Сайн байна уу. Анд минь

Урд минь зөндөө их ажил овоорч байна. Өнөөдөр тун ч их завгүй байна. Тиймээ, өдөр бүхэн бид өөр өөрсдийн өмнөх амьралдаа хөтлүүлэн тэмцсээр, урагшилсаар л байна. Гэхдээ нэг л биш байгааг та ч би ч бид бүгдээрээ мэдэж байгаа хэрнээ яаж чадахгүй байна.

Миний Монгол өнө эртний түүхтэй. Дэлхийн түүхэнд үнэндээ маш олон зүйлийн эхлэлийг бид л тависан. Гэхдээ бид хэзээ ч цээжээ дэлдэж байгаагүй. Тэнгэрээс заяатай тэнгэрлэг Монгол улс чинь тэгэж болохгүй шүү дээ. Тэнгэр нь хаячихвал бид яалтай билээ дээ.

Хүмүүн төрөлд буугаад тэгээд ийм сайхан уудам эх орны эзэн нь байгаагаараа бид бүхэн хэдэн зуун үеэрээ бахархаж дуулж, туульж ирсэн агуу ард түмэн.

Харин одоо нэг л бишээ....

үүнтэй та санал нэг л байгаа байх. Бид хүүхдээ сүүгээр биш утаагаар угжиж байна, бид түүхийг бүтээх гэж энд энэ монголтойгоо холбогдсон. Гэтэл одоо түүхээ гууль болгон шарлуулж хүнийх болгож байгаа хувь заяатайгаа эвлэрэн суудаг тэр цагт хамтдаа цэг тавъя.

Зүрхэнд нь сэтгэлд нь, нүдэнд нь итгэлд нь харцанд нь миний Монгол мөнхөд цохиолоостой байсан цагт бүгдээрээ чадах чинээгээрээ эх орон, энэ жаахан гаригынхаа төлөө чадах бүхнээрээ нэмэр хандив оруулъя.

Эх орны минь түүх та биднээр үргэлжилж байна. Эх түүхээ эрх чөлөөгөө хүн чанараа монгол ухаанаа авч үлдэхийн тулд байгаа бүхнээрээ тэмцье.

Анд нөхөд минь дээ. Эх орон минь уйлж байна. Ийм ч байгаагүйсэн миний Монгол....