Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Уг нь ээждээ бүхнийг яричихвал дотор нь онгоймоор л байв. Даанч сүүлийн хэдэн жилд ээж охин 2-ийн хооронд боссон хана хэрмийг нураагаад сэтгэлээ онгойтол яричихаж чадсангүй. Аавынх нь хөрөнгөөс болж өөрийнх нь амьдралд бий болоод байгаа зовлонг ярьлаа гэхэд ээж нь яагаад ч ойлгохгүй. "чиний төлөө гэж хуруу хумсаа хуйхлан явж энэ бүхнийг босгосон нь гай болоо юу" гэж л хэлнэ.
Түүнээс биш баян айлын охин гэж эргэн тойрных нь хүмүүс нэг бол улыг нь долоох шахан долгиноод л, эсвэл атаархсандаа маргааш л эндхийх дампуураад модоо баричихаасай гэх шиг хүйтэн харцаар харж, багш нар ганц удаа даалгавраа хийхээ мартчихаад ирэхэд нь чамд мөнгөноос гадна мэдлэг хэрэгтэй л байх шүү гэх мэтээр хорон үг хэлэхэд хичнээн хэцүү байдгийг ээж нь ойлгоно гэж үү. Бүсгүй дээд давхарт гарч өөрийнхоо угаалгын өрөөнд ороод түгжчихэв. Тас хар гялалзсан хавтангаар өнгөлсөн хана, шал босоо хүний өндөртэй ханын толь, 3-н том хүнийг элбэг багтаах банн, душ бүхий энэ угаалгын өрөө түүний хувьд сэтгэл тавгүй үедээ хоргодох орон л гэсэн үг. Намуун бүүр 6-н настайдаа л ээжтэйгээ муудалцахаараа угаалгын өрөөндөө ороод түгжчихдэг хүүхэд байж билээ. Тэгэхэд нь ээж нь түүнийг угаалгын өрөөнөөс гаргахын тулд гэрлийг нь унтраачихдаг байсан юм. Охин харанхуйгаас их айдаг хүүхэд байсан болохоор хэсэг зөруудлэж байгаад айхын эрхэнд гараад ирдэг байж билээ. Сүүлдээ нилээн том болж 2,3-р ангид орсноосоо хойш Намуун угаалгын өрөөндөө гар чийдэн, лаа гэрэл аваачиж тавих болсонг ээж нь удтал мэдээгүй билээ. Тэгээд угаалгын өрөөндөө дотроос нь түгжээд гар чийдэнгийн гэрэлд зураг зураад суучихдаг байсан юм. Охиноо харанхуй өрөөнд удаад гарч ирэхгүй болохоор ээж нь сүүлдээ аргаа барж, миний хөөрхөн охин гараад ир, ээж нь сникерс өгнө шүү гэх мэтээр өөрөө аргадаж эхэлдэг сэн. Ер нь ээж нь хэзээ ч охиндоо гар хүрч байсангүй. Гэхдээ ганц охиноо ангийнхан дотор нь бүх юмаараа тэргүүлдэг мундаг онц сурлагатан байлгахыг хүснэ. Намууун 1-р ангиасаа хойш дахин онц гарч чадсангүй ээжийнхээ урмыг их хугалсан билээ. Бүсгүй том босоо толинд өөрийгөө зэрвэс хараад онгоцонд ус дүүрэхийг хүлээн эвхмэл сандал дэлгэн суулаа. Өнөөдөр тэр Хасарын ээж Нансалмаа авгай яах гэж ээж дээр очдог байна аа? Шал хийх юмаа олж ядсан юм. Баян худтай болох мөрөөдөл нь замхарахаас айсан юм байх даа. Тэр Хасар гэж шог амьтан ээжийгээ явуулаад байхдаа яахав дээ. Бага байхын л хөвгүүд зодолдох болохоор ээжийнхээ араар ордог хулчгар амьтан байсан одоо ч хэвээрээ л байгаа юм. Намуун бол бүх талаараа биеэ даасан хүнийг л үнэлдэг. Харин тэр Итгэл ямархуу залуу бол? Арай Хасар шиг аав, ээжийнхээ араар ордог, дараа нь баян хадмын хаяа бараадах хүсэлтэй амьтан биш байгаа даа. Анх харахад хөлөөсөө толгой хүртлээ фирмийн хувцас өмссөн ганган амьтан байсан, бас мобикомын дугаартай. Үгүй ээ, хэрвээ Итгэл тийм байсан бол хувийн эмнэлэгт асрагч хийдэг ядуу охинтой танилцах гэж хөл алдан гүйх байсан гэж үү? Намуун бүлээн ус дүүргэсэн хөөстэй онгоцонд ийнхүү бодолд автан хэвтсээр нилээн уджээ. Түүнийг уснаас гарахад ааү нь ирчихсэн зочны том өрөөндөө хэвтэж байж. Аав ирнэ гэдэг охины хувьд орой бүхэн сюрприз болдог байү. Одоо ч хэвээрээ. Тэр аавдаа үнсүүлээд хажууд нь суулаа. Ээж нь нүүрэндээ бигнүүр тавьж байгаа бололтой таг чиг. Ааү нь чамд бэлэг авчирсан гээд - нүдээ ань даа гэв. Аав нь Намууны алган дээр юуг нь таахад хэцүү хүйтэн юм алган дээр нь тавьлаа. Нүдээ нээгээд харвал бяцхан саарал чулуу байв. Түүнийг аавынхаа царай руу асуунгуй харцаар харахад
- Дотроо устай чулуу, миний охин эргүүлээд үз, хол хол гэж дуугарна гээд ааү нь инээлээ.
Нээрээ дотроо устай чулуу байлаа. - Баярлалаа аав аа. Аав нь буйдангаас өндийгөөд хуйвалдагчдын харцаар охин руугаа харж - Аав нь чиний нууцыг мэдсэн сайн байна, гэхдээ энэ сарыг дуусгаад ажлаасаа гараарай, ээж чинь мэдвэл бөөн юм болно шүү хэмээн шивнэх шахам хэлэв. Яг энэ мөчид ээж нь ороод ирэв. - Та 2 юугаа нуугаад надаас шивнэлдээд байна аа гэхэд аав охин 2 нүдээ ирмэлдэв. Энэ нь нууцаа хадгална шүү гэсэн дохио байлаа. Намууны аав Чимэд бол насаараа хангалуун элбэг дэлбэг амьдрах зураг төөрөгтэй төрсөн хүний нэг. Зах зээлээс л өмнө ганц хүүхэдтэй мөртлөө 3-н өрөө байранд тохилог амьдардаг нилээн овжин залуу байсан. Авгайтайгаа 2-уулаа нэг нэг яаманд ажилладаг тул цалин хангалттай хүрдэг. Гадаад яваад ирэхээрээ хөөрхөн наймаа хийнэ. Амьдралаас авахыгаа авч, хэрэглэхийгээ хэрэглэж үзээд л дуусна гэсэн хатуу үзэлтэй. Бурхан ч нэг их шүтээд байдаггүй. Энэ хүнд ганц шүтээн байдаг нь Намуун. Ганц охин үрийнхээ өмнө л түүний нугаршгүй хатуу зан хайлсан тугалга мэт зөөлөрч эхэлдэг юм. Ээж нь энэ орой охиноосоо ганц үг алдуулж чадсангүй. Гэхдээ үргэлж ажилтай гээд оройтож ирдэг аав ээж 2 нь урьдныхаасаа эрт ирж охин ч эмээгийнх рүүгээ гүйлгүй, халуун ам бүлээрээ сайхан байлаа. Бүсгүй унтахаар хэвтэхдээ аавынхаа өгсөн устай чулууг дэрнийхээ дэргэд тавиад гэрлээ унтраав. Зүүдэнд нь Итгэл оров. Тэр 2 өөд өөдөөсөө гүйсээр яг уулзах гэтэл дундуур нь гал тэрэгний уртаас урт цуваа ороод ирэх юм. Ачааны галт тэрэгнүүд тасралтгүй явсаар л. Салхи татуулан явах тэр цувааны 2 талаас бие бие рүүгээ тэмүүлсээр арай гэж цуваа дуусахад Итгэл алга болчихсон байв. Ингээд уулзаж чадаагүйдээ харамсан зогссоор байна хэмээн зүүдэлжээ. Хачирхалтай нь тэр шөнө Итгэл ч яг тийм зүүд зүүдэлжээ. Намуун маргааш өглөө нь нэг л тавгүй сэрэв. Тэр дэрнийхээ хажууд байсан устай чулууг нэг хараад орноосоо үсрэн босов. Тагтан дээрээ гарахад Мики хав нь хаалга самардан орж ирээд тэврүүлэв. Цаг 8 өнгөрч байв. Тэдний хашаандаа тарьсан сахлаг өвсийг мөнгөн хяруу тарж, 2 жилийн өмнө ойгоос авчирч суулгасан залуу улиаснууд навчаа гөвж цаанаа л нэг уйтгартай харагдана. Нимгэн халат нөмөрсөн болохоор, намрын өглөө, эртийн сэрүүнд хүйтэн байсан ч бүсгүй нохойгоо тэврэн зогссоор байв. Өглөөний тунгалаг агаарт ийнхүү зогсохдоо тэр өдрийнхөө хийх ажлын тухай бодож амждаг билээ. Гэвч энэ өглөө тэгэж чадсангүй. Сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй үймрээд, урьд шөнийн зүүдэнд нь харагдсан өндөр сайхан залуу бодлоос нь гарч өгөхгүй байв. Тийнхүү зогссоор ээжийгээ дуудахад л сая сэхээ оров.
- Миний охин сэрчихээ юу? Доошоо бууж цайгаа уухгүй юмуу? Дооёо эгч нь гоё өглөөний цай бэлтгэсэн байна гээд ээж нь араас нь тагтан дээр гарч ирэв. Мики хав нь тагтны хаалга онгойх чимээнээр Намууны гараас мулт үсрэн бууж өрөө рүү хурдлан гүйлээ.
- Нохойгоо гадаа гаргахгүй, юу гэж тагтан дээр тэвэрч зогссийн одоо наадах чинь хивсэн дээр шээчихнэ гэж ээжийг нь хэлж дуусаагүй байхад Мики Намууны өрөөний хивсэн дээр шээчихээд доошоо зугтав.
- Энэ муу золиг ингээд гэрт шээгээд байх юм гэж ээж нь үглэв. Тэр 2-ыг доошоо бууж хоолны өрөөндоо ороход хэрэг тарьсан хав нохой нь буйдан доогуур орж нуугдаж амжив. Ээж охин 2-ыг дөнгөж ширээнд суутал гэрийн эзэн дээрээс бууж ирэв. Чимэд ихэвчлэн орой болтол ажилладаг болохоор өглөө их л орой босдог билээ.
- Ооё, аав өглөө яасан эрт босоо вэ гэж охин нь түүнийг цаашлуулав. Ингэж халуун ам бүлээрээ цайлсан нь бүсгүйн сэтгэлийг сэргээж өглөөний нөгөө тавгүй сэтгэгдлийг нь баллуурдах мэт арилгачихав. Аав, ээж 2 нь гаалийн татвар төлөхгүй бол гааль дээр АУ95 саатсан, авч чадахгүй, тэгвэл нөөцгүй болох нь ч гэх шиг ажлаа ярилцсаар хамтдаа гарч одов. Намуун хичээлийн 4-н цаг яаж өнгөрснийг ч мэдсэнгүй нэг л мэдэхэд тарах болчихжээ. Гэтэл сургуулийнх нь гадаа түүнийг Хасар хүлээж байв. Гэмшсэн царай гаргах гэж оролдоод байгаа нь илт санагдсан тул бүсгүй зэвүү нь улам хүрч танихгүй хүн шиг хажуугаар нь дээгүүр харан өнгөрөх гэтэл ханцуй дээрээс нь бариад авчээ. Тавьчих.
- Намуунаа, хүлээж бай л даа. 2-уулаа учраа ололцъё.
- Ямар учир? Би яараад байна. Тавихийг гуйя.
- Би чамаас яаж гуйвал чи хүлээж авах юм бэ?
- Яаж гуйгаад ч хэрэггүй. Ялангуяа ээжийгээ дахиж битгий явуулаарай. Чиний хулчгар зан хэвээрээ шив дээ. Намуун сургуулийнхаа гаднаас такси бариад ажилдаа очлоо. Түүнийг хувцасаа солих өрөөнөөс дөнгөж гарч иртэл Сараа сувилагч дуудуулжээ.
- За баян айлын охин ямар зорилгоор эмнэлгийн шал угааж яваагаа сонирхуулаач.
- Юу яриад байгаа юм бэ?
- Битгий жүжиглээд бай. Чамайг баян айлын хүүхэд гэдгийгчинь энд мэдэх хүн байхгүй гэж бодоо юу?
- Миний хэн байх нь танд ямар хамаатай юм бэ? гээд Намуун хаалгыг нь саван гарчээ. Тэгээд давхрын шалаа угааж байхдаа "энэ хүүхэн миний тухай яаж мэддэг байна аа?" хэмээн гайхсаар байлаа. Түүнийг уртаас урт хонгилийн шалыг угааж дуусаад резинэн бээлийгээ тайлах гэтэл яг ард нь
- Сайн уу? гэх танил ч юм шиг дуу гарав. Эргээд хартал Итгэл, сүүлийн үед зүүд нойрноос нь салахаа болиод байсан , өндөр залуу зогсч байв. Намуун балмагдсандаа дуугарч ч чадсангүй доош харчихав. Одоо юугаа хэлнээ. Намайг олоод ирж шүү, олоод ирж. Үнэхээр хайртай юм байна. Тэр бээлийтэйгээ ноцолдох зуур ингэж бодож амжив. Сандраад мэндийн хариуд нь сайн гээд ганц үг ч хэлчихэж чадсангүй доошоо харан зогссоор байлаа.
- Бугуйвчийг чинь өгөх гэсэн юм.
- Баярлалаа. Намуун ороосон бээлийгээ яагаад ч тайлж чадсангүй. Нойтон гарт нь резинэн бээлий зууралдаад салах шинжгүй. Бээлийгүй гараа сунган нөгөө дискон дээр гээчихсэн гэж бодож явсан шүрэн бугуйвчаа авлаа. Итгэл ч бас балмагдаад хэдэн өдрийн турш бодсон, бэлдсэн үгнүүдээ ганцыг нь ч хэлж чадсангүй. Эмнэлгийн цайүар ногоон хувцастай энэ турьхан бүсгүй, сар гаруйн турш эрж хайж, гээсэн бугуйвчийг нь энгэрийнхээ халаасанд хийчихээд уулзах сан, дууг нь сонсож, үргэсэн янзагынх шиг нүд рүү нь ширтэх сэн гэж мөрөөдөж явсан тэр мөрөөдлийн охин нь байлаа.
Гэтэл хайртай хүнтэйгээ тулаад уулзана гэдэг нүүр рүүгээ халуун уураар үлээлгэх мэт халуухан юм байдгийг тэр тооцоолоогүй байжээ. Юун бэлтгэсэн үг, юун хайраа илчлэх байхав. Тэр нэгэн орой диско баарний анивчсан гэрэл, үсчиж цовхчсон адтай хөгжим хангинасан шуугиант танхимд ганцхан удаа харсан оч мэт 2 хөөрхөн нүд.... Ердөө энэ нүдийг нь хараад л зогсоод баймаар болж нөгөө хэлэх үг, болзоонд урих зоригтой мөрөөдлөө ор тас мартчихжээ.
- Миний бугуйвч мөн байна, баярлалаа.
- Зүгээр зүгээр.. чи дискон дээр унагачихсан гараад явчихсан ш дээ..
- Би дахиад олдохгүй л байх гэж бодсон..
- Алтанзул аа, юу.. би чамайг зөндөө эрээд, арай гэж л оллоо.. Бугуйвчийг чинь өгөх гэтэл чи нөгөө охинтой хамт таксинд суугаад явчихсан байсан...

Үргэлжлэл бий

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1164258/9f2/trackback

atsm

2009.01.21 14:37:53
*.36.163.197

bayarlalaa urgeljleliig ni huleej gaa shu naizaaa

 

mgl_77

2009.01.21 18:35:53
*.140.211.78

hezee urgeljileliig n tavix we ??????
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366663
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365250
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524264
2136 baby aastam [4] ngn81 2009-01-23 1306
2135 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-23 731
2134 Hi eejuudee yaraltai hariulj ogch tusalaach.guij bna [5] my dong 2009-01-23 1032
2133 viz [7] azya 2009-01-22 756
2132 Та бяцхан үрээ өсгөхөд тань туслах гэж цаг заваа гаргав. bolor2 2009-01-22 740
2131 huuhdee haana surgah be [2] tjak 2009-01-22 842
2130 HEREG BOLVOL........... ELGEMSUU 2009-01-22 793
2129 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 12 [2] Wonderfull 2009-01-22 1244
2128 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 11 Wonderfull 2009-01-22 1283
2127 Батганы нүх агшаах маскийг ингэж бэлтгэж болно [3] ismiraldo 2009-01-22 6374
2126 Сэтгэл татам сайхан инээмсэглэл зовлон гунигийг мартуулдаг... [2] ismiraldo 2009-01-22 1099
2125 sarmisaa gej neg iimerhuu uilchilgeetei yum bna shuu ismiraldo 2009-01-22 797
2124 huuhdiin togloom? [2] [2] grl 2009-01-22 4807
2123 Amidraldaa mordoj yavaarai [1] ismiraldo 2009-01-22 853
2122 Ger buliin zorchiloo yaj zohitsuulah ve? [2] ismiraldo 2009-01-22 5235
2121 хэзээ жирэмсэн болох вэ [1] hankyk solongos 2009-01-22 4627
2120 Uhaalag emegtei hania zov songoh chadvartai ismiraldo 2009-01-22 2773
2119 erchuud yagaad suulerdeg ve? [1] ismiraldo 2009-01-22 1186
2118 2009оны "Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан гэрээр нь очиж заах сургалт"-нд бүртгэх тухай 이주&#48 2009-01-22 895
2117 asuuh yum bna helj ogooch eejuudee [2] hjhgjyhj 2009-01-22 740
2116 uuchlaarai [2] album 2009-01-22 1085
2115 baktsini tuxai asuuya [1] bnbn 2009-01-22 902
2114 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 10 Wonderfull 2009-01-22 1309
2113 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 9 Wonderfull 2009-01-22 1056
2112 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-22 666
2111 torson eejvvdees asuux zvil baina file [1] dream5454 2009-01-22 734
2110 버섯 ...... ELGEMSUU 2009-01-22 618
2109 сеүлийн боловсролын их сургуулиас явуулах ... www.999 2009-01-22 628
2108 asuuya? [1] 102010 2009-01-22 573
2107 zuvluuch nzuudaa [4] ghu 2009-01-22 744
2106 ELGEMSUU? [7] Wonderfull 2009-01-21 1058
2105 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 8 [1] Wonderfull 2009-01-21 981
2104 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 7 Wonderfull 2009-01-21 1190
2103 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг *** Венера салон*** arilagaj bolohgui 2009-01-21 2152
2102 zowlooch busguichuudee [4] hebaragi 2009-01-21 900
2101 ELGEMSU- egchee hariulj uguuch [1] mongoljingo 2009-01-21 791
2100 hvvhed mongol abch yabna 010-8682-3091 MAMONDE_00 2009-01-21 577
2099 hariulj ogooch busgyichuudee [1] shinmu 2009-01-21 792
2098 Хүүхэд бүхэн эрүүл өсч, Монголын үрс маш олон болтугай. [2] bolor2 2009-01-21 792
2097 asuuya? [3] antuuskka 2009-01-21 681
» Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 6 [2] Wonderfull 2009-01-21 1036
2095 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 5 Wonderfull 2009-01-21 1064
2094 Sormuus [3] [4] top help 2009-01-21 2115
2093 AAGUU........ ELGEMSUU 2009-01-21 728
2092 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 4 [1] Wonderfull 2009-01-21 914
배너신청
자생병원

배너신청