asuux zvil baina file [1] dream5454 2009-01-22 734
2110 버섯 ...... ELGEMSUU 2009-01-22 618
2109 сеүлийн боловсролын их сургуулиас явуулах ... www.999 2009-01-22 628
2108 asuuya? [1] 102010 2009-01-22 573
2107 zuvluuch nzuudaa [4] ghu 2009-01-22 744
2106 ELGEMSUU? [7] Wonderfull 2009-01-21 1058
2105 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 8 [1] Wonderfull 2009-01-21 981
2104 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 7 Wonderfull 2009-01-21 1190
2103 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг *** Венера салон*** arilagaj bolohgui 2009-01-21 2152
2102 zowlooch busguichuudee [4] hebaragi 2009-01-21 900
2101 ELGEMSU- egchee hariulj uguuch [1] mongoljingo 2009-01-21 791
2100 hvvhed mongol abch yabna 010-8682-3091 MAMONDE_00 2009-01-21 577
2099 hariulj ogooch busgyichuudee [1] shinmu 2009-01-21 792
2098 Хүүхэд бүхэн эрүүл өсч, Монголын үрс маш олон болтугай. [2] bolor2 2009-01-21 792
2097 asuuya? [3] antuuskka 2009-01-21 681
2096 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 6 [2] Wonderfull 2009-01-21 1036
2095 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 5 Wonderfull 2009-01-21 1064
2094 Sormuus [3] [4] top help 2009-01-21 2115
2093 AAGUU........ ELGEMSUU 2009-01-21 728
2092 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 4 [1] Wonderfull 2009-01-21 914
배너신청
자생병원

배너신청