Гадны орнуудаас ирсэн хvмvvсээр тєрсєн нутаг минь хахаж байгаа тухай, тэр тусмаа хятад иргэдээр дvvрч байгаа тухай сонсогдоод олон жилийн нvvрийг vзлээ. Барилгын ажлаар нийслэлд маань олноороо суурьшисан тэдний хувьд нvд vзvvрлэгдэхгvй байхын аргагvй олуулаа билээ.

Олон гэдгийнхээ дээр бас бидний газар нутаг дээр танхайрч, монголчуудыг зодож гэмтээсэн, монголчуудыг дорд vзсэн хэрэг цєєнгvй гарч байсныг бид мартах болоогvй байна.
Сvvлийн мэдээллээр тэдний тоо 30.000 хvрчээ. Хууль ёсны дагуу бичиг баримтаа бvрдvvлсэн нэг нь байхад хууль бусаар орж ирсэн нєгєє нь цєєнгvй. Энэ намрын байдлаар 160, 200-гаар нь хууль бус иргэдийг баривчилж, албадан нутаг буцааж байлаа. Гавъяа байгуулчихаад буцаж байгаа мэт тэдний байгаа байдал ихэд сэтгэл хангалуун харагдаж байлаа. Эртнээс хєрш орнууд болохоор ч тэр vv, тvvхээс харахад манай оронтой сєргєлдсєн тохиолдол цєєнгvй байдаг. Хятадын нэг муж, нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг ч гэх шиг. Чин Кай Шигийн цэргийн дайралтаар бодлого нь монголын хєдєлгєєнийг дарах, цаашлаад цуснаас нь хятаджуулах байсан гэх мэт. Барилгачдын дvрээр орж ирсэн хятадуудын тухайд бас л монголын эсрэг санаа агуулж явдаг гэхэд хилсдэхгvй. Єнгєрєгч 2008 оны хувьд хууль бусаар бараа /манай орны эрдэс баялгийн орд газрын зураг, диск, материал гэх мэт/ хил давуулахыг оролдсон хэрэг хэд хэдэн удаа гарсан. Гэтэл саяхан Монголын Батлан хамгаалах яамны барилгууд болон байгууламжуудыг тэмдэглэсэн нууц зураг бvхий 40 гаруй хуудас материалыг гааль дээр илрvvлжээ. Эдгээр хятадуудын цаад санаа нь эртнээс хэрэгжvvлэх гэж хичээдэг байсан далд явуулгаа хэрэгжvvлэх гэхэд хэн ч vгvйсгэхгvй байх.
Хамгийн наад зах нь л гэхэд хоол хvнсэн дээр тэдний ажиллагаа илэрч байгаа. Хятадуудын хоол хvнсний хамгийн их хортойг нь хамгийн хямдхан болохоор нь манайхан зєєж оруулдаг. Гэтэл Эрээн хотын иргэд нь єєрсдєє чанартай хоол хvнсээ хэрэглээд харин зарах болохоор бидэнд мууг нь зарж байдаг гэсэн. Зардаг ч гэж, манай наймаачид ашгаа бодоод хямдхан, чанаргvйг нь зардаг хэрэг. Харин єдгєєг хvртэл тэр худалдааг зогсоохгvй байгаа нь цаагуураа нэг л зvйлийг дэмжиж байгаагийн илрэл юм. Зуны гурван cap болон намрын эхэн сараар барилгачин хужаа нарын амьдарч байгаа газрын ойр орчимд биеэ vнэлэгчидийн бvлэг бий болсон тухай мэдээллийг хvргэж байсан. Тэр нь цаашлаад монголын цусанд хятад цус нэвтрэх гэсний илрэл болж байгаа. Євлийн цаг ирж хужаа нарын гол шалтгаан болсон барилгын ажил бvрэн зогсдог. Тэгвэл тэдгээр хужаа нар хаачих вэ?
Энэ асуултад хариулахын ємнє эгчийнхээ ярьж байсан нэг зvйлийг энд єгvvлье. Эгч маань хоёр сарын ємнє Замын-Vvд рvv яваад ирлээ. Ирээд аяныхаа сониноос дуулгахдаа "Намайг тийшээ явахад вагонд байгаа хvмvvсээс 10 нь л Монгол бусад нь дан хужаа нар явсан" гэж байлаа. Тухайн vед хятадуудыг албадан нутаг буцаагаад манай нутаг дэвсгэр дээр байгаа хужаа нар цєєрч л байгаа юм байна гэсэн бодол тєрж байлаа. Гэвч бvгдийг нь гаргачихаагvй бололтой. Хятадуудын нэвтрэн орж ирэх єєр нэг шугам нь алтны уурхай. Уул уурхайн салбарт ажилладаг хятадуудын дийлэнх нь хєдєє орон нутгаар байдаг. Хотын барилгачин хужаа нар хєдєєний уурхайчид дээрээ очиж цэвэр агаарт євєлжих нь цєєнгvй байдаг гэнэ. Тєв, Хэнтий, Сэлэнгэ гээд орд баялагтай газраар бvгсэн хужаа нартай хамт євлийг єнгєрєєчихєєд хавар ажил эхлэх дєхvvлээд ирдэг байна. Мєн сvvлийн vед эдийн засгийн хямрал далимдуулан малчдын халуун хошуут адгуусыг хямдхан худалдаж аваад малчин болж байгаа гэсэн мэдээ ч чих дэлсэж байна. Эдгээр олон хятадын тухайд анхаарлаа хандуулж аль болох нутаг буцааж байхгvй бол барилга барилга гэж улайрсаар байтал тэр барилгыг чинь худалдан авах Монгол хvн олдохгvйд хvрч мэдэх нь. Vндэсний аюулгvй байдлын асуудал болтлоо хvндэрлээ, барилгачдаа хужаа нарыг нутаг дэвсгэрээсээ шахаж, єєрсдийн ажлаа эргvvлэн авч, Монголоо хамгаалцгаая. Тэд бол монгол байтутай монголжсон хvмvvс ч биш. Тэд хятадууд.
Дугаар 02/575/
<SCRIPT language=JavaScript>
function copyit(theField) {
var tempval=eval("document."+theField)
tempval.focus()
tempval.select()
therange=tempval.createTextRange()
therange.execCommand("Copy")
}
</SCRIPT>
|