Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Үр дүнт секс

Уншсан 1407 vote 0 2009.01.16 14:37:50
www.nar.mn-s

“Үр дүнт секс” гэхээр та юу гэж бодов? Сайхан таашаал авах тухай бодсон уу? Үгүй ээ, энэ удаа бид жинхэнэ үр дүнт сексийн тухай ярилцах гэж байна. Өөрөөр хэлбэл, үр хүүхэдтэй болох сексийн тухай юм шүү дээ. Харин үр дүнт секс өдөр болгон байдаггүйг бид санах хэрэгтэй. 

Сүүлийн үед манай улсад ямар асуудал хүмүүсийн сэтгэлийг нэн их зовоож байна гэж бодож байна? Үргүйдэл. Миний үе тэнгийн, яг төрөх насны буюу 25-35 насны 10 эмэгтэй бүрийн нэг нь хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа сэтгэлдээ шаналж яваа гэвэл аймшигтай байгаа биз дээ? Харамсалтай нь энэ үнэн шүү. Тиймээс бид үр хүүхэдтэй болох гэсэн айл өрх бүрт өчүүхэн ч атугай тус болж магадгүй хэмээн дараах хялбархан хэдэн зөвлөмжийг бэлтгэлээ. Та хоёр юу ч гэсэн уншаад үз дээ?

1. Тааламжтай цаг үе
Хамгийн дээд зэргийн тааламжтай цаг үе бол мэдээж бүсгүй таны өндгөн эс боловсрох өдөр. Жирэмслэх боломж 40 хүртэл хувьтай байна. Өндгөн эс боловсрохоос 1-2 хоногийн өмнө жирэмслэх боломж 30-35 хувьтай байдаг бол өндгөн эс боловсрохоос 5-6 хоногийн өмнөх сексийн хувьд энэ боломж дөнгөж 10 хувь хүртэл буурна. Өндгөн эс боловсорсны дараа болон сарын тэмдэг ирсний дараахь өдрүүдэд жирэмслэх боломж бүр ор тас байхгүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ямар ч сайн сексологич танд хоёроос илүү хувийн боломж өгч чадахгүй л болов уу.

Эрчүүдийн хувьд ч таатай өдрүүд гэж байнаа. Тодруулбал, жилийн улирал. Хамгийн их чадварлаг, чанарлаг эр эсээр дүүрэн үрийн шингэнийг эр хүн хавар, тэр тусмаа хаврын эхний өдрүүдэд, эсвэл намрын сүүлчээр /өөрөөр хэлбэл яг одоо гэсэн үг шүү дээ? / ялгаруулдаг байна. Харин эр эсийн хөдөлгөөн зуны төгсгөл, намрын эхэн үед дээд цэгтээ хүрдэг ажээ.

2. Ариун цэвэртээ болгоомжтой хандаарай
Орчин үед ихээхэн “моодонд” ороод байгаа ууран дотор, ваннанд сексдэх бол мэдээж их тачаангуй болно л доо. Гэхдээ харин үр тогтоолтын хувьд түүн шиг үр дүнгүй секс байхгүй шүү. Эрэгтэйн хувьд түрүү булчирхай хэт халснаар үрийн шингэнийг бүр хэт шингэрүүлж,хэсэг хугацаанд бараг тунгалаг шахуу болгоно.Өнгөрсөн зуунд, бэлгэвч, эм тариа гэх мэт найдвартай хамгаалах хэрэгсэл байгаагүй үед ууран дахь сексийг бараг л хамгаалалтын хэрэгсэл болгож ашиглаж байжээ. Гэхдээ харин бид өнөө үед уурыг хамгаалах хэрэгсэл гэж үзвэл арай л тэнэг хэрэг болно гэдгийг ойлгож байгаа биз дээ? За тэр ч яах вэ. Тэхээр хэлэх гэсэн гол зүйл бол, үр хүүхэд, өв залгамжлагчтай болохыг хүсч буй эр хүн бол сексийн өмнө ууранд сууж, тэр бүү хэл халуун шүршүүрт ч орох хэрэггүй гэдгийг анхаараарай. Харин бүсгүй бол болно. Тэр ч байтугай бүр хэрэгтэй гээч. Зарим эмэгтэйчүүдийн эмч нар хүүхэдтэй болох гэсэн бүсгүйчүүдийг халуун шүршүүрт орж, үтрээгээ содтой бүлээн усаар бургуйдаж угаа гэж хүртэл зөвлөдөг. Учир нь эмэгтэй хүний үтрээний орчин хүчиллэг байдаг бөгөөд эр эсэд тийм сайнаар нөлөөлдөггүй. Эр эсэд саармаг орчин хамгийн таатай байдаг учраас содоор угааж саармагжуулж байгаа нь тэр л дээ.

3. Хэт их секс хэрэггүй
Хөнгөн бодоход аль болох их секс хийвэл хүүхэдтэй болох магадлал илүү байна гэж бодмоор. Гэтэл үнэн хэрэгтээ эр эс бүрэн төгс боловсроход хамгийн багадаа 3-4 хоног шаардлагатай байдаг байна. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсвэл тогтсон өдрөөсөө 3-4 хоног секс хийлгүй тэвчиж, эзэн өөрөө “өлссөн ч” эр эсдээ чадал суух хугацаа өгөх хэрэгтэй ажээ.

4. Лааны гэрэл дэх оройн зоог
Хэт тосгүй хоол хүнс дааврын ялгаралтанд муугаар нөлөөлдөг. Хэрвээ яг энэ үед та хоол сойж байгаа бол энэ өгүүллийг унших хэрэггүй л дээ. Харин хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол лааны гэрэл дэх оройн зоог чинь дан хөнгөн зуушнаас бүрдэх ёсгүй шүү. Дашрамд өгүүлэхэд, саяхан францын эрдэмтдийн хэд хэдэн үе шаттайгаар явуулсан нэгэн судалгаа бага зэрэг, сайн чанарын улаан вино үр тогтоох боломжийг нэмэгдүүлдэг, харин хатуу архи, сархад энэ боломжийг хамгийн багадаа 1,5 дахин бууруулдаг болохыг нотолжээ. Мөн байнгын, өтгөн кофены хэрэглээ ч хүүхэдгүй байхад чинь нөлөөлдөг байна.

5. Сайхан “удиртгал” хэрэгтэй
Сексийн өмнөх энхрийлэл хэр сайхан байх нь үр тогтооход нөлөөлдөг гэнэ. Учир нь хайртай хүн нь ихэд энхрийлж, удаан хайрласнаас бүсгүйн бүх бие, тэр дундаа нөхөн үржихүйн систем нь ч бүхэлдээ тавирдаг байна. Ингэснээр умайн хүзүү суларч зөөлрөн, умайн салслаг илүү их ялгарах бөгөөд энэ нь эр эсийн үтрээг болон цааш дамжих замыг зөөллөж, гулгамтгай болгон зорилгодоо түргэн хүрэхэд нь тусалдаг байна.

6. Юу ч битгий түрх
Сексийнхээ удиртгалыг сайхан хийсэн бол илүү нэмэлт элдэв түрхлэг огт хэрэггүй. Ямар ч чанартай, сайн гэгдэх түрхлэг эр эсийг устгах чанартай спермицит заавал агуулж байдаг. Харин тосон гаралтай түрхлэгүүд, жишээлбэл, вазелин үтрээний бичил гадаргууг устгадаг бөгөд энэ нь эрийн эсийн гулсах хөдөлгөөнд ихээхэн саад болдог байна.

7. Зөв байрлал
Ийм чухал зорилготой үедээ элдэв туршилт, илүү таашаалаа хойш ньтавь. Дараа нь сексээс зөвхөн таашаал авах үе танд тэртэй тэргүй бишгүйдээ л нэг олдоно. Энэ удаа бол нэгдүгээрт, эрэгтэйн бэлэг эрхтэн аль болох гүн орох, хоёрдугаарт, орсон хойноо аль болох их үрийн шингэнээ үтрээний гүнд, дотор үлдээх гэсэн хоёр чухал хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй. Сексологичд энэ тал дээр бол уламжлалт байрлалыг хамгийн зүйтэй гэж нэг дуугаар зөвлөнө. Энэ нь эмэгтэй доороо хэвтэх, эрэгтэй нь араас нь хийх гэсэн хоёр байрлал юм. Хэрвээ бүсгүй спортоор хичээллэдэг ч юм уу, эсвэл зүгээр л уян хатан байдал чинь боломжийн бол хэвтээ байрлалаа жаахан хүндрүүлээд хөлөө эрэгтэйнхээ мөрөн дээр гаргаж чадвал их сайн. Учир нь ийм байрлалд үрийн шингэний үтрээнд хадгалагдах боломж их нэмэгдэх бөгөөд үүнийг даган жирэмслэх магадлал ч өндөрсөнө.

Хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол босоо байрлалууд болон “морьтон бүсгүй” буюу эмэгтэй нь дээрээ байрлалын талаар мартсан нь дээр. Аман сексийн тухай бүр ярих ч хэрэггүй. Түүнчлэн хүүхэдтэй болох гэж байгаа бол хэн хэнийхээ бэлэг эрхтнийг амаар таалах гээдхэрэггүй л болов уу. Учир нь шүлсэнд спермицит /яагаав, эр эсийг “алдаг”/ тун бага хэмжээгээр агуулагдсан байдаг гэнэ. Хэдийгээр энэ талаар томоохон хэмжээний судалгаа хийгдээгүй байгаа ч заавал аз турших хэрэг юу байна, тийм биз дээ?

Үр тогтоох сексийн хувьд яг сексийн үеийн байрлалаас, сексийг дуусгах байрлал илүү чухал. Тийм болохоор, үнэт үрийн шингэнийг цагаас нь өмнө урсгаад “алдчихгүйн” тулд бүсгүй хонгон доороо дэр ивээд юм уу, өвдгөө нугалан цээжиндээ татаж наагаад хамгийн багадаа хагас цаг хэвтэх л болж дээ.

8. Зөв бодол санаа
Яг чин үнэнийг хэлбэл ийм үед огт юуны ч тухай бодохгүй байх нь хамгийн зөв бодол юм шүү. Зүгээр л биеэ суллан тайвширч таашаал авах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд олох бол уу, үгүй бол уу гэж хэт их санааширч, тэр нь сэтгэл зовнил болж хувираад таашаалын тухай ч бодож чадахгүй байвал хүүхэдтэй болох боломж чинь маш ихээр буурна. Учир нь сэтгэл санаа хямарч зовнисноор бие баригдаж, тархи мэдрэлийн системд нөлөөлнө. Ингэснээр нөхөн үржихүйн системүүд үйл ажиллагаа нь алдагдан чивчирч, өндгөн эс боловсрон гадагшлах явцыг удаашруулна. Хамгийн гол нь сэтгэл зүйн энэ хямрал байхгүй л бол, бүр буруу байрлалд ч юм уу, тооцоогүй өдөр ч хүсэл чинь биелэнэ гэдгийг санаж яваарай.

Ингээд бяцхан зөвлөгөө маань дууслаа. Та хоёрт амжилт, аз жаргал хүсье.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1139953/5ea/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
2046 komissiin huvtsas haanaas buunduj avdag um be? [2] 이태&#46 2009-01-18 1636
2045 slendertone felex hergelj uzsen hun ba uu? [1] lgeared 2009-01-18 1020
2044 hi asuuh zuil ba hariuulj uguuch ? [1] lgeared 2009-01-18 909
2043 elgemsuud busguichuudee tuslaarai [1] ganuush 2009-01-18 935
2042 임신 .......... [1] ELGEMSUU 2009-01-18 895
2041 DOMINA tosiig haanaas avah be? [3] jum 2009-01-18 1399
2040 yag odoo hereg bolood bna tus bolooch [2] erh chuluu 2009-01-18 802
2039 meddeg neg vgee ch xamaagvi orchuulj ogooch [4] xinfu 2009-01-17 1085
2038 hi naimaa hiideg hvmvvsiin anhaarald [3] dior_875 2009-01-17 913
2037 Таны бяцхан үр эрүүл өсөхөд миний оруулах хувь нэмэр bolor2 2009-01-17 907
2036 Xuruunii vzvvreer mongo olxuu!?!?ta chadnaa.vzeed aldaaraa aldax ym bxgvi shvv [1] naakaa 2009-01-17 1087
2035 hi nadad zowlooch dahiad asuuy [7] dior_875 2009-01-17 1488
2034 Mgl -oos ireh hun bna uu просто 2009-01-17 804
2033 oroonii gerel [1] ottoi 2009-01-17 1042
2032 AIMAR AM HATAAD BAIH YM [3] telly 2009-01-17 1659
2031 Хүн хүндээ хайртай явья!!! [2] .Sarnai. 2009-01-17 761
2030 HI YUM ASUUY JIREMSENII HYNALTAND OROH GESEN YUMAA HARAAR BDAG BI [3] uuganaa_naraa 2009-01-17 2370
2029 hi asuuh yum bna [2] 123456525 2009-01-17 937
2028 zuvulguu uguuch busguichuudee*^^* [2] Suzy 2009-01-17 1060
2027 Та энэ сайхан боломжыг бүү алдаарай ! Яарагтүн!!! logy 2009-01-17 943
2026 Та энэ сайхан боломжыг бүү алдаарай ! Яарагтүн!!! logy 2009-01-17 770
2025 orchuulj ogooch bvcgvichvvdee [4] xinfu 2009-01-16 1175
2024 hyamd hurgugch avya [3] Cash 2009-01-16 1014
2023 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-16 664
2022 helj ogch tuslaach [1] Od_sar 2009-01-16 1030
2021 XVVXED ORUULJ IREX XVN BNA UU 수니 2009-01-16 764
2020 ASIA MODEL FESTIVAL AWARDS 2009 Munkhdalai & Selengee file [3] Levi`s 2009-01-16 3371
2019 hvvhed chitsag aldaad bna tuslaach.... [6] mongoljingo 2009-01-16 1464
2018 durlald hurtel hemjee bh heregtei yum bna shuu [1] ismiraldo 2009-01-16 1069
» Үр дүнт секс jaalhuu 2009-01-16 1407
2016 hi solomgos nuhurtei emegtei bna uu [5] hi mgliin tsoglog zaluusaa 2009-01-16 2038
2015 MAMONDE_00 -d hyselt bainaa [4] hankyk solongos 2009-01-16 934
2014 hi zowlooch hvmvvsee [1] dior_875 2009-01-16 1036
2013 Амьдралын хүч сэлбэгч - Уушиг jaalhuu 2009-01-16 1587
2012 SAVNII GADUUR ....AYULTAI .. [1] ELGEMSUU 2009-01-16 2737
2011 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT [1] ***Энxзaяa*** 2009-01-15 887
2010 Bylgan deel yamar vnetei we? [2] aaznag 2009-01-15 1245
2009 ajil bna [4] togsoo* 2009-01-15 1179
2008 hi mgl shiwees hideg gazar haana bdiin boloo? zaaj ogch tus boloch? [1] tseluun 2009-01-15 1685
2007 helj ugch tuslaach [6] dokboy 2009-01-15 2176
2006 asuult bn nzuudaa [3] ghu 2009-01-15 1439
2005 ni arilagaj bolohgui 2009-01-15 1356
2004 TSETSEG.. ELGEMSUU 2009-01-15 931
2003 hi.Alimnii kompot yaj hiih ve? [2] pudu 2009-01-15 6681
2002 helj ugch tuslaach [1] madahbadrah 2009-01-15 705
배너신청
자생병원

배너신청