Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Санаа зовоочих юм. 5-6 настай байхдаа л ямар сайхан байсан юм бэ? Элдэв хэл ам татлахгүй. За орой гэртээ ирээрэй гээд утсаа тавьлаа. Намуун бүр багаасаа ээжийнхээ дуртай мөөгтэй хуургийг янзын сайхан хийдэг юм. Цонхоор харахад Богд уулийн мод шав шарлаад нэг л уйтгартай. Эмээгийнх нь байрны урдахь хөгшин улиас том том шар навчаар уйлж байна уу даа гэмээр харагдана. Намуун хөнгөн санаа алдаад цонхноосоо холдов.
Тэр 2 Намууний 2 хаалгатай машинд суун хөдлөв. Жавхаа машинд суух зууртаа хэдэн том навч түүчихжээ. - 2-уулаа маргааш парк орж навч түүнэ шүү. Би дан навчаар чимэглэсэн нэг авангард загвар хийх гэж байгаа юм. Харин нэр олдоггуй ээ. Ээждээ худлаа хэлээд тэр дороо ёстой л газар дээрээ баригдсандаа сэтгэл нь шаналсаар явсан Намуун найзийнхаа навч түүснийг анзаарсан ч үгүй. Тэр сая л Жавхаагийн гар дахь навчийг харж
- Тийм үү, сайхан л санаа байна. Даанч би ажилтай ш дээ...
- Өө тийм, мартчихаж. Тэр 2 багадаа 2-уулаа зургийн дугуйланд явдаг байж билээ. Тэдний ангид зургийн хичээл заадаг Ганаа гэж залуухан багш мань 2 охинийг зурганд дуртай болгочихсон юм. Ялангуяа Намуунийг дугуйлангийнх нь багш ч, Ганаа багш нь ч "гартаа хоосонгүй, өнгөнд нүдтэй" гэж магтдаг байсан тул зураач болохийг мөрөөддөг хүүхэд байсан юм. Даанч ээж нь эрс дургүйцэн 8-р ангиас нь эхлээд дугуйлангаас нь гаргачихаж билээ. Ээжийнх нь боддогоор зураач нар бүгд дампуу, бас мангар улс. Энд тэнд уншсан, сонссоноосоо өөртөө хэрэгтэйг нь марталгүй үлдээж чаддаг ээж нь Орост сурч байхдаа Гойя, Ван Гог гээд лав 2 зураач галзуурсан юм гэнэ лээ гэж тогтоожээ. Түүнийхээр бол охин нь элдэв хачин хувцас өмссөн бийр будаг үүрч явдаг зураач лав болох ёсгүй бөгөөд өөртэй нь адилхан эдийн засагч эсвэл бараа судлаач байх ёстой. Одоо Намуунд Шишкин, Пэпинний зургийн албум, хатсан гуаш л үлдсэн. Гэхдээ үе үе уйтгартай байхдаа ганц нэг таталбар хийчихдэг нь хэвээрээ. Харин Жавхаа нь дугуйландаа явсаар хувцас загварийн ангид орсон. Өөрөө ч урьд нь зураг сонирхож явсан болохоор Намуун найзийнхаа элдэв загвар зохиоход нь туслах дуртай. Тэр шөнө Итгэл нойргүй хоножээ. Сарын турш сэтгэлд нь уяатай байж, анхны хайрын гэгээн тамлалыг амсуулсан тэр охинтой маргааш уулзана гэхээс л цурам хийсэнгүй. Шөнийн 3 хүртэл хөл бөмбөг үзэж суугаад орондоо орсон ч эргэж хөрвөөсоор өглөө 6 болгочихов. Өглөө яагаа ч үгүй босоод хувцасны шүүгээгээ ухаж гарахад нь ээж нь шагайлаа. Уг нь нойронд янзын сайн хүү нь ойрд ийнхүү яагаа ч үгүй босчихдог болсонд ээж нь нэлээд гайхаж байлаа. Нэг бодлын өглөө бүр татуулж чангаалган бараг л ус цацуулах шахаж байж арай гэж босдог хүн ингэж хүмүүжсэнд баярламаар ч , найз охинтой болж, нэг л өдөр авгай авна гэх вий гэхээс санаа зовмоор. Тэр нь ямаршуу айлын хүүхэд байгаа бол доо? Нөгөө загвар магвар өмсдөг айхтар охидуудын нэг байвал яанаа гээд ээжийнх нь санаа зовохгүй юм гэж үгүй...
- Миний хүү настай эмээ шиг өглөө яагаа ч үгүй босчихдог болоо юу?
- Би өглөө эрт жаахан юм хийх санаатай гээд Итгэл янз бүрийн цамц гарган үзсээр зогсов. - За за, ганган хүний үхэл хавар намартаа гэгчээр дулаахан л явж үзээрэй гээд хаалгыг нь зөөлхөн хаагаад охиноо сэрээхээр нөгөө өрөө рүүгээ орохдоо *яг л нэг охинтой болсноос зайлахгүй, дүүгээс нь асуувал мэдэх бол уу* гэсэн бодол орж ирэв. Гэвч нойрмог нүдэлсэн охин нь ахынхаа найзын тухай юу ч мэдэхгүй байлаа. Итгэл ч ээжийнхээ хэрэгт дуртай зан хөдөлснийг анзаарсан ч үгүй. Дүүгээ өрөөндоо дуудан
- Ах нь өнөөдөр нэг охинтой уулзах юм. Яаж хувцаслах бэ? хэмээн асуув. Охин дүү нь - Ааа, ах найз охинтой болчихож. Тэгээд хөөрхөн юмуу? хэмээн хэрэгт дурлахад
- За за ээжид битгий хэлээрэй дээ, хурдхан шиг нэг цамц сонгоод өг хэмээн шавдуулав. Гэвч охин дүүгийнх нь сонгож өгсөн цамц нэг л сэтгэлд нь таалагдсангүй тул өөртөө таалагдсан нэг улаан цамц гарган өмсөөд тольдож тольдож гэрээсээ гарчээ. Өглөө гэрээсээ гарахаасаа эхлээд л тэр охинтой уулзаад юу гэж хэлэхээ бодсоор явжээ. Урьд нь хүүхнүүдтэй үг хэлээ ололцож ядах юмгүй л байсан санагдах боловч одоо тэр бүсгүйтэй уулзаад яриагаа яаж эхлэхээ бодоод бодоод олсонгүй. Сайн байна уу, би бугуйвчийг чинь өгөх гэсэн юм. Үгүй ээ, сайн байна уу, намайг Итгэл гэдэг, 2-уулаа танилцъя. Үгүй ээ, ингэж лав хэлэхгүй. Жака хажууд байвал яаж татаж унах болоо. Сургууль дээр очоод 3-н паар хичээл яаж өнгөрснийг ч мэдсэнгүй. Англи хэл, мэргэжлийн хичээл орсон, цаг өнгөрч өгөхгүй зовсоноо л санаж байлаа. Байн байн нөгөө шүрэн бугуйвчийг хийсэн энгэрийнхээ халаасыг тэмтэрсээр байгааг нь Жака аль хэдийн харчихсан - Хайр майр гэж байдаггүй гэж олны өмнө ам гарчихгүй л юм сан. Манай Итгэлийг дурлалын бурхан хашрааж байгаа бололтой хэмээн ангийнхандаа ярьж байлаа. Хичээл тараад тэр 3-ийг гарч явтал Аянга ярив. Бүүр Адам, Ева, Юндэн Нансалмаагийн үеэс л эрчүүдийг зовоож ирсэн түгшүүрт аз жаргал. Сэтгэлээ нээнэ гэдэг нууцхан даваа Итгэлийн өмнө дунхийж байлаа. Ихэнх эрчүүд хайрын үгээ хэлэхдээ зүрх алдан найз нараа хань татан дагуулдаг бичэгдээгүй хуультай байдгийг мань эр ч зөрчсөнгүй. Үнэнч дагуул Баагийгаа дагуулан эмнэлэг рүү хөдлөв. Ингээд сэтгэлийнх нь шүтээн болсон тэх охинтой уулзах мөч тулаад ирэхээр дэндүү барьц алдаж байгаагаа л мэдэрч байв. Хайр гэж үнэхээр сонин эд бололтой. Замын 2 талаар эрээлжлэх сурталчилгааны самбарууд дээрхи будмал солонгос хүүхнүүд бүгдээр зөвхөн түүнд зориулан ялдамхнаар инээгээд ч байгаа юм шиг, сэтгэлд нь багтаж ядсан баяр хөөр бялхан нэг ирснээ, яаж ногоо халуун үгийг хэлнэ дээ гэж бодохоос хэдэн мянган хүний өмнө нүцгэн гарах гэж байгаа юм шиг зурх нь цээжиндээ багтахгүй цовхчин дэлсээд л явтал нэг мэдэхэд нөгөө эмнэлгийн гадаа ирчихжээ. Өглөө гэрээсээ гарахдаа ямар хувцас өмсөхөө мэдэхгүй гайхаж гайхаж сүүлдээ Дизэл фирмийн шинэ цамц угласан билээ. Гэтэл одоо анзаарсан чинь час улаан цамц сонгоод өмсчихсөн нь нэг л тэнэг санагдана. Харамсалтай нь шүрэн бугуйвчны эзний булбарай гарыг атгах аз бас л дутах ёстой байжээ. Эмнэлэг дээр очоод яхир зантай нь харваас л илт жижүүр өвгөнөөс Алтаа асрагчийг асууж байхад Намуун аавийнхаа туслах Оргилийн хамт шив шинэхэн Форд Экспэдишн тэрэгний арын суудалд хөмсөг зангидан сууж явлаа. Түүнийг хичээл тараад эмнэлэг рүүгээ гарах гэтэл ээж нь утасдан яаралтай ирж уулзах лүндэн буулгаж аавийнх нь туслахыг илгээсэн нь энэ. Өөртэй нь насаар ойролцоо, хэнтэй ч эвлэгхэн харилцаж чаддаг болохоор Намуун Оргилоос асууя гэсэн юмаа асуучихдаг билээ.
- Оргил оо, ээж яах гэж намайг дуудсан юм бол? гэж бүсгүй нухацтай асуув. Жолоочийн хажууд суугаад гар компъютерээ шагайж явсан Оргил толгой өндийлгөн нүдний шилээ зассанаа - за би ч нарийн мэдэхгүй л байна. Наран захирал ойрдоо чамайг их анхаардаг болоод байгааг л сайн мэдэж байна.
- Ээжийн ямар зан хөдөлсөн юм бол доо. Эсвэл миний тухай ямар нэг юм сонссон юм болов уу? Чамайг сургууль руу явуулахдаа юу гэж байна? гэж Намуун улам хэрэгт дурлав.
- Мэдэхгүй ээ, Намууныг олоод ир гэснээс өөр юм хэлээгүй. Ер нь ч юм хэллээ гэхэд амаа цоожтой л байлгах үүрэгтэй хүн шүү дээ би. Залуу үүгээр яриа дууссаны тэмдэг болгон компъютерээ шагайв. Тэр бол өөрийнхөө ажил хэрэгч хүн гэдгийг байнга батлахыг оролддог зантай хүн. Хамгийн сүүлийн үеийн Сони маркийн гар компъютерээсээ сална гэж үгүй. Компаний бүх ажил хэргийг зохицуулах, Намууны аав, ээж 2-ийн өдөр тутмын ажлын хуваарийг гаргах, захирлийн туслахын ажлаасаа гадна маркетингийн төлөвлөлтийн хэлтсийг давхар удирдах гээд түүний хүрэлцэхгүй, оролцохгүй юм гэж үгүй. Насаар Намуунаас 2-3 ах мөртлөө костюм, зангианаас сална гэж байхгүй, үргэлж ажил ярьж явдаг , үнэтэй шилнийхээ цаанаас бүх юмыг гярхай нүдээр ажиглаж , өрөмдөх мэт цоо ширтэж явдаг энэ залууг компанийхан захирлийн сүүдэр гэж далдуур хочилно. Харин Намуунд бол тэр юу бодоод байгаа нь мэдэгдэхгүй, наснаасаа эрт муу санаа суучихсан залуу шиг санагддаг. Оргил түүнтэй захирлын охин учраас л овоо нэг залуу шиг элэн далангүй ярилцдагаас биш толгойд нь дандаа л компаний ажлын хүснэгт зураастай мэт санагддаг билээ. Намуун ажил руугаа залган шүд өвдөөд өнөөдөр очиж чадахгүй болсон тухайгаа хэлж чөлөө авч амжлаа. Тэгээд л аавынхаа компаний шинэхэн саарал байшингийн гадаа ирчихсэн байв. Намуунийг энд ирэхэд үүдний харуулаас эхлээд л бүгд захирлын охин, ирээдүйн эзэн гэж биширсэн, зарим нь атаархсан нүдээр харцгаадаг тул бүсгүй энд ирэх төдийлөн дуртай байдаггүй билээ. Яг түүний ард чив чимээгүй явж байсан Оргил ээжийнх нь өрөөний үүдэнд ирээд хаалгыг нь онгойлгон шагайж - Намуун ирчихлээ гээд түүнд зам тавьж өгөв. Гэтэл ээжийнх нь өрөөнд хэн хүлээж байсан гэж бодно.
- Хасарын ээж Нансалмаа тамхи татан сууж байснаа Намууныг хараад тамхиа үнсний саванд шидчихээд нүднийх нь харцанд илрээд байгаа хүйтэн гялбааг хүчээр арилган инээмсэглэн
- За, Намуунаа охин сайн уу? гэж мэндлэв. Намууныг хариу мэндэлж амжаа ч үгүй байхад ээж нь утсаар ярьж байснаа тасалчихаад охин руугаа ширүүн дуугаар харж
- Хасар та 2 муудалцаа юу? Нансаа та 2-ыг эвлэрүүлэх гээд гуйж явдаг нь ямар учиртай юм? гэлээ. Хамаг учир Хасар тэр 2-ын муудалцсанд ч биш, өөрөөс нь нууцаар нэг хачин юм хийгээд яваад байгаад л ундууцсандаа ингэж Оргилоор дуудуулж барьж сүржигнэж байгааг нь бүсгүй сайн ойлгож байлаа. Мэдээж Хасарын ээж хүүгээ буруутган баахан үглэж,
- Охин минь, цаадах чинь гэнэхэн амьтан. Та 2 хар нялхаасаа үерхэж бараг л нэг гэрт орох дөхсөн улс. Учраа ололц хэмээн ятгачихаад явав. Харин Намууны сэтгэл нэгэнт эзэндээ захирагдахаас өнгөрснийг яг тэр мөчид л тэр ойлгож билээ. Ээж нь ч бас баахан лекц уншаад Хасартай эргэж үерх, хичээлийн дараа утсаа таслаад хачин юм хийхээ болихыг шаардав. Ээж нь дургүйгээ хүрэхээр хачин юм гэдэг үгийг хэлдэг зантай. Аавыг нь заримдаа компанийхаа залуухан хүүхнүүдтэй хардахаараа тэр хачин юмаа маргааш гэхэд зайлуулаарай гэнэ. Тэгээд л маргааш нь хөөрхий тэр хүүхэн ажилгүй болж байсан удаа нэг биш гарсан билээ. Үнэндээ ч баян нөхөртэй болчих далдын санаатай тэдний компанид шургалаад аавд нь сээтэн хаяж байсан хүүхэн нэгээр тогтоогүй гэлцдэг юм. Бүсгүй ээжийнхээ өрөөнөөс гараад сургуулийнхаа номын санд очиж рефератаа бичиж баахан суув. Хачирхалтай нь сэтгэл зүрх нь дэнслээд нэг л сонин байлаа. Үнэхээр далдын нөлөө, зөн совин гэж байдаг бол Итгэл ч бас түүнийг бодон компъютерийнхаа ард дүнхийж суусаар өдрийг өнгөрөөсөн билээ. Тэр 2-ын учралыг бурхан яагаад хойшлуулаад байгааг чөтгөр л мэдэх биз ээ. Намууныг номын сангаас ирэхэд гайхалтай юм болов. Юу гэвэл ээж нь аль эрт ирчихсэн гал тогооны өрөөндөө салат хийчихсэн сууж байв. Ээж гэртээ ирээд гарын салатаа хийнэ гэдэг түүний хувьд эрт багын дурсамжинд л байсан явдал билээ. Ээж нь өнөөдөр гэрийн үйчлэгчээ явуулчихаад өөрөө хормогч зүүчихсэн будаа агшаагаад зогсч байхыг харсан Намуун эхлээд нүдэндээ ч итгэмээргүй санагдаж
- Юу вэ энэ чинь, та мөн үү? Арай аав бас ирчихсэн юм биш биз дээ? хэмээн хөгжилтэй байгаа дүр үзүүлэхийг оролдов. Ээж нь хормогчоо тайлан том хүнхэр тавганд хийгээд
- Гараа угаагаад хоолоо ид. Аав чинь нутгийн зөвлөлийн хуралд явсан ээжид нь чамтай ярих юм байна гэв. Хэдийгээр тэр хоол идмээргүй байсан ч ээжийнхээ урмыг бодоод алимтай, загастай салатнаас ганц тавгийг цааш нь хийж дөнгөв. Түүнийг салатаа идэж дуусангуут ээж нь нүд рүү нь цоргитол ширтэж
- Хасартай яагаад муудаа вэ? Өдөр Нансалмаагийн хажууд хамаагүй юм ярихаасаа санаа зовоод л дуугүй өнгөрсөн шүү гэлээ. Намуунд хэлэх үг олдсонгүй. Ширээний цасан цагаан бүтээлэгний нэг буланг имрэн хэсэг сууснаа
- Энэ тухай мэдэх хэрэг байгаа юмуу? Би яримааргүй байна гээд бослоо.
- Суу, эхтэйгээ хэдэн үг солиодох. Намуун ээжийгээ ингэж аашлахийг их л ховор үзсэн билээ. Тэгээд ширээний дэргэд хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсон юу ярихыг нь хүлэээлээ. - Чи Хасартай хар нялхаасаа нэг дор шахуу өссөн биз дээ? Одоо тэгээд юу нь болохоо боличихоод байгаа юм? Тэр хүүхдээс зугтах гээд л утсаа тасалж алга болоод байгаа юмуу? хэмээн асууснаа хариуг нь хүлээлгүй - Удам судраар нь мэдэхгүй ч гэсэн эцэг эхтэй нь сайн танил, нялхаас нь мэдэх болохоор би Хасарыг чамд таарах хань чинь болчихно гэж боддог. Аавыгаа дууриагаад эмэгтэй хүнд халамжтай, элдэв зангүй сайн л хүү шдээ. Эсвэл өөр хүүхэдтэй үерхээд байгаа юмуу, миний охин? гэж дуугаа зөөлрүүлэн ганцаараа яриад байгаа ч юм шиг асуухад нь Намуун - Ээж ээ, та миний амьдралд оролцох хэрэггүй юм биш үү? Тэгээд ч Хасар чинь шал хүүхэмсэг амьтан. Бас мөнгөнд дуртай гэснээ уурандаа хоолой нь зангирангуут угаалгын өрөө рүү алхчихлаа.

Үргэлжлэл бий


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1164233/2eb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
2136 baby aastam [4] ngn81 2009-01-23 1306
2135 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-23 731
2134 Hi eejuudee yaraltai hariulj ogch tusalaach.guij bna [5] my dong 2009-01-23 1032
2133 viz [7] azya 2009-01-22 756
2132 Та бяцхан үрээ өсгөхөд тань туслах гэж цаг заваа гаргав. bolor2 2009-01-22 740
2131 huuhdee haana surgah be [2] tjak 2009-01-22 842
2130 HEREG BOLVOL........... ELGEMSUU 2009-01-22 793
2129 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 12 [2] Wonderfull 2009-01-22 1244
2128 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 11 Wonderfull 2009-01-22 1283
2127 Батганы нүх агшаах маскийг ингэж бэлтгэж болно [3] ismiraldo 2009-01-22 6374
2126 Сэтгэл татам сайхан инээмсэглэл зовлон гунигийг мартуулдаг... [2] ismiraldo 2009-01-22 1099
2125 sarmisaa gej neg iimerhuu uilchilgeetei yum bna shuu ismiraldo 2009-01-22 797
2124 huuhdiin togloom? [2] [2] grl 2009-01-22 4807
2123 Amidraldaa mordoj yavaarai [1] ismiraldo 2009-01-22 853
2122 Ger buliin zorchiloo yaj zohitsuulah ve? [2] ismiraldo 2009-01-22 5235
2121 хэзээ жирэмсэн болох вэ [1] hankyk solongos 2009-01-22 4627
2120 Uhaalag emegtei hania zov songoh chadvartai ismiraldo 2009-01-22 2773
2119 erchuud yagaad suulerdeg ve? [1] ismiraldo 2009-01-22 1186
2118 2009оны "Олон үндэстний гэр бүлийнхэнд зориулсан гэрээр нь очиж заах сургалт"-нд бүртгэх тухай 이주&#48 2009-01-22 895
2117 asuuh yum bna helj ogooch eejuudee [2] hjhgjyhj 2009-01-22 740
2116 uuchlaarai [2] album 2009-01-22 1085
2115 baktsini tuxai asuuya [1] bnbn 2009-01-22 902
2114 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 10 Wonderfull 2009-01-22 1309
2113 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 9 Wonderfull 2009-01-22 1056
2112 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-22 666
2111 torson eejvvdees asuux zvil baina file [1] dream5454 2009-01-22 734
2110 버섯 ...... ELGEMSUU 2009-01-22 618
2109 сеүлийн боловсролын их сургуулиас явуулах ... www.999 2009-01-22 628
2108 asuuya? [1] 102010 2009-01-22 573
2107 zuvluuch nzuudaa [4] ghu 2009-01-22 744
2106 ELGEMSUU? [7] Wonderfull 2009-01-21 1058
2105 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 8 [1] Wonderfull 2009-01-21 981
2104 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 7 Wonderfull 2009-01-21 1190
2103 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг *** Венера салон*** arilagaj bolohgui 2009-01-21 2152
2102 zowlooch busguichuudee [4] hebaragi 2009-01-21 900
2101 ELGEMSU- egchee hariulj uguuch [1] mongoljingo 2009-01-21 791
2100 hvvhed mongol abch yabna 010-8682-3091 MAMONDE_00 2009-01-21 577
2099 hariulj ogooch busgyichuudee [1] shinmu 2009-01-21 792
2098 Хүүхэд бүхэн эрүүл өсч, Монголын үрс маш олон болтугай. [2] bolor2 2009-01-21 792
2097 asuuya? [3] antuuskka 2009-01-21 681
2096 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 6 [2] Wonderfull 2009-01-21 1036
» Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 5 Wonderfull 2009-01-21 1064
2094 Sormuus [3] [4] top help 2009-01-21 2115
2093 AAGUU........ ELGEMSUU 2009-01-21 728
2092 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 4 [1] Wonderfull 2009-01-21 914
배너신청
자생병원

배너신청