Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Жака Аянга 2 өөд өөдөөсөө хараад мөрөө хавчицгаав. Харин тэднийг Намуун цонхоороо харсаар зогслоо. Тэр өнөөдөр эмээгийндээ хонохоор иржээ. Дискон дээрээс сандран гарахдаа бугуйвчаа хаясанаа бүүр таксинаас буусан хойноо л мэджэээ. Тэгээд эмээгийнхээ өгсөн нандин бэлгийг хаясандаа харамсаx, араас нь даган давхисан залуугаас бултаж чадсандаа баярлах 2 нь зэрэгцэж билээ. Гэтэл шүршүүрт орчихоод гарч ирээд санамсаргүй хөшигний завсраар шагайтал нөгөө айхтар цоргисон харцтай нүдээрээ өөрийг нь хараад байсан өндөр залуу нь байрны гадаа ирчихсэн найзтайгаа хоюулаа айлуудын цонх руу хараад зогсож байх нь тэр.
--- "Бурхан минь, ямар сонин залуу бэ? надаар яaх гээд байгаа юм бол? ямар азаар гэртээ харилгүй эмээгийндээ ирэв ээ. хэрвээ гэртээ очсон бол манайхыг мэдэж авчихаад яах ч гээд байх юм билээ. Эмээгийн эндээс бол намайг олтлоо л өдий биз. Шөнө дунд болчоод байхад яасан явдаггүй амьтан бэ?" гэсэн юм бодон харж зогстол дахиад 2 найз нь машинтайгаа хүрээд ирэв. Бүсгүй буйдан дээр суугаад өрөөний гэрлийг унтраав. Харанхуйд юм бодож суух сайхан. Өдөр бүр заавал ганцаараа байж юм бодож бай гэсэн Далай ламын сургаалыг тэр давтах дуртай. "Юун залуу бэ? ер нь яагаад тэр дискон дээр намайг өдөх гээд байсан юм бол?" тэр утсаа авч Жавхаа руу залган дискон дээр маяглаад байсан залуучууд танай гадаа очоогүй биз гэж асуув. Тэднийх эмээгийнх нь хажуугийн байранд байдаг билээ. Шал нойрмог Жавхаа "чи нойр сэргээчихлээ. өдийд унтахгүй юугаа хийж байгаа юм бэ?" гэж үглэсээр цонхоороо хараад "хэн ч алга л байна даа. Танай гадаа тэд нар байгаа юмуу, хаашаа юм?" хэмээн уцаартай гэгч нь асуув.
-- Харин тийм. Манай гадаа 4-үүлээ байж байна. Эмээгийнхийг яаж олж ирэв ээ
-- за ингэсгээд явчих байлгүй дээ.
-- явах нь ч явах л байх л даа. За за, чи сайхан нойрсоорой. Намуун утсаа ширээн дээр тавиад босч цонхоор харав. Нөгөө хэд ашгүй машинд хуваагдан суугаад хөдөлж байгаа харагдав. Цаг харвал шөнийн 2 цаг болчихжээ. Бүсгүй өвөөгийнхөө зургийн өмнө зул асаагаад орондоо орлоо.
Харин Итгэл гэртээ хариад хоолоо хүйтнээр нь идчихээд, зочны өрөөнийхөө буйдан дээр бодолд автан үүр цайтал суужээ. Анхны харцаар дурлана гэдэгт тэр урьд нь хэзээ ч итгэдэггүй байсан нь үнэн. Тэр 21 нас хүртлээ хэд хэдэн охинтой үерхэж , дажгүй гоё охидыг уйлуулж уяраан өвөртөө оруулж явсан ч, хангал зүрх нь хайр амсаагүй яваа билээ. Түүнтэй хэдэн сараар үерхсэн, уулзаж учирдаг, амрагийн жаргал эдэлж явсан олон олон охид, хүүхнүүдээс хэн нь ч өнөөдрийн сортолзсон нүдтэй охин шиг сэтгэл зүрхийг нь донсолгож явсангүй.
Хайр гэдэг түүний төсөөлж байсан шиг дэмий ч эд биш, бас шүлэг зохиолд гардаг шиг, хосгүй сайхан ч мэдрэмж бас биш бололтой. Нэрийг нь хэн гэдэг юм бол? Лав л гоё нэртэй охин байгаа даа. Сонин юм даа . Би яагаад тэр охиныг мартаж чадахгүй байна аа? Заа байз маргааш гэрийнх нь тэнд очоод сураглавал олдох бол уу? Хайр майр гэдэг чинь дундад зууны юм гээд томроод байсан чинь өөрө ингээд дурлачихдаг байж ээ.
-- Тэгээд тэр охин намайг тоох бол уу? Энэ бол Итгэлийн хувьд өөрөө өөртөө эргэлзсэн анхны тохиолдол байлаа. Урьд нь тэр ямар ч охинтой танилцахдаа өөртөө итгэлтэй байж чаддаг, хараад өөрт нь таалагдсан л бол ирлээ, үзлээ, яллаа гэдэг шиг ямар ч зовлонгүй гартаа оруулаад авдаг байсан билээ. Итгэлийн эргүүлсэн ганц ч охин түүнд татгалзаж байсан удаагүй. Эр хүнд амархан хүүхнүүд үнэгүй санагддаг болхоор Итгэл ч тэдний хэнд нь ч сэтгэл алдарч явсангүй. Өнөөдөр сайхан харагдаад, шохоорхоод, маргааш нь танилцан хоолонд ороод, хэд хоног амраглаад л түүний хувьд бүх юм төгсдөг байв. Түүнийг ийнхүү бодолд автан амьдралдаа анх удаа эмэгтэй хүнээс болж харанхуй өрөөнд буйдан дээр хэвтэж байх энэ мөчид Намуун ч бас түүний тухай бодон үүр цайлгаж байлаа.
--- Тэр ийнхүү оройтож ирэх бүрдээ ээжийгээ сэрээхгүйн тулд өлмий дээрээ гишгэн гэт сээр гэртээ ордог ч ээж нь заавал сэрчихсэн байдаг юм.

Энэ удаа ч гэсэн ээж нь унталгын хувцсан дээрээ нимгэн шөнийн халад нөмөрчихсөн зочний өрөөний үүдэнд -*Миний хүү унтахгүй яагаав? гэчихсэн зогсож байв. –Ээж та яагаад сэрээ вэ?
-Чамайг унтаж уу гүй юу, гээд өрөөг нь шагайсан чинь ор нь хоосон байхаар нь
-Нойр хүрдэггүй ээ, та унт л даа, өглөө хар үүрээр босдог байж.
-Миний хүү хоолоо идсэн үү? -Идсээн. Гоё хуушуур байна лээ. –Одоо миний хүү орондоо очиж унт даа гэж ээж нь хүүгийнхээ дэргэд суун үсийг нь илэнгээ хэлэв. – За ээжээ. Ээж хүү 2 өрөө өрөө рүүгээ очиж ор орондоо оров. Тэр охин зүүдэнд ороосой гэж Итгэл орондоо орон бурханаас ингэж гуйх шахав. Гэвч зүүдэнд нь өнөөх охин орсонгүй харин ээж охин дүү 2тойгоо нил их нэлийсэн усан дундуур туучаад явна. Тэгснээ ойд гав ганцаараа төөрчихсөн байна гэхчлэн утга учиргүй юм зүүдлэн их л муу унтаад сэржээ. Намууны хувьд өглөө нойрноосоо их л сэргэлэн сэрэв. Эмээг нь онгоцны буудал хүргэж өгөхөөр аав ээж 2 нь хүрээд иржээ. Ээж нь гал тогооны өрөөнд цай ууж сууснаа охиноо хараад – Хүүе миний охин ээж нь үнсье хэмээн нялуурахыг бодвол өчигдрийн ажлаа бүтээн сарвайснаа авч чадсан бололтой. – За над шиг хөгшин юмыг үнсэж мүнсээд байхдаа яадгийн. Ээж зүгээр дахиж нэг жоохон хүүхэд гаргаад тэгэж нялуурахгүй юу гэлээ. – Хүүхэд том болохоороо дэмий юмаа, тийм ээ өвгөөн. – Намуун ингээд л аав ээж 2-ыгоо үгээр идээд байдаг шдээ. өнөө нохой чинь чамайг ирэхгүй болохоор шөнөжин худлаа боргоод, хаалга сахиж хононолээ гэж аав нь янзгүй хэллээ.
- Мики юу? Тэр чинь Америк яваад ирэхэд ээжийн нохой болчихсон байсан муу урвагч, худлаа тэгэж байгаа юм. Миний Чука байсан бол тэгэхгүй л дээ. Чука гэдэг нь түүний багадаа тэжээж байсан овчарка нохой. Хэдэн жилийн өмнө гудрага тусаад үхчихсэн юм. Хээ цэссс... Нохойд хүний нэр өгчихсөн болохоор ямар олиг байдаг юм, нэр нь хүнддээ биз гэж Самбуу хэлдэг юм. – Ортой л байх гэж аав нь хэллээ. Гэтэл мухрынхаа өрөөнд түнтэгнэж байсан эмээ нь орж ирэн – Алив хөдлөе, хүүхдүүд минь. Онгоцноос хоцрох нь гэсээр тэдний яриаг таслав. Эмээгээ гаргаж өгчихөөд Намуун гэрийг нь янзлахаар буцаж ирэв. Эмээгийнх нь хөрш байранд суудаг болохоор Жавхаа ч ороод ирлээ. 2 охин ч өчигдрийн залуусын тухай яриа дэлгэж байгаад санамсаргүй цонхоор хартал өнөө өндөр залуу бас л ирчихсэн тоглоомны талбайн сүүдрэвчинд байгаа хэсэг жаалуудыг шалгааж байгаа харагдав. – Хөөе, нөгөө зөдуу чинь ирчихэж, хэмээн дуу алдахад Жавхаа ч нээлттэй цонхоор хараад нүдээ бүлтийлгэн мөрөө хавчив. – Энэ одоо яах гээд энүүгээр эргэлдээд байгаа юм бол? –Чи л таалагдсан юм байгаа биз дээ. – Ямар сонин залуу вэ? Өчигдөр шөнө энэ чинь бас энд байж байж явсан шдээ.. хэмээн Намууныг хэлээд буйдан дээр суухад Жавхаа – Хөөрхий амьтан, чамд дурлачихсан ч юм билүү, юундаа маяглаад байгаан, танилцал даа, таалагдахгүй бол танилцахгүй гэнэ биз хэмээн цонхоор харан зогссоноо би өчигдөр нээх сайхан унтаж байсан чинь эд нараас болоод чи намайг сэрээчихсэн биз дээ, тэгээд миний нойр сэрчихээд баахан хэвтсэн гээч.
- Чөтгөр өө, нөгөө манай ширээнд хүрч ирээд намайг татаад байсан урт үстэй нь бас тэр гулсуурын хажууд зогсож байна гээд хажуу тийш үсрэн, хөшигний араар орсоноо эсвэл энэ залуу нь бас намайг эргээд байгаан бол уу? Би ерөөсөө гараад байдлыг нь үзчихээд ирэх үү? Гээд Намууны юу хэлэхийг ч хүлээлгүй үүд рүү гүйлээ.

Жавхаа, чи байж бай л даа. Чамайг тэр 2 чинь хараад л танина. Чи юу гэж хэлэх гээд байгаа хүн бэ? Яах санаатай ч яваад байгаа юм билээ? – За яав л гэж гээд тэр углаашандаа хөлөө шургуулав. – Хоёулаа цаад хоёртой чинь муур хулгана болж тоглочихвол яаж байна? Тэр 2 чамайг хараад шууд л танилцъя энэ тэр гэнэ биз. Чи нэрээ хэлнэ үү, байна уу өөрөө л мэд. Харин намайг асуувал битгий хэлээрэй. – Мэдээж чамайг асууж л таараа ш дээ. Тэгээд би улайм цайм хамт явж байсан найзынхаа нэрийг мэдэхгүй гэх юм уу? – Намайг Алтаа гэдэг. Энд ахындаа түр байсан юм. Гэр нь биш гээд л хэлчихгүй юу. Жинхэнэ гэр нь хашаанд байдаг юмаа, хөөрхий гэвэл цаадах чинь дахиж наашаа зүглэхгүй биз. – Тэгээд л хэлчихвэл наашаа зүглэхээ больчихно гэж чи яаж мэдсэн юм бэ? Ер нь би тэгэж худлаа хэлж чадахгүй ээ. Дараа нь тэр чинь үнэнийг нь мэдчихвэл би л худалч болж таарна, зүгээр. Чи юундаа тэгэж нуугаад бариад байгаа юм? – Хасараас болж хангалттай шаналлаа. Одоо энэ ч бас юу билээ дээ. Чи миний найз л юм бол тэгээд л хэлчих л дээ. Энэ чинь хэрэв манай гэрийг мэдчихвэл бүр салахгүй. Углаашаа өмсч байсан Жавхаагийн нүдэнд дүрсгүй инээмсэглэл тодорч – Хүүшээ, энэ чинь харин тэр залууг чамд дурласан юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэх гоё арга биш үү? Чамайг гэрт байдаг гэж надаас сонсоод яахыг нь үзье, тэгэх үү? Хэрэв чамд жинхэнээсээ сайн л юм бол гэр хороололд хаана байдгийг чинь бас асууна ш дээ. Тэгвэл яах юм? – Ямар яршигтай юм бэ? Би сайн танихгүй. Эмнэлэгт ажил хйидэг гэнэ лээ гээд л хэлчих. Энэ үеэр үнэндээ Намууны сэтгэлд Хасарын өөдгүй явдал бодогдоод байсан тул Жавхаагийн сэдсэн зугаатай тоглоомонд оролцох, Итгэлийг сонирхох сөхөө ч байсангүй. Намрын нар илчтэйеэ ээсэн сайхан өглөө байлаа. Бага үд дөхөж гудамж хүн машины дуу чимээнд умбаж байлаа. Хүүхдийн тоглоомны талбайн модон сүүдрэвчэн доор суусан Жака ийш тийш залхуутай гэгч нь хараачилж байснаа Жавхааг олоод харчихлаа. Тэр найзыгаа нудран – Хараач, нөгөө өчигдрийн цэнхэр даашинзтай охин явж байна гээд үсрэн босож – Хөөе охион, юм асууя гэсээр гүйж очоод – За сайн уу? Өчигдөр найзтайгаа хоёулаа нээх мангасаас зугтаж байгаа юм шиг гүйлдээд гарсан охин мөн биз дээ? – Тэгээд яах гээд байгаа юм? – Танилцъя, болдоггүй юм уу? – Болдоггүй юм гээд бүсгүй яарч байгаа хүн болж явахаар зүтгэв. Сүүдрэвчийн доороос Итгэл ч хүрээд ирлээ. - Өчигдөр хамт явж байсан найз охинтой чинь танилцах гэсэн юм. Намайг Итгэл гэдэг. Чи гэрийг нь заагаад өгчих л дөө гэж тэр Жавхаагийн нүд рүү ширтэж байгаад шаардангуй хэллээ. Тэр шаардангуй дуу, нухацтай харц нь түүнийг бүүр балмагдуулчихав. – 1-рт тэр чинь миний найз биш. Зүгээр л танил охин. 2-рт тэднийх энд байдаггүй юм. Тэгэхээр та 2 энүүгээр битгий эргэлдээд бай. Жавхаа биеэ барьж чадалгүй нэгэн амьсгаагаар энэ хэдэн үгийг хэлчихээд явах гэсэн хүн болж урагшаа зүтгэв. Ер нь шалтаг л гарвал маргачих гээд байдаг нь түүний зан билээ. Итгэл түүний урдуур нь хэрж зогсоод – Тэгвэл чи танил охиныхоо нэрийг нь хэлчих л дээ гэж нөгөө л шаардангуй өнгөөрөө асуулаа. – Алтан зул гэдгийн. – Гэр нь хаана байдаг юм бэ? – Мэдэхгүй ээ, Гэр хороололд л байдаг ш дээ. Хайлаастад бил үү, Толгойтод билүү. – Тэгвэл яагаад өчигдөр энд буусан юм бэ? – Аан юу л даа. Алтаа энд айлын хүүхэд хардаг байсан юм аа. Одоогоор гэртээ харьчихсан. Ажилдаа орно л гэж байсан. Сургалтын төлбөрөө дийлдэггүй болохоор сургуулиасаа гарчихсан юм. Аа тийм, нэг хувийн эмнэлэгт асрагчаар орох гэж байгаа гэсэн. Заа би явъя хөөе. Жавхаа цүнхээ савласаар Их дэлгүүр рүү гунхлан одлоо. 2 залуу араас нь өөд өөдөөсөө харалцан мөрөө хавчаад машин руугаа алхав. Араас нь Итгэл – Хөөе, чи өөрийнхөө утсыг өгөөч гэсэн ч тэр сонсоогүй юм шиг хурдлан алга болов. Намуун тэднийг цонхоороо харсаар зогсов. Өөрийнх нь хувьд харь танихгүй ертөнц мэт санагдах тэр өндөр залуу хэн юм бол? Үнэхээр Намуунд дурлачихаад хөөцөлдөөд байгаа юм уу? Аль эсвэл аавыг нь баян гэдгийг мэдчихээд хүргэн орох гэсэн амьтан уу? Хэн мэдэх билээ? Хар багаасаа үерхсэн Хасар тийм хогийн зан гаргаж байхад дөнгөж өчигдөр дискон дээр л бараагий нь хальт харсан залуугийн юунд нь итгэх билээ. Энэ бодол нь Хасараас болж зүрхийг нь базсан шархыг нь сэдрээчихэв. Хэдийгээр унан тусан дурлаагүй ч зуны бороонд норон алхаж, өвлийн цастай үдэш хөтлөлцөн гүйлдэж, 4-н жил үерхсэн Хасар нь шүү дээ. Анхны болзоо, анхны үнсэлт, анхны шөнө гээд л ер нь түүний хувьд анхны юм бүхэн нь Хасартай холбоотой. Эмэгтэй хүн дасч хайрладаг гэдэг үнэн. Ямар ч гэсэн Намуун түүнд өөрийнхөөрөө л хайртай байсан. Гэтэл өөрийнх нь хажуугаар загвар өмсөгч охинтой... Энэ тухай бодохоос л дургүй нь хүрсэн тул тэр цонхноосоо холдон буйдан дээрээ суулаа. Маргааш Хасар Бээжингээс ирнэ. Ямар нүүрээрээ өөртэй нь уулзаж яаж хуурамч зан гаргах бол? гэж бодохоос дургүй нь хүрнэ.

Үргэлжлэл бий

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1159612/d41/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211375
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239293
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366730
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365273
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524298
2091 helj ogooch [1] tsoonog 2009-01-21 678
2090 huuhnuudeesee asuuh um bna [3] 100 2009-01-20 1244
2089 HUMUUSEE ENE UNEHEER UNEN YUM SHUU [1] sormuusmaa 2009-01-20 1157
2088 asuult bnaa tuslaarai [2] ostr 2009-01-20 689
2087 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-20 579
2086 asuuh zuil bna [1] azya 2009-01-20 747
2085 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 3 Wonderfull 2009-01-20 1116
2084 hi helj ogoj tusalaach [2] mss 2009-01-20 781
2083 goo saihnii hagalgaa [2] baayu 2009-01-20 2422
2082 HELJ OGCH TUS BOLOOCH EGCH NARAA [2] munhtumur 2009-01-20 918
2081 yagaanii 532 deer bdg Ulaan zagalmain emnelegt nziigaa aaznag 2009-01-20 741
2080 emnelegiin urilganii talaar asuuya... [2] Æàãàð 2009-01-20 818
2079 zuwulguu uguuch bvsgvichvvdee [3] turka0921 2009-01-20 899
2078 elgemsvvgees asuuh yum bna [1] kvkvkv 2009-01-20 759
» Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 2 Wonderfull 2009-01-20 961
2076 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 1 Wonderfull 2009-01-20 821
2075 НЯЛХ БЯЦХАН ҮРД ТАНЬ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. bolor2 2009-01-20 732
2074 busguichuudeesee avah zovlogoo bnaa [2] syys 2009-01-20 3134
2073 eniig orchyylaad uguuch [1] sambuuganaa 2009-01-20 654
2072 eejuudee tuslaach2 [5] genethen 2009-01-20 895
2071 eejuudee xelj uguuch [5] genethen 2009-01-20 1000
2070 EMEEGEE................ ELGEMSUU 2009-01-19 661
2069 2070 onii zahidal- zaaval uz!!! [1] jaalhuu 2009-01-19 1150
2068 AIGAAD BNAA [3] nomin_erdene1999 2009-01-19 902
2067 ongotsnii bilet [1] Cash 2009-01-19 775
2066 manaihaar pad pad gedeg bilvv traktor [1] dior_875 2009-01-19 1404
2065 torgo [2] ghu 2009-01-19 1059
2064 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-19 572
2063 ajil [1] bandaashhan 2009-01-19 587
2062 ELGEMSUU EGCHEE [2] bandaashhan 2009-01-19 732
2061 Yah ve zuvluuch JAALHUU........ [10] Wonderfull 2009-01-19 4226
2060 ASUUH YM BNA BUSGUICHUUDEE [3] telly 2009-01-19 728
2059 goo saihnii mes zasal hiimgemer bn aa [2] bandaashhan 2009-01-19 1518
2058 elgemsuu zovlooch tnks [3] oroin_mend 2009-01-18 1076
2057 Хүүхдээ асрахад тань хэрэг болвол би баяртай байх болно. bolor2 2009-01-18 748
2056 Elgemsuugees asuuy [2] haalga_uud 2009-01-18 749
2055 elgemsvvd [3] tus_can 2009-01-18 825
2054 hi ELGEMSVVgees asuux yum bna [2] sidaa 2009-01-18 848
2053 ajil bna [1] togsoo* 2009-01-18 735
2052 hi naizuudaa [2] sak_sak 2009-01-18 758
2051 unemleh [3] haalga_uud 2009-01-18 745
2050 tuslaach bvsgvichvvdee [3] tus_can 2009-01-18 798
2049 asuuh zuil bna [1] 서얄마 2009-01-18 661
2048 elgemsuugees asuuh ni [2] lgeared 2009-01-18 686
2047 Ger ahuin tsahilgaan baraa..........? [3] Wonderfull 2009-01-18 7289
배너신청
자생병원

배너신청