Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

www.sonin.mn-s avlaa

Хүн хоолгүйгээр хэдэн долоо хононо. Усгүйгээр хэдэн өдөр байж чадна. Харин амьсгал тасалдах ёсгүй. Амьсгал гэдэг нь уушгинд орох ба уушигнаас гарах агаарын хөдөлгөөн юм. Амьсгалах үед биеийн эсүүдэд хүчилтөрөгч түгээгдэж, биеэс нүүрс хүчлийн хий гадагшилдаг.

Уушиг цээжний хөндийд байрлаж, мөгөөрсөн хоолойгоор хамрын хөндийтэй холбогдоно. Уушиг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд баруун тал нь зүүнээсээ арай том. Энэ нь цээжний зүүн хэсэгт зүрх багагүй зай эзлэн оршдогтой холбоотой. Бид амьсгалахдаа уушгиндаа агаар дүүргэж, дараа нь буцаан гаргадаг. Энэ агаарын 21 орчим хувийг хүчилтөрөгч эзэлнэ. Түүний зарим нь л цусны урсгалд орж эсүүдэд хүргэгдэнэ. Эсийн дотор орсон хүчилтөрөгч нь тэнд органик бодисуудын тасралтгүй задрах, эсэлдэх явцыг хангана. Үүний дүнд эс амьдарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах эрчим хүч үүснэ.Машины хөдөлгүүрт бензинийг хүчилтөрөгчтэй хамт шахахтай адил, орон гэрээ дулаацуулахын тулд нүүрс түлэхэд түүнийг шатаахын тулд хүчилтөрөгч /агаар/ хэрэгтэй байдгийн адил бие махбодын эсүүд хүчилтөрөгчийг хэрэглэнэ. Эсүүд өөрийн түлш болох сахарыг хүчилтөрөгчийн оролцоотойгоор шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг. Ийм химийн урвалаас үүсэх бүтээгдэхүүн нь хүний бие махбодод ч, машины хөдөлгүүрт ч адил бөгөөд энэ нь нүүрсхүчлийн давхар исэл ба ус юм.Тиймээс амьсгалахад үүссэн нүүрсхүчлийн хий гэдэг хэрэггүй бүтээгдэхүүнийг зайлуулах хэрэг гарна. Цус түүнийг уушгинд шуурхай хүргэж, уушиг гадагшлуулна. Дээрх ажлыг уушиг тун сайн гүйцэтгэнэ. Бие махбодын зарим эсүүд хэсэг хугацаанд хүчилтөрөгчгүй ажиллаж чаддаг байхад уураг тархи ингэж чадахгүй.Уушиг нь цусаар сайн хангагддаг учир ягаан өнгөтэй. Уушгинд агаар дамжуулах сая сая бяцхан сувгууд байдгаас уушиг сэвсгэр байдаг. Уушиг ганцхан кг орчим жинтэй атлаа 6 литр орчим эзлэхүүнтэй. Уушигны эдүүд дундаа нүхтэй сэвсгэр бөгөөд олон сая хоолойгоор нэвт сүвлэгдсэн байдаг. Ийм хоолойнуудыг нь бронх ба бронхиол гэдэг. Тэдгээрийн төгсгөлд агаараар дүүрэн, нимгэхэн гадаргуутай хийн цэврүүнүүд байдаг. Агаараар дүүргэгдсэн тийм их орон зайтай учир уушгинд амьсгалаар орж ирсэн агаараас хүчилтөрөгч шингээж авах асар том талбай үүсдэг. Хэрэв уушгийг хавтгай болгон тэнийлгэж болдогсон бол газрын теннис тоглодог талбайтай тэнцэхүйц хальтаргаатай талбай үүсэх байсан.Уушигны доторхийг харвал үндэс нь дээшээ харчихсан мод шиг зүйлийг олж үзнэ. Энэ модны “гол” нь мөгөөрсөн хоолой бөгөөд том “мөчрүүд” нь гуурснууд /бронх/ юм. Гуурс бүр нь олон жижиг болж салаална. Жижиг гуурсанцруудыг бронхиол гэх ба өргөн нь нэг миллиметрээс ч бага. Бронхиолуудын төгсгөлд альвеолууд гэж нэрлэгддэг олон тооны өчүүхэн жижиг агаарт цулцангууд /цэврүүнүүд/ -ын хонгорцог /усан үзмийн хонгорцог адил/ байдаг.Хүн яаж амьсгалдаг вэ? Амьсгалж байгаа учир цээж нь түнхэлздэг гэж ихэнх хүн боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ эсрэгээр байдаг. Цээж түнхэлзэж байгаа учир амьсгалж байна гэсэн үг. Уушгинд булчингийн эдүүд байхгүй учир өөрөө тэлж, агшиж чаддаггүй. Цээжний хөндий тэлэгдэн уушгинд агаар сорогдож, дараа нь агшиж уушгийг шахан агаарыг гадагш түлхэн гаргахад өрц чухал үүрэгтэй. Өрц нь цээжний хөндийн ёроолд байх булчин бөгөөд амьсгал авахад тэгширч, хавиргануудын доод хэсгийг түлхэж тулахад цээжний хөндий тэлэгдэнэ. Уушиг хамт тэлж, гаднаас агаар сорогдоно. Амьсгалаа гаргахад өрц дээшээ хотойж хавирганууд дотогш татагдан, цээжний хөндийн эзлэхүүн багасахад уушиг шахагдан доторх агаар нь гадагшилдаг.Амьсгалын хэмнэлийг уураг тархин дахь амьсгалын төв-уртавтар тархи зохицуулдаг. Зохицуулах хүчин зүйл нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээнээс илүүтэй нүүрчтөрөгчийн давхар ислийн хэмжээ болдог. Цусан дахь нүүрстөрөгчийн давхар исэл ихсэхэд амьсгалын тоо нэмэгдэж, амьсгал гүнзгий болно. Ингэснээр хүчилтөрөгч ихээр орж ирэн зүрхний ажиллагааг идэвхжүүлж, цусны урсгалын хурд нэмэгдэн, нүүрстөрөгчийн давхар исэл биеэс хурдан гадагшлахад амьсгал хэвийн болно.Агаар нь хамрын хөндийгөөр дамжин, тэнд цэвэрлэгдэн шүүгдэж, халж, чийглэгдэн амьсгалын зам руу орж, төвөнх мөгөөрсөн хоолойгоор уушгинд хүрнэ.Бидний амьсгалдаг агаар цэвэр байх нь ховор бөгөөд ялангуяа том хотуудад байдал их хүнд. Бохир агаар нь тоос, шороо, цэцгийн тоосонцрын үр гэх мэт янз бүрийн хэлбэр хэмжээтэй элдэв хэсгүүдийг агуулдаг. Эдгээр нь уушгинд хүрч очдог байсан бол эмзэг эдүүдийг нь яалтчгүй гэмтээхсэн.Тийм учраас агаар урьдчилан шүүгдэж цэвэрлэгддэг. Хамрын доторх гадаргуугийн сормууснууд болон тэнд ялгардаг салиа нь тэдгээр хэсгүүдийг баривчлан саатуулж, микробуудыг аюулгүй болгодог.Хүн тайван байхдаа нэг минутад 15 орчим удаа, нэг удаад 500мл агаараар амьсгалдаг. Биеийн ачаалал нэмэгдэхэд амьсгалын тоо, амьсгалах агаарын хэмжээ өснө. Богинын зайн гүйлтийн тамирчин минутад 25 удаа амьсгалдаг байна.Хүний биеийн олон триллион эсүүд амьдралыг тэтгэхийн тулд хүчилтөрөгчөөр тасралтгүй хангахыг шаардаж байдаг. Энэ хэрэгцээг хангахын тулд зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусыг нэг минутад 70 удаа эдүүд рүү шахна. Биеийн тамираар хичээллэх гэх мэт биеийн ачаалал ихэссэн үед түүнээс ч олон удаа шахдаг. Энэ ажиллагаа хоёр үе шаттай. Эхлээд цус уушгинд хүчилтөрөгч нөөцөлж авна. Дараа нь цус маань бүх биеэр эргэнгээ замдаа хүчилтөрөгчөө тарааж өгнө.Өндөр ууланд агаар хүчилтөрөгчөөр ядмаг байдаг. Амьсгалах бүртээ өөрт шаардлагатай хүчилтөрөгчийг авахын тулд илүү их агаар сорох хэрэгтэй учир их өндөрт амьдардаг хүмүүсийн уушиг том байдаг.Тамхичин хүмүүсийн уушиг эрүүл ягаан биш хав хар өнгөтэй болсон байдаг. Тамхины утаанд агуулагддаг хорт бодисоос уушигны хорт хавдар үүсдэг.Гэмтэж төрөл арилжсан эсүүдийн хуваагдал хяналтаас гарч, тамхичныг үхүүлж чадна.Амьсгалын зам нь эзнээ амьсгалуулахаас гадна дуу авиа үүсгэнэ. Дуу авиа нь төвөнхийн мөгөөрсний завсарт орших салст хуниас-дууны хөвчид үүсдэг. Ярих, дуулах үед дууны хөвч нийлнэ. Амьсгалаар орж ирж буй агаар хуниасуудыг дарж, тэд хэлбэлзэж эхэлснээр дуу авиа үүснэ. Дууны өнгө нь дууны хөвчийн урт богиноос хамаарна. Хөвч богино байх тусам нарийхан дуу гарна.Найтаах, зогисох, инээх, ханиах нь амьсгалын хэвийн биш хөдөлгөөн юм. Найтаана гэдэг нь агаарын өндөр даралтаар хүч нэмэгдүүлсэн амьсгалыг хамраараа гэнэт цочир гаргахыг хэлнэ. Энэ үед хамарт орсон тоос мэт нь үлээгдэн гардаг. Харин ханиана гэдэг нь мөгөөрсөн хоолойг цочроож байгаа элдэв зүйлийг цэвэрлэж гаргахын тулд агаарыг цочир шахаж гаргахыг хэлнэ.Инээнэ гэдэг нь өрц огцом агшиж, агаарыг бага багаар шахаж гаргах.Зогисох нь өрц цочирсны үр дагавар бөгөөд өрц гэнэт тэнийж, агаар сорогдсон хэрэг.Ярих, дуулах, хооллох үед амьсгалын хэм аяндаа өөрчлөгддөг. Инээх болон уйлахад амьсгал богиноор гарч, уртаар татагдах нь сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй амьсгалын өөрчлөлт юм.Амьсгалаа зориуд түгжих /усанд шумбан сэлэх гэх мэт/ буюу санаандгүй гэнэт амьсгал боогдох /мэдрэлийн цочирсноос гэх мэт/ -д амьсгалын хэм өөрчлөгдөнө. Амьсгал боогдоод удвал уураг тархи идэвхжүүлэгчгүй болох тул хүн ухаан алдах, тэрч байтугай үхэх аюултай. Харин уртаар амьсгалж эхлэнгүүт л цусан дахь нүүрсхүчлийн давхар ислийн агууламж буурдаг тул үхлээс аврагдана.Зөв амьсгалах нь зөвхөн агаараас хүчилтөрөгч ялгаж авах ажил биш бөгөөд амьдралын хүчээ сэлбэх, сансрын эрчим хүчтэй холбогдон амин орноо тэжээх маш чухал ажиллагаа юм. Бид махбодоос гадна хийбодтой гэдгээ ямагт санах учиртай. Эрүүл агаараар зөв амьсгалж амьдардаг хүн эрүүл урт насалж чадна.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1139030/bba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
2046 komissiin huvtsas haanaas buunduj avdag um be? [2] 이태&#46 2009-01-18 1636
2045 slendertone felex hergelj uzsen hun ba uu? [1] lgeared 2009-01-18 1020
2044 hi asuuh zuil ba hariuulj uguuch ? [1] lgeared 2009-01-18 909
2043 elgemsuud busguichuudee tuslaarai [1] ganuush 2009-01-18 935
2042 임신 .......... [1] ELGEMSUU 2009-01-18 895
2041 DOMINA tosiig haanaas avah be? [3] jum 2009-01-18 1399
2040 yag odoo hereg bolood bna tus bolooch [2] erh chuluu 2009-01-18 802
2039 meddeg neg vgee ch xamaagvi orchuulj ogooch [4] xinfu 2009-01-17 1085
2038 hi naimaa hiideg hvmvvsiin anhaarald [3] dior_875 2009-01-17 913
2037 Таны бяцхан үр эрүүл өсөхөд миний оруулах хувь нэмэр bolor2 2009-01-17 907
2036 Xuruunii vzvvreer mongo olxuu!?!?ta chadnaa.vzeed aldaaraa aldax ym bxgvi shvv [1] naakaa 2009-01-17 1087
2035 hi nadad zowlooch dahiad asuuy [7] dior_875 2009-01-17 1488
2034 Mgl -oos ireh hun bna uu просто 2009-01-17 804
2033 oroonii gerel [1] ottoi 2009-01-17 1042
2032 AIMAR AM HATAAD BAIH YM [3] telly 2009-01-17 1659
2031 Хүн хүндээ хайртай явья!!! [2] .Sarnai. 2009-01-17 761
2030 HI YUM ASUUY JIREMSENII HYNALTAND OROH GESEN YUMAA HARAAR BDAG BI [3] uuganaa_naraa 2009-01-17 2370
2029 hi asuuh yum bna [2] 123456525 2009-01-17 937
2028 zuvulguu uguuch busguichuudee*^^* [2] Suzy 2009-01-17 1060
2027 Та энэ сайхан боломжыг бүү алдаарай ! Яарагтүн!!! logy 2009-01-17 943
2026 Та энэ сайхан боломжыг бүү алдаарай ! Яарагтүн!!! logy 2009-01-17 770
2025 orchuulj ogooch bvcgvichvvdee [4] xinfu 2009-01-16 1175
2024 hyamd hurgugch avya [3] Cash 2009-01-16 1014
2023 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-16 664
2022 helj ogch tuslaach [1] Od_sar 2009-01-16 1030
2021 XVVXED ORUULJ IREX XVN BNA UU 수니 2009-01-16 764
2020 ASIA MODEL FESTIVAL AWARDS 2009 Munkhdalai & Selengee file [3] Levi`s 2009-01-16 3371
2019 hvvhed chitsag aldaad bna tuslaach.... [6] mongoljingo 2009-01-16 1464
2018 durlald hurtel hemjee bh heregtei yum bna shuu [1] ismiraldo 2009-01-16 1069
2017 Үр дүнт секс jaalhuu 2009-01-16 1407
2016 hi solomgos nuhurtei emegtei bna uu [5] hi mgliin tsoglog zaluusaa 2009-01-16 2038
2015 MAMONDE_00 -d hyselt bainaa [4] hankyk solongos 2009-01-16 934
2014 hi zowlooch hvmvvsee [1] dior_875 2009-01-16 1036
» Амьдралын хүч сэлбэгч - Уушиг jaalhuu 2009-01-16 1587
2012 SAVNII GADUUR ....AYULTAI .. [1] ELGEMSUU 2009-01-16 2737
2011 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT [1] ***Энxзaяa*** 2009-01-15 887
2010 Bylgan deel yamar vnetei we? [2] aaznag 2009-01-15 1245
2009 ajil bna [4] togsoo* 2009-01-15 1179
2008 hi mgl shiwees hideg gazar haana bdiin boloo? zaaj ogch tus boloch? [1] tseluun 2009-01-15 1685
2007 helj ugch tuslaach [6] dokboy 2009-01-15 2176
2006 asuult bn nzuudaa [3] ghu 2009-01-15 1439
2005 ni arilagaj bolohgui 2009-01-15 1356
2004 TSETSEG.. ELGEMSUU 2009-01-15 931
2003 hi.Alimnii kompot yaj hiih ve? [2] pudu 2009-01-15 6681
2002 helj ugch tuslaach [1] madahbadrah 2009-01-15 705
배너신청
자생병원

배너신청