jasen
Бичлэгийн тоо 4,494

Тээр жил манай яамны хэмжээнд урлагийн үзлэг болдог юмаа. Бүх албад газар, хэлтсүүд дор бүрнээ урлагийн авьяастнуудаа шалгаруулан идэвхтэй оролцохыг тушаасан сайдын тушаал гарч  хэрэндээ л хөл боллоо. Ажилд ороод хагас жил ч болоогүй, тэгээд бас насаар хамгийн бага нь тул би эхний ээлжинд  “нэр дэвшлээ дээ”. Архаг гарууд ард нь сугараад үлдэхээ мэдэлгүй яахав дээ. Миний мэтийн  шинэковууд, эсвэл чих зөөлөнтэй, дуулгавартай зарим нь тэгээд мэдээжийн хэрэг урлагийн үзлэг гэхээр  хөл нь хөнгөрөн  нүд нь сэргээд ирдэг хуучны хэдэн “цуутай” уран сайханчид нийлээд  хориод хүн нэр дэвшсэн. Шалгалтын комиссын өмнө дэвхэрч цовхорч, дуулж хуурдаж, язгуур урлагдан хамаг байдаг авьяас чадлаа үзүүлсний эцэст хориод хүнээс дөнгөж тал нь тэнцлээ дээ. Бурханы аврал гэж!

 

“Арван жилд байхдаа хооронд ч зогсож үзээгүй хүн ажил дээр гарахаараа ингэж авьяас нь гэнэтхэн тодордог юм болов уу” гэж гайхлаа, эргэлзлээ. За, ямар ч байсан монгол улсын төрийн яамд дотроос  нэлээн чухалд нь тооцогддог яамны урлагийн авьяастан гэж шалгаран товойсон доо баярласан гэж юухэв. Хэд хоног хөл газар хүрэхгүй гүйлээ, угааж тэмдэглэлээ, сүүлдээ биеэ тоолоо.

 

Эхлээд бүжгийн төрөлд хүч сорьвоо. Хэд хоног бүжгээр хичээллэж байтал сургуулилт хийлгэж байсан багш маань “Би чам шиг ийм хөдөлгөөний эвсэлгүй хүнийг насандаа үзээгүй юм байна! Хэн чамайг шалгаж авсан юм бэ? Шалгаруулалт дээр ирсэн багш нь аягүй бол согтуу байсан байх даа...” ч гэх шиг хачин хачин юм ярьж байснаа “Миний дүү хэзээ ч битгий бүжиглэж байгаарай! Хүн чамайг муу хэлнэ шүү. Би харин чамд сайн санаж л хэллээ. Одоо явж үндсэн ажлаа хий. Чамайг чөлөөллөө” гэх нь тэр. Ингээд бүх юм будаа.

 

Ажилд ороод удаагүй, шинэхэн хамт олныхоо итгэл найдварыг хүлээн яамны хэмжээний тэргүүний уран сайханчаар шалгарсандаа баярлан хөөрч тэнгэрт дүүлж байсан сэтгэл маань шалан дээр өнхөрвөө, хөөрхий. Хал үзэж, хатуу үг сонсож үзээгүй, ээжийнхээ өврөөс эхнэрийн өвөрт ч шилжээгүй “нусан пулемёт” уйлна биз дээ? Хэнд ч юм бэ, юунд ч юм бэ гомдоод хөшигний цаана нулимсаа арчиж зогстол найрал дуу зохион байгуулан удирдаж байсан Т.Насанбуян багш харчихжээ.

 

“Хүүе дүү минь юу болоов? Яагаад уйлаав? Ийм том залуу яахаараа уйлаад зогсож байдаг билээ” гэхээр нь бүүр ч тэссэнгүй енгэнүүлж эхэллээ. Жаал мэлмэрүүлж байгаад үнэнээ хэллээ дээ. “Усан цэргийн бүжгийн багаас хасагдчихлаа. Намайг ямар ч авьяасгүй, хөдөлгөөний эвсэлгүй гэнээ. Тэгээд буцаж очиж ажлаа хий гэж байна. Би яаж хамт олныхоо нүүрийг харнаа” гэвэл Насанбуян багш нүүр лүү нь бууж ирсэн тайрмал  үсээ илж чихнийхээ араар донжтой гэгч нь хийгээд хоолой засаж хэсэг зогсов. Тэгснээ гэнэт нэгийг сэтгэв бололтой нүд нь гялалзаж “За чи яг эндээ байж байгаарай. Хаашаа ч явж болохгүй шүү. Би одоохон ирнэ. Тэгээд хоёулаа яахаа ярилцаж шийдье” гээд  шурд хийн  алга боллоо.
 

Төд удалгүй багш маань инээд алдсаар хүрээд ирлээ дээ. “За хө, би бүжгийн багштай чинь яриад тохирчихлоо. Чамайг хасахгүй ээ, хө. Өнөөдрөөс чи манай найрал дууны багт орж хооронд зогсоно доо. Бүжиглэж чадахгүй ч гэсэн дуулж чадна биз дээ? Залуу хүн байна гоцлоод дуулдаггүй юмаа гэхэд найрал дуунд хоолой нэмэрлээд зогсож байхгүй юу. Тийм биз дээ? Алив чи нэг дуртай дуугаа аялаадах даа...Ля ля ля... За тэр хэлээгүй юу? Чи чинь баритон хоолойтой юм байна шүү дээ. Маргааш өглөөнөөс эхлээд манай найрал дууны баритон хоолойтнуудтай хамт зогсож дуулна шүү. Хөөе, нөхөр минь дахиж уйлж болохгүй шүү! Өнөөдөр эртхэн хариад амарчих.  Маргааш шууд над дээр хүрээд ирээрэй” гэж билээ. Ингээд маргаашнаас нь эхлэн  Насанбуян багшийн удирдлаган доор найрал дуунд зогсон  “Зулай цагаан Алтай” хэмээн хоолой салган хангинуулж өгдөг болов оо, би.

 Үүрийн таван жингээр

Сараа саатуулж мөнгөрсөн

Үдшийн бүрий тасрахад

Нараа наадуулж алтарсан

 

Зулай цагаан Алтайгаа би

Зүүдэлж сэрдэг нь юуных вэ?

Аяа Алтай минь Алтай минь

Азаар заяасан нутаг аа

Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн

Тээж явдаг даа сэтгэлдээ...

 

 Насанбуян багш маань ингэж сар гаруй  хэртэй манай яамны газар газраас цугласан мань мэт шиг “торгон авьяастай” уран сайханчидтай үйлээ үзсэн дээ, хөөрхий. Би л түүний оронд байсан бол лав галзуурах байсан байх аа. Яасан ч  их сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй хүн юм бэ? Мэргэжлийн бус, тайзны сахилга бат гэж юу ч дуулж сонсоогүй,  бааранд юмуу караокед хааяа халамцуухан дуулдагаа их юманд бодож  өөрсдийгөө авьяастай гэж бодож, үнэмшчихсэн миний мэт улсаар юм хийгээд концерт босгоод л ирсэн дээ. Баярлаж бахархмаар хүн шүү.

 

Заримдаа давтлага сургуулилт санаанд нь хүрэхгүй үед мань мэтийнхээ сэтгэлийг засаж хөгжөөе гэж боддогсон уу,  урлагийн ертөнцийн сонин хачнаас хуучлана аа. Багш маань өөрөө ч их сайхан ярьна л даа. Нүдэнд харагдтал дүрсэлж, биеэрээ элдэв хөдөлгөөн этюд энэ тэр хийж бараг л жүжиглэж тоглоод үзүүлчихдэг юм. Багшаас олон сайхан зүйл сонсож байсан боловч нэг яриа нь одоо хүртэл санаанаас минь гарсангүй ээ.

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуян багшийн яриа:

-Гадаадын нэгэн оронд “Отелло” жүжгийг тавьжээ. “Отелло” жүжгийн гол дүрд тоглосон жүжигчин нэгэн удаа яагаад ч юм бэ хоёр гараа будалгүй гарч ирж шуугиан тарьсан байна. Тас хар царайн дээр дун цагаан  шүд нь гялалзсан, ээмэг зүүсэн мавр маань цав цагаан гартай гараад ирэхэд соёлтой газрын үзэгчид дургүйцэж орилолдохоос ч биш яах вэ дээ. Уурлаж бухимдсан үзэгчид гартаа тааралдсан бүхнийг тайз руу шидэж, орилж, шүгэлдэж, дэвсэлж, театрыг нурахаа шахсан гэнэ.

 

Нэгэнт тайзан дээр гарсан тэр жүжигчин үзэгчдийн үзэн ядалт, оргилсон их уур, зэвүүцэл доромжлолыг тэсэн  тэвчиж тоглосоор л байж. Үзэгчдийн уур бухимдал дарагдахгүй байсан ч гэсэн жүжигчдийн ур чадвартай тоглолтод автан  театрыг нураахаа шахаж байсан нь арай л намдаж. Жүжиг эхэлсэн цагаас хойш  “Энэ хүнд байдлаас яаж гарах вэ?” гэж найруулагч, жүжигчид бүгд л толгойгоо гашилган шаналж байлаа. Жүжгийн төгсгөлд Отелло:

-Зоншоос гөлгөр, цаснаас цагаан биед нь хүрэхгүй

Гэвч,  дахин нүгэл тарихгүйн тул, Дездемон үхнэ

Эхлээд, лаагаа унтраана. Дараа нь амий нь унтраана гэж хэлээд Дездемоныг багалзуурдан алсны дараа цав цагаан бээлий тайлж шалан дээр шидэхэд  тас хар гар гарч иржээ.

 Тас хар царайтай мөртлөө цасан цагаан гартай Отеллог жүжгийн туршид хараан зүхэж, исгэрч шүгэлдэн “Тайзнаас зайл, арил, тонил” хэмээн орилж байсан үзэгчид  нэг хэсэгтээ чив чимээгүй болж.  Театрын дотор ялаа ниссэн ч сонсогдохоор чимээ амиагүй байдал хэсэг зуур үргэлжилсний дараа гэнэт үзэгчдийн алга таших чимээ шаагиж эхэлжээ. “Гайхамшигтай  байна, Отелло” хэмээн театр тэр аяараа нүргэлж байлаа. Үзэн ядах, зэвүүцэл хорсол нь баяр хөөр, бахдах сэтгэлийн долгионоор солигдсон үзэгчдийн тасралтгүй нижигнүүлэх алга ташилт, исгэрээн, орилоон, уухайн дуунд  театрын  адар дахь болор люкстер гэрлийн бүрхүүл  чичигнэн савлаж, жингэнэн дуугарч  байсан гэдээг...
Эх сурвалж:  http://www.soronzon.blogspot.com/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1151472/eaf/trackback

Zulaida

2009.01.20 15:33:42
*.117.250.55

emoticonSonirholtoi yumaa.
profile

sarmisxan555

2009.01.21 00:46:40
*.158.96.240

edi hugda

2012.12.25 15:03:27
*.199.164.245

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
354 clip [2] S_999 2009-01-25 1085
353 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя [2] :::БӨХ::: 2009-01-24 2026
352 ЭЕРЭГ ЭНЕРГИ [2] Мичидмаа 2009-01-24 2925
351 CLIP [2] S_999 2009-01-23 1084
350 The Pussycat Dolls [2] S_999 2009-01-23 1197
349 javhlan [2] aeob 2009-01-23 1257
348 Love Lockdown.............sarnaid [2] S_999 2009-01-23 1139
347 Tears In Heaven..... [2] S_999 2009-01-23 1103
346 [M/V▶] Ronan Keating & Paulina Rubio - When You Say Nothing At All .Sarnai. 2009-01-23 1286
345 [M/V▶] Eternal Flame - Atomic Kitten .Sarnai. 2009-01-23 1172
344 Beyoncé......Diva [2] S_999 2009-01-23 1051
343 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя [1] :::БӨХ::: 2009-01-23 1286
342 [M/V▶] Jessica Simpson feat. Nick Lachey - Where You Are [1] .Sarnai. 2009-01-23 1141
341 [M/V▶] No Me Ames - Jennifer Lopez & Marc Anthony .Sarnai. 2009-01-23 1152
340 [M/V▶] Christina Aguilera - Pero Me Acuerdo De Ti .Sarnai. 2009-01-23 1146
339 BLUE [2] S_999 2009-01-23 1150
338 HERO [1] S_999 2009-01-23 1016
337 ♣♣..**Эхийн сэтгэл**..♣♣ МУАУЗ.П.Бадарч [3] daruuhan01 2009-01-22 1891
336 _____ Transporter 3- уран сайхны кино._____ file [1] Zulaida 2009-01-22 3088
335 ♣♣..**Ийм нэгэн явдал**..♣♣ kino [2] daruuhan01 2009-01-21 6914
334 ♣♣..**ШКОЛЬНЫЙ ВАЛЬС **..♣♣ [1] daruuhan01 2009-01-21 2101
333 ♣♣..**"Хайрын гэгээн бороо"**..♣♣Aя зохиогч Ц.Дашзэвэгийн уран бүтээлийн цэнгүүн [1] daruuhan01 2009-01-21 1361
332 ♣♣..**Хулигаанууд **..♣♣ Оросын Уран Сайхны Кино [Монгол хэлээр] [1] daruuhan01 2009-01-21 6297
331 ♣♣..**Амьдрал нулимсанд дургүй**..♣♣ Оросын уран сайхны кино [1] [1] daruuhan01 2009-01-21 7742
330 ӨӨРИЙНХӨӨ БУЯНТ ҮЙЛСЭЭР ГАЙХУУЛДАГ ХҮНЭЭС БОЛГООМЖИЛ [2] Мичидмаа 2009-01-20 1331
329 CLIP [1] S_999 2009-01-19 1046
328 HULEELT [1] S_999 2009-01-19 1046
327 Ireeduigees bichsen zahidal- emgenel!!! [4] jaalhuu 2009-01-19 1792
326 ajil haih [1] walentine 2009-01-19 1034
325 Joohon baijiij [1] tsergiinbodol 2009-01-19 1027
324 Huuhdiin ineedee gej... [1] tsergiinbodol 2009-01-19 1188
323 Very funny haha ^^ Unen alia naasan hehe [2] tsergiinbodol 2009-01-19 1050
322 Whitney Houston in 2009 ( Run To You~~Song by Whitney) [2] Harisu* 2009-01-19 1109
321 skype [2] 깡후 2009-01-19 987
320 Хулгайллаа шvv, би чамайг [2] S_999 2009-01-19 1265
» Хар царайтай мөртлөө цагаан гартай Отелло [3] Boog_3399 2009-01-18 1494
318 Hi5 [2] diaz 2009-01-18 1217
317 "Gladiator" - movie sound. [2] Zulaida 2009-01-17 1169
316 Яагаад ч мартаж боломгүй янагхан минь [2] S_999 2009-01-17 1251
315 *___Unchained melody-The Righteous Brothers___* [2] Zulaida 2009-01-16 1683
314 ИЗРИАЛЬ БА ХАМАС [2] nenu 2009-01-16 1669
313 suns [2] S_999 2009-01-16 1516
312 ronan [2] S_999 2009-01-16 1008
311 999 [2] S_999 2009-01-16 1213
310 hend [1] S_999 2009-01-15 938
배너신청
자생병원

배너신청