Дурлалын үед зүрх минь буруу цохидог
Шаналалын үед бүүр зогсож орхидог
Дурлал, шаналалгүй үе надад огт байгаагүй болохоор
Цээжний минь цаг хуанлийн цагтай тохирохгүй
Өөрийнхөө цагаар бол хэчнээн жил амьдарснаа
Өөрөө ч би хэлж мэдэхгүй…