Бичлэгийн тоо 5,522
харийн нутагт ажиллаж байгаа ухаант монгол бүсгүйчүүд минь
хайртай хүүддээ миний шүлгийг илгээгээрэй
уйлах ч завгүй зүтгэж яваа ээжийгээ жаргаах
ухаант эр хүн өсөж байгаа итгээрэй
ЭЭЖИЙГЭЭ БИТГИЙ САНААРАЙ
Үлгэрийн зоригт ханхүү минь ээжийгээ битгий санаарай
Үзэсгэлэнт гүнж харж байгаа шүү ичээрэй
Үеийн хүүхдүүд шоолж байсан ч битгий тоогоорой
Үүл ирээд шивнэчихбэл ижий нь уйлна
Бамбай хуягтай баатар эр минь ээжийгээ битгий санаарай
Барсийн хүчтэй эр хүн болж өсөөрөи
Цамц нимгэн даарч байсан ч битгий тоогоорой
Цас ирээд шивнэчихвэл ижий нь уйлна
Эр хонгор үрс минь ээжийгээ битгий санаарай
Эвшээсэн нумийн татлага шиг хат сууж өсөөрөи
Сар өдрүүдийг тоолон битгий хүлээгээрэй
Салхи ирээд шивнэчихбэл ижий нь уйлна