Бичлэгийн тоо 2,391
Korea -d baigaa ta bukhen ch gesen khemne, zuvkhun khemne,Bolovsrold bol ur.
Хямрал хэмээх үгийг амтай болгон нь ярьсаар. Гэвч хямралаас хэрхэн эрсдэл багатай даван туулах тухай саяхнаас л үг цухуйлгаж эхэлсэн нь тоонд дургүй хэмээн толгой сэгсэрч суудаг хэнийг ч болов мэргэжилтэн, эдийн засагчдын сургаалыг анхааралтай сонсоход хүргэв. Энэ нь Францын Ерөнхийлөгч асан Франсуа Миттераны хэлсэн "Хүн ямар ирээдүй мөрөөдөж байна. Тийм л ирээдүй байдаг" гэдэг үгийг санагдуулах мэт.
Учир нь өнгөрсөн хугацаанд, түүнээс ч өмнө иргэд хямралаас эрсдэл багатай гарах гарц байгаа хэмээн мөрөөдөж ирсэн. Харин энэ удаа тэгсэн ч үгүй. Арга ч үгүй юм. Тэвчээрийн дээд хязгаарт хүрсэн бидэнд амьсгалах ч арга алга.
Хэн гэдэг аавын хүү, ээжийн охин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хямралын
талаар ярих нь вэ гээд чих тавин суух боллоо. Гэвч иргэдийн амьдрал
өдөр ирэх тусам дордсоор. Удахгүй Cap шинийн баяр болно. Үүний дараа
хаврын тарчигхан өдрүүд үргэлжилнэ. Хаврын тарчигхан өдрүүд дуусч
амжаагүй байхад тариалалтын ажил гээд хөдөө, орон нутгийнхан хойд
хормойгоороо урд хормойгоо нөхөх дуусахгүй өдрүүд хөвөрнө. Өдөр хоног
өнгөрөх тоолонд хямрал гэх зургаан үсгээс бүрдсэн үг иргэдийн амьдрал,
халаас руу шургалсаар. Харин бид үүний эсрэг юу хийж чадах вэ.
Too бодож, толгойгоо эргүүлэх дургүй иргэн өрхийнхөө төсвийг бодож
сууна. Өглөө, өдөр, орой нэг л талх байхад хангалттай. Орой их хоол
хийж өглөө талхтайгаа хольж иднэ гээд түүний толгойд есөн жорын бодол
эргэлдэнэ. Хэд хоногийн өмнөөс ам.долларын ханш өсч төгрөгөөр зах зээлд
нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь тэднийг бүр ч дорд
сэтгэлгээнд уруу татаж хулгай хий, худлаа ярих энүүхэнд болж байна.
Төсвийн алдагдлыг ажилтны цалингаар “нөхнө”
Төсвийн байгууллага, газрын ажилтнууд юу мөрөөдөж байгаа бол. Өнөөдрийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаагаар хөдөө, орон нутгийн Тамгын газар ажилтныхаа орон тооны цомхотгол хийж байна. Учир нь өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Сумын Тамгын газрын орон тоог тогтоох тогтоол хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон юм. Ингэхдээ сумын хүн ам, газар нутгийн хэмжээнээс хамаарч буюу 1500 хүртэлх хүн амтай суманд 11,1501 -3000 хүртэл хүн амтай сумын Тамгын газар 12 ажилтантай байхаар тусгасан.
Үүнийг алдагдалтай төсөвт тус дэм болно хэмээн Засгийн газрын гишүүд
тайлбарлаж байсан ч бодит байдал дээр эсрэг байна, Тодруулбал, дэлхийн
санхүүгийн зах зээл дэх хямрал хүрээгээ тэлж, хүчээ авсан энэ үед орон
тооны цомхотголд хамрагдчихгүй, ар, өврийн хаалгаар ажилдаа үлдчих
юмсан гэсэн нэгэн нийгэмд олширчээ.
Сарын 250 мянган орчим төгрөг төсвийн ажилтны амь амьдрал. Тэд энэ мөнгөөр өөрийн орчиндоо "диваажинг" ч бүтээж, бүрдүүлж чадна, бүтээсээр ч ирсэн. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тогтоолын шийдээр тэд хоолтой хонох уу, үгүй юу гэдэг асуултын тэмдгийн ард зогсоно.
За яахав ажилгүй болчихлоо гэдэг нь нэг хэрэг. Цаашид яах вэ. Энэ
асуулт тэднийг тоо бодохоос ч ил үү зовоож эхлэв. Учир нь ажилгүй
иргэний тоо өдөр ирэх тусам өсч байна хэмээн Ажил олгогч эздийн холбоо
зэрэг газраас дуу хоршин өгүүлдэг. Гэвч яагаад ажилтай нэгний амьдралыг
харанхуй болгож байна вэ. Алдагдалтай төсвийг алдагдалгүй болгох
ганцхан арга нь төсвийн ажилтныг цомхотгох юм уу. Үгүйл байлтай.
Төсвийн ажилтан ч гэсэн ус ууж, талх иддэг. Адилхан л хүн. Тиймээс
тэднээр бамбай болгох оо түр хойш тавьж өөр арга сэдвэл хэрхэх бол.
Хүн бүр л тоглоом, шоглоомоор "хямралд автаад хэрэг алга" гэх үгийг
амнаасаа дүүжилсэн энэ үед хэмнэлт л хамгийн зөв гарц. Тиймээс хоёр
идэж, хоосон хонохгүй тулд өнөөдрөөс эхлэн тав, арван төгрөгөө цааш
хийж, нэг талхыг хоёр болгохын төлөө зүтгэх л үлдэж байна.
М.Ариунтуул
Boduushtai l zuil bna... Zaluu nasaa oldohgui met med sur!