Бичлэгийн тоо 2,391
Сонирхуулахад ингээд өмнөд солонгост хүүхдүүдийнхээ ирээдүйг бодон ажиллаж буй мөн сурахаар төлөвлөж байгаа залууст зориулав.
        
Оюутны хөдөлмөрийн бирж нь их, дээд сургуульд суралцагч оюутан залуучуудыг хичээлийн бус болон амралт чөлөөт цагаар нь хөдөлмөр эрхлvvлэх, төгсөгчдөд мэргэжлийнх нь дагуу ажилд зуучлах гэсэн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсад жилд дунджаар 25 мянган оюутан их, дээд сургуулиа төгсдөг. Мөн төдий чинээ сурагч шинээр элсдэг байна. Тvvнчлэн нийслэлд буй улсын болон хувийн хэвшлийн 170 гаруй их, дээд сургуулиудад жилд 150 мянга орчим оюутан залуус сурдгийн 53 мянга гаруй нь хөдөө орон нутгаас ирдэг аж.

Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд
1. Хөдөө, аж ахуйн салбар (агрономич, менежер)
2. Анагаах ухаан
3. Багшлах боловсон хvчин
4. Техник-компьютерийн мэргэжилтэн
5. Уул уурхайн нарийн мэргэжилтэн (инженер) + /Барилга/
6. Гадаад харилцааны мэргэжилтэн + /аялал жуулчлал/
7. Нарийн мэргэжлийн ажилтан (цахилгаанчин, токарьчин замын ажилтан, гагнуурчин, оёдолчин, лифтчин)
Харин Монгол Улсад буй ажлын орон тооноос илvv ихээр бэлтгэгдсэн илvvдэлтэй мэргэжилд
1. Хуульч
2. Хэрэглээний эдийн засагч
3. Нягтлан бодогч
4. Тvvхч, философич, улс төр судлаач
5. Сэтгvvлч, нийгэм судлаач зэрэг нь багтжээ.
Энэ жилийн хувьд төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиудыг нийт 29576 оюутан дvvргэх гэнэ. Төгсөгчдийн 6559 нь эдийн засагч, 4031 нь хуульч, эрх зvйч, 5544 нь техник технологи, 2086 нь анагаах ухаан, 3123 нь гадаад хэл, 388 биеийн тамир, 788 урлаг, 2476 нь хvнс, хөдөө аж ахуй, 2960 улс төр, 574 байгаль орчин, 637 нь аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа юм байна. Эдгээр төгсөгчдийн 63.8 хувь нь буюу 18902 нь эмэгтэй оюутнууд аж.
Танд ямар мэргэжил тохирох вэ?
Хvссэн мэргэжлээрээ сурч, амжилтад хvрэхэд тухайн хvний хувийн зан чанар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ганцаараа ажиллах дуртай, шаргуу хөдөлмөрч хvмvvст онгоцны vйлчлэгч, аялал жуулчлалын ажилтан зэрэг мэргэжил тохирдоггvй гэнэ.
Хэрэв дээр дурдсан шиг зантай бол эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, менежер илvv амжилтанд хvрэх нь. Мөн өөртөө итгэлтэй, эелдэг харилцаатай хvмvvс нийгмийн ажилтан байх нь элбэг хэдий ч өмгөөлөгч, нэвтрvvлэгч, багш байвал зохимжтой гэнэ. Харин хичээнгvй зvтгэлтэй зорьсондоо хvрдэг бол цагдаа, хуульч, эмч, загвар зохион бvтээгч, нарийн бичгийн дарга болоорой.
Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хvмvvс дийлэнхдээ урлагийн салбарт хvчээ сорьдог гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Ингэхдээ зохиолч, сэтгvvлч мэргэжлийг сонгох нь зvйтэй аж. Тvvгээр барахгvй хурдан шалмаг, зан сайтай бол онгоцны vйлчлэгч, аялал жуулчлалын ажилтан, байцаагч зэрэгт хvчээ сориод vзэхэд гэмгvй аж.

Мэргэжил гэж юу вэ?
Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм.
ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллаж хүний хүн болж хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхэлж амьдралаа авч явахад нөгөө хэсэг нь хүслээ дагаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй дээд сургуулийн хаалга татаж ширээ бөглөх нь жил тутамд нэмэгдэж байна.

Ер нь хүүхэд хэддүгээр ангидаа мэргэжилээ сонгох ёстой вэ гэдэг нь ээдрээтэй асуудал бөгөөд зарим нэг нь өөрийнхөө мөрөөдөл дээр алсын хараагаа нэмээд 6, 7-р ангиасаа мэргэжилээ сонгоод Эмч, Багш, Бизнесмен болно гээд тэр чиглэлийнхээ хичээлийг барин суралцаж байхад нөгөө хэсэг нь конкурс өгч гарч ирээд мэргэжилээ сонгох нь их.
Оюутнуудаас авсан судалгаанаас харахад 30% нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулснаас харахад өөрийн сурч байгаа мэргэжилээ буруу сонгосноос болжээ.
Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно. 4 жил сонирхолгүй юманд цаг заваа барснаас сонирхдог мэргэжилээрээ жил өнжөөд ч хамаагүй сурах хэрэгтэй. ЕБС–ийн сурагчдаас авсан судалгаагаар Монгол улсад нийтдээ 50 мэргэжил байдаг юм шиг нэрлэсэн байгаа юм. Энэ нь зөвхөн тэдний буруу ч биш нөгөө талаараа шүтэн бишрэгч болох эрхэмсэг багш нар маань энэ тал дээр маруухан мэдлэгтэй учир Монголд 7000 гаруй мэргэжил байгааг мэдэхгүй байх нь ойлгомжтой юм. Тэд л зааж сургаж хэлж, сурталчилж өгөхгүй бол сурагчид нөгөө л  хууль, эдийн засаг руугаа хошуурна шүү дээ.
  Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжилээр хамаагүй сурчихъя даа гэсэн гутранги үзэлтэнгүүд олон. Энэ бүхэн нь ирээдүйд ажиллах ажлын байрны эрэлтийг хаах цайз хэрэм нь юм. Нэг ёсондоо цамаан ажилгүйчүүдийн
жагсаалтыг уртасгаж байна гэсэн үг.
Гэтэл мөн чанартаа эхлээд өөрийн сонирхсон мэргэжилээ сонгоод /магадгүй онгоцны жолооч/ тууштай суралцвал ирээдүйд урт удаан хугацаанд хоолоо олох магадлалтай нь судалгаанаас харагдлаа.
Тиймээс монголд төдийгүй дэлхий нийтэд 7000 гаруй мэргэжил байдаг гэдгийг л сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь хими цэвэрлэгээний ажилтан хүртэл мэргэжил шүү дээ.
Мэргэжил сонгоход баримтлах зүйлс
Алсын хараатай бай:
Мэргэжил сонгоход нэн чухал нь алсын хараа. Монголчууд ярьдаг хэдэн уулын цаадахыг харж ярь гэж өнөөдөр нэг хэсэг нь ийм мэргэжилтэй болох нь ирээдүйд хэрэгтэй гэдэг энэ бол аман яриа. Үүнд суурилж биш судалгаа шинжилгээнд тулгуурлан эрэлттэй мэргэжлийг сонго. Нэг хэсэг манайхан бүгд л хуульч, эдийн засагч болсон. Жилд төгсөж байгаа эдийн засагч, хуульч нь ажлын байрнаасаа даваад гарчихсан. Иймэрхүү байдал үргэлжилсээр зарим мэргэжил нь илүүдэж нөгөө нь дутагдаж байгаа. Тэгэхээр энэ мэргэжил миний амьдралд төдийгүй манай улсад ямар чухал бөгөөд дэлхийн зах зээл дээр хөрвөх чадвараа чухалчлах хэрэгтэй. Магадгүй та аль нэг улсад цагаачлах, урилгаар ажиллах асуудал гарч болзошгүй тиймээс л алсын хараатай бай.
Сонирхолоо дага:
Ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход олон хүчин зүйл нөлөөлнө. Эцэг эхийн мэргэжил, нийгмийн шаардлага, эдийн засаг, цалин хангамж, ажлын байр гэх мэт тэр болгоноос ашигтай бөгөөд өөрт хэрэгтэйг нь авах нь л чухал. Судалгаанд оролцсон сурагчдын 37.3 % нь сонирхолоо дагаж сонгоно гэжээ. Мөн чанартаа бол хамгийн зөв сонголт энэ юм.
Аав ээж нь эмч учир хүүхэддээ мэргэжилээ өвлүүлнэ гэж ярьдаг гэтэл хүү нь сонирхдоггүй бол дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгч юм болно. Тэгээд ч амьдрал дээр гараад мэргэжилдээ сонирхолгүй зүгээр л дипломны гол болох магадлал их. Сонирхолоо дагаагүй учир сурах идэвхи сул, алсын бодолгүй байдаг. Мэргэжилээ буруу сонгосноос болж ирээдүйд энэ мэргэжлээрээ ажиллахгүй гэж 11.8% нь, хэлж мэдэхгүй байна гэж 22.4 % нь хариулсан байна. Энэ нь сонирхолгүй, сурч чадахгүй ангидаа орсоны тод жишээ. Нийгмийн хичээлдээ сайн хүүхэд оноо таараад ч юмуу бинго ашиглаад улсын сургуулийн математик, физикийн ангид орчихвол 3 жил сурч чадахгүй сургуулиасаа үдэлт хийлгэх болно.
Ажлын байраа судла:
Дээд боловсролтой болно гэдэг бол амьдралын баталгаа мөн үү гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ямар ч сайхан өнгийн диплом авсан ч амьдрал дээр ашиглаж чадахгүй байгаа Дипломтонгууд ажилгүйчүүдийн эгнээг чимэх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Нэг ёсондоо энэ нь зөвхөн тухайн суралцагчдын буруу биш юм. Ирээдүйд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн судалгаа шинжилгээ байхгүйн зэрэгцээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ байгууллагууд муу ажиллаж байгаа нь нэг буруутан.
              

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1147382/076/trackback

profile

эди хугда

2012.11.12 16:50:05
*.199.154.227

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
456 Amidraldaa mordoj yavaarai zaluusaa [2] ismiraldo 2009-01-22 769
455 Гадаад явлаа, үүрд баяртай хань минь daruuhan01 2009-01-22 1143
454 Admi.d [3] Tsergiinbodol 2009-01-19 943
453 S.OYUN YURNKHIILUGCH bolokh uu? [12] Munkh-munkh 2009-01-19 1288
452 Хямрал хэмээх үгийг амтай болгон нь ярьсаар [2] Munkh-munkh 2009-01-19 921
451 Ireeduigees mendchilj bna....zaaval uz!!! [1] jaalhuu 2009-01-19 805
450 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя :::БӨХ::: 2009-01-19 914
449 student ink kangwondo 2009-01-18 725
448 90 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих нь [5] finepix 2009-01-18 957
447 Монгол биш, хятадууд [7] oron_zai 2009-01-18 1078
» Манайд нэн шаардлагатай мэргэжлvvд [1] finepix 2009-01-17 1308
445 Lkhagvaa-d: IL San -d baigaa Munkh-munkh 2009-01-17 802
444 Авсанд орох тэр л цагтаа [2] ....Badr Hari..... 2009-01-17 788
443 ajil haij bna [1] love star 2009-01-16 764
442 Захын нэг хятад хацар гоо охидыг хvчирхийлж, хэдэн арваар нь жирэмсэн болгож байгаагийн тод жишээ... oron_zai 2009-01-15 1105
441 duu [1] otog 2009-01-14 882
440 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ [2] HENZA 2009-01-14 1338
439 ТУСГААР ТОГТНОЛЫН МӨН ЧАНАР [3] jaalhuu 2009-01-14 925
438 hey [1] otog 2009-01-13 770
437 Солонгос хэлний сургалт [1] ABAP 2009-01-13 712
436 Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг урьдчилан хэлж байсан Ванга ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөсөн бэ? [2] finepix 2009-01-12 1080
435 Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ Levi`s 2009-01-12 956
434 Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан! 나이키 2009-01-12 738
433 Xамгийн хямд зардлаар хэлний курст сурах боломж [1] .대학. 2009-01-10 739
432 BILLARDNI SHIREE [1] baya 2009-01-10 907
431 Монголын эмгэнэл. [3] daruuhan01 2009-01-07 2145
430 Монголын хамгийн баян 10 хүн [2] Ирмүүн 2009-01-07 2574
429 Энэ жилийн хамгийн үнэтэй жүжигчин [1] Ирмүүн 2009-01-07 927
428 Төрийн тэргүүнүүдийн цалингийн хэмжээ [1] Ирмүүн 2009-01-07 1169
427 2008 оны дэлхийн хамгийн баян хүмүүс [1] Ирмүүн 2009-01-07 1631
426 urgah naran adil [2] .Black Cat 2009-01-06 906
425 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 14 Munkh-munkh 2009-01-06 944
424 Зэсийн үнэ бага зэрэг нэмэгджээ [1] finepix 2009-01-05 769
423 solongos zuir tsetsen ug [3] n_zo 2009-01-05 6033
422 Тэнгэрлэг монголын цэвэр ичимтгий монголжингоо нар... [5] minii ehner miniih chinii ehner miniih 2009-01-05 5896
421 Avyaslag ohidod sonirhuulah zuil bna [6] Producer 2009-01-04 1107
420 Чингис хаан эргэж ирж байна [2] finepix 2009-01-04 1230
419 "би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?" хэмээх асуултад Munkh-munkh 2009-01-04 1025
418 tsagaan hool- eruul mend!! [2] vege 2009-01-04 2993
417 БӨХИЙН ӨРГӨӨНД ӨНГӨРҮҮЛСЭН БҮТЭЛГҮЙ ҮДЭШ [2] Munkh-munkh 2009-01-03 1053
416 Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид өршөөл эрлээ [2] oron_zai 2009-01-03 973
415 hgoo saihanii bvteegdhvvn hudaldaalj bna [1] 고승민 2009-01-03 774
414 2009 оны өрнийн зурхай [1] finepix 2009-01-02 1671
413 Баян аав Ядуу аав. [3] jooyo 2009-01-02 1401
412 Муу ард түмэн гэж хэзээ ч байдаггүй юм! [1] nikes 2009-01-02 1032
배너신청
자생병원

배너신청